“Улаанбаатар трам” төслийн хоёрдугаар шугамын тендерийн нээх хугацааг сунгалаа


4-р сарын 27
18 цаг 21 минут

     Улаанбаатар хотын автозамын түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах нийтийн тээврийн хөгжлийн шинэ шийдэл “Улаанбаатар трам” төслийг хоёр чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Орчин үеийн аюулгүй, найдвартай, хурдан шуурхай, хотын өнгө үзэмжид эергээр нөлөөлөх, иргэдийн өдөр тутмын зорчилт хөдөлгөөний хугацааг хэмнэх зэрэг олон чухал ач холбогдолтой энэхүү төсөл нь иргэдийн амьдралын чанарыг сайжруулах бөгөөд нийслэлийн тогтвортой хөгжилд онцгой хувь нэмэр оруулах юм.

“Улаанбаатар трам” төслийн хоёрдугаар шугам болох Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай чиглэлийн тендерийг “Зураг төсөл боловсруулах, худалдан авалт хийх, барилга угсралт гүйцэтгэх” (EPC) нөхцөлөөр 2026 оны гуравдугаар сарын 13-ны өдөр зарласан. Тендерийг дөрөвдүгээр сарын 29-ний өдөр нээх байсан ч оролцогч талуудаас ирүүлсэн хугацааг хойшлуулах саналыг үндэслэн Тендерийн үнэлгээний хороо хуралдаж тавдугаар сарын 13-ны өдөр хүртэл сунгалаа.

Төслийн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Мэргэжлийн зөвлөлөөр 2026 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр хэлэлцэн дэмжсэн. Төслийн хоёрдугаар шугам хэрэгжсэнээр тухайн чиглэлд оргил цагт цагт 6989 хүртэл зорчигч тээвэрлэж, авто замын хөдөлгөөний ачааллыг 12.2 хувиар бууруулах урьдчилсан тооцоо гарчээ. Мөн зорчигчид автобусаар 90-100 минут зарцуулдаг замыг трамвайгаар 35-40 минутын хугацаанд туулах боломж бүрдэх юм. “Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр хотын агаарын бохирдолд нөлөөлж буй нүүрсхүчлийн хийн ялгарал жилд 43.3 тонноор, азотын ислийн ялгарал 301.9 тонноор буурах тооцоо гарсан. Төслийн нэгдүгээр шугам нь Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл хэрэгжинэ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хот дахь үймээн ба Л.Оюун-Эрдэнийн сүүлчийн эрх мэдэл27 минут 12 секундын өмнөНогоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна1 цаг 26 минутын өмнөЛ.Энх-Амгалан: Сумын сургуулийг 9 жилийн тогтолцоотой болгож, улсын хэмжээнд 20 их сургуультай болох шинэчлэл хийнэ1 цаг 28 минутын өмнө“Улаанбаатар трам” төслийн хоёрдугаар шугамын тендерийн нээх хугацааг сунгалаа1 цаг 34 минутын өмнөАТГ: 50 сая төгрөгийн хахууль авч байсан гаалийн улсын байцаагчийг үйлдэл дээр нь баривчлав1 цаг 37 минутын өмнөНутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ1 цаг 44 минутын өмнөБ.Даваабаяр: Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд 1360 зөрчлийг илрүүлж, арилгуулж байна5 цагийн өмнөМонгол Улс Казахстантай хийх "Талын дипломат ажиллагаа"-г шинээр тодорхойлж байна5 цаг 5 минутын өмнөБ.Ганзориг: Гүйцэтгэгч компани чанарын баталгааны гурван жилд явган замын засвар, шинэчлэлийг хариуцан хийх үүрэгтэй5 цаг 11 минутын өмнөАТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна5 цаг 18 минутын өмнө1072 хувьцааны ногдол ашгийг энэ пүрэв гарагт олгож эхэлнэ7 цаг 8 минутын өмнөНийслэлийн Өмчийн харилцааны газраас 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүллээ7 цаг 13 минутын өмнөСЕХ: Орон нутгийн хурлын нөхөн сонгуульд 5 нам оролцохоо илэрхийллээ7 цаг 15 минутын өмнөАлба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ7 цаг 20 минутын өмнө2025 онд нийслэлийн 204 хороонд тохижилтын чиглэлээр 582 төсөл, арга хэмжээг хэрэгжүүллээ8 цаг 48 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа8 цаг 51 минутын өмнөНИТХ-ын ээлжит хуралдааныг хойшлуулжээ9 цаг 38 минутын өмнөСэрэмжлүүлэг9 цаг 43 минутын өмнө“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад тав хоног үлдлээ9 цаг 51 минутын өмнөХ.Нямбаатар: Тойруулж “буудаж” байхаар намайг шалга4 сар 27. 9:53Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана4 сар 27. 9:43“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна4 сар 27. 9:11Н.Учрал: Том төслүүдэд үндэсний зөвшилцөл байх ёстой, би төсөл гацаагч биш, хөдөлгөгч нь байх болно4 сар 27. 9:02УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.27-05.014 сар 27. 8:57Т.Даваадалайг 48 цагийн хугацаатай баривчилжээ4 сар 27. 8:45УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 27. 8:38Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан4 сар 27. 8:36Т.Даваадалай: “Цаст констракшн” ХХК-ийн суурь цутгасан талбайг нийтийн эзэмшил болгохоор хэлэлцэнэ4 сар 25. 12:02Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, УИХ-ын асуулгын цагаар авлигын асуудлыг хөндлөө4 сар 25. 8:45Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ4 сар 24. 16:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.