Иргэдийн аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор нийслэлийн хэмжээнд жил бүр хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулдаг. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 196 албан хаагч есөн дүүргийн 102 хороонд ажиллаж, нийт 1360 зөрчлийг илрүүлж, арилгуулах ажлыг зохион байгуулж байна.
УБЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр “Нийслэлийн Засаг даргын 2026 оны хот нийтийн аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлэх 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны газар, хэлтсүүд есөн дүүргийг хуваарилан авч, хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 1360 зөрчлийг илрүүлэн, арилгуулж байна. Цаашид ч зөрчил илрүүлэх, арилгах ажлыг үргэлжлүүлнэ.
Мөн дүүрэг бүрд тодорхой чиглэл өгч, зөрчил арилгах засварын шуурхай бригад ажиллуулахаар төлөвлөсөн. Дүүргүүд орон нутгийн өмчит байгууллагуудтайгаа гэрээ байгуулж, засварын ажлыг гүйцэтгэнэ. Зургаадугаар сарын 10-ны дотор нийтийн эзэмшлийн гол гудамж, зам дагуух зөрчлийг арилгаж дуусна. Мөн үндэсний их баяр наадмын өмнө буюу долоодугаар сарын 10 гэхэд туслах гудамж, зам талбайн эвдрэл, гэмтлийг бүрэн засахаар төлөвлөж байна. Ташрамд дурдахад, өнгөрсөн онд 11 мянга орчим зөрчил илэрснээс 6000 гаруйг нь арилгаж, 50 гаруй хувьтай хэрэгжиж байсан юм. Цаашид үүнийг нэмэгдүүлэх, үр дүнг сайжруулахад анхаарч ажиллаж байна” гэв.
Facebook
Twitter
Youtube


“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг арчилж, цэвэрлэж байна
Ихэнх голуудад цөн түрж, гол мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн байна
Иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоолоо.gif)

Сэтгэгдэл бичих