Б.Ганзориг: Гүйцэтгэгч компани чанарын баталгааны гурван жилд явган замын засвар, шинэчлэлийг хариуцан хийх үүрэгтэй


4-р сарын 27
14 цаг 44 минут

      Энэ онд нийслэлийн хэмжээнд 12 байршилд 70 мянган ам метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. Өнөөдрийн байдлаар долоон байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байгаа бол үлдсэн таван байршилд ажил эхлүүлэх бэлтгэл хангаж байна. 

НХОГ-ын Барилга захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Б.Ганзориг “Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 54.2 км урт, 195 мянган ам метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулахаар төлөвлөж, ажлын зураг төсөл батлагдсан. 2025 онд дөрвөн байршлын гэрээт ажлыг хийж дууссан бөгөөд үлдсэн байршлын ажлуудыг он дамжин хэрэгжүүлж байна. Мөн Энхтайваны өргөн чөлөөний нэг багц ажлын гүйцэтгэгчийн хариуцлагагүй, удаашралтай байдлаас шалтгаалж тухайн байршлын гэрээг цуцалсан юм. Ийнхүү энэ онд тухайн багцыг гурван багц тендер болгон, нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан. Гүйцэтгэгч нь шалгарсны дараа шинэчлэлтийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилсний дараа гүйцэтгэгчийн гүйцэтгэл шаардлага хангаагүй, эвдрэл гэмтэл гарсан тохиолдол гараагүй. Ийм тохиолдол гарвал замын ажлыг гүйцэтгэгч компани чанарын баталгааны гурван жилд засвар, шинэчлэлийг хариуцан хийх үүрэгтэй байдаг” гэлээ.

Дараах долоон байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна.

  1. Геологийн төв лабораторийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх 3.4 мянган ам метр явган замын ажил 83 хувьтай үргэлжилж байна.
  2. Саппорогийн уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх 10.9 мянган ам метр явган замын ажил 62 хувьтай үргэлжилж байна.
  3. Яармагийн гүүрний зүүн үзүүрээс АПУ-гийн уулзвар хүртэлх замын хойд талаар 2.6 мянган ам метр явган замын ажил 80 хувьтай үргэлжилж байна.
  4. АПУ-гийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэлх замын баруун талаар 1.0 мянган ам метр явган замын ажил 84 хувьтай үргэлжилж байна.
  5. АПУ-гийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэлх замын зүүн талаар 3.1 мянган ам метр явган замын ажил 40 хувьтай үргэлжилж байна.
  6. Баруун дөрвөн замын уулзвараас хойгуураа Баянбүрд КТМС-ийн уулзвар өнгөрөөд, Зүүн дөрвөн замын уулзвар хүртэл замын урд талаар 9.5 мянган ам метр явган замын ажил 35 хувьтай үргэлжилж байна.
  7. Баруун дөрвөн замын уулзвараас хойгуураа Баянбүрд КТМС-ийн уулзвар өнгөрөөд, Зүүн дөрвөн замын уулзвар хүртэл замын хойд талаар 7.8 мянган ам метр явган замын ажил 45 хувьтай үргэлжилж байна.

Дараах таван байршилд явган хүний зам шинэчлэх бэлтгэл хангаж байна.

  1. Баруун дөрвөн замын уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэлх явган замын ажил эхлүүлэх бэлтгэл хангаж байна.
  2. Төв шуудангийн уулзвараас Бөхийн өргөөний уулзвар хүртэл /Замын урд талаар/ явган замын ажил эхлүүлэх бэлтгэл хангаж байна.
  3. Төв шуудангийн уулзвараас Зүүн дөрвөн замын уулзвар хүртэл /замын хойд талаар/, Бөхийн өргөөний уулзвараас Зүүн дөрвөн замын уулзвар хүртэл /замын урд талаар/ явган замын ажил тендер шалгаруулалт дуусаж, үнэлгээний шатанд байна.
  4. Цэцэг төвийн уулзвараас хойгуураа СУИС, МУИС өнгөрөөд МУБИС-ийн уулзвар хүртэлх замын урд талаарх явган замын ажил гүйцэтгэгчээс гэрээ цуцлах хүсэлт ирүүлсэн.
  5. Яармагийн гүүрний зүүн үзүүрээс АПУ-гийн уулзвар хүртэлх замын урд талаар явган замын ажил эхлүүлэх бэлтгэл хангаж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Даваабаяр: Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд 1360 зөрчлийг илрүүлж, арилгуулж байна1 цаг 50 минутын өмнөМонгол Улс Казахстантай хийх "Талын дипломат ажиллагаа"-г шинээр тодорхойлж байна1 цаг 56 минутын өмнөБ.Ганзориг: Гүйцэтгэгч компани чанарын баталгааны гурван жилд явган замын засвар, шинэчлэлийг хариуцан хийх үүрэгтэй2 цаг 2 минутын өмнөАТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна2 цаг 9 минутын өмнө1072 хувьцааны ногдол ашгийг энэ пүрэв гарагт олгож эхэлнэ3 цаг 58 минутын өмнөНийслэлийн Өмчийн харилцааны газраас 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүллээ4 цаг 3 минутын өмнөСЕХ: Орон нутгийн хурлын нөхөн сонгуульд 5 нам оролцохоо илэрхийллээ4 цаг 6 минутын өмнөАлба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ4 цаг 10 минутын өмнө2025 онд нийслэлийн 204 хороонд тохижилтын чиглэлээр 582 төсөл, арга хэмжээг хэрэгжүүллээ5 цаг 39 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа5 цаг 41 минутын өмнөНИТХ-ын ээлжит хуралдааныг хойшлуулжээ6 цаг 28 минутын өмнөСэрэмжлүүлэг6 цаг 33 минутын өмнө“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад тав хоног үлдлээ6 цаг 41 минутын өмнөХ.Нямбаатар: Тойруулж “буудаж” байхаар намайг шалга6 цаг 53 минутын өмнөЗамын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана7 цаг 2 минутын өмнө“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна7 цаг 35 минутын өмнөН.Учрал: Том төслүүдэд үндэсний зөвшилцөл байх ёстой, би төсөл гацаагч биш, хөдөлгөгч нь байх болно7 цаг 44 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.27-05.017 цаг 49 минутын өмнөТ.Даваадалайг 48 цагийн хугацаатай баривчилжээ8 цагийн өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 8 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан8 цаг 10 минутын өмнөТ.Даваадалай: “Цаст констракшн” ХХК-ийн суурь цутгасан талбайг нийтийн эзэмшил болгохоор хэлэлцэнэ4 сар 25. 12:02Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, УИХ-ын асуулгын цагаар авлигын асуудлыг хөндлөө4 сар 25. 8:45Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ4 сар 24. 16:26Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ4 сар 24. 16:22Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа4 сар 24. 16:14БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа4 сар 24. 14:19Р.Батболдыг ИЗНН-ын гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргажээ4 сар 24. 14:16Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль барьж байна4 сар 24. 14:07Ц.Элбэгдорж: Л.Оюун-Эрдэнэ УИХ-д сууж байна гэдэг хүн амины давтан хэрэгтэн Ц.Амгаланбаатар Төрийн ордонд алхаж явна гэсэн үг4 сар 24. 13:11
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.