Л.Энх-Амгалан: Сумын сургуулийг 9 жилийн тогтолцоотой болгож, улсын хэмжээнд 20 их сургуультай болох шинэчлэл хийнэ


4-р сарын 27
18 цаг 27 минут
     "Мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлье" хөтөлбөрийн талаар өнөөдөр Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. Сайдын хийсэн мэдээллийг тоймлоё.
Тэрээр "Манай улсад Кембрижийн хөтөлбөртэй төрийн өмчийн гурван сургууль байна. Тус сургуульд орох гэж 3000 хүүхэд шалгалтад ордог ч 200 нь элсэж, 2800 нь сайн сургуульгүй үлдэж байна. Тиймээс Кембрижийн сургалттай сургуулиудыг олон болгож их сургуулиудын харьяа болгоно. Эхлээд таван бүсэд байгуулаад, дараа нь хөдөө орон нутагт байгуулах юм. Сумын сургуулиудыг 12 биш, есөн жилийн тогтолцоотой болгож сум дундын ахлах сургуулиудыг бий болгоно. Бид цаашид сайн хөтөлбөртэй болж, сурагчид гэрийн даалгавар хийх тодорхой хугацаатай болно. Чулуу шиг хүнд цүнх үүрэхгүй байхаар сурах бичгийг интерактив болгоно. Бид цахим шилжилт хийх хамгийн дэвшилтэт платформыг ашиглах юм. Нэг компьютерын цаана 11 хүүхэд байсныг цаашид нэг компьютер дээр хоёр хүүхэд байлгана. Чанартай их сургуулиудыг авч үлдэж их сургуулиудын тоог цөөлж, 20 их сургууль л байлгах ёстой. Бусад нь коллеж байх ёстой юм. Бид дээрх дурдсан чиглэлд тогтолцооны шинэчлэл хийхээ зарлаж байгаа юм.

Баян-Өлгий аймгийн багш нараас адистачлал эхэлнэ

Энэ жилийн есдүгээр сарын 1 гэхэд төрийн өмчийн 700 сургуулийн захирлуудыг адистачлана. Баян-Өлгий аймгаас адистачлал эхэлнэ. Баян-Өлгийн монголоор ярьж чаддаггүй монгол хэлний багш нарыг адистачлана. Ер нь мэргэжил бүр дээр багш нарыг адистачлах болно. Ингэж бид боловсролын чанар ярих ёстой.
Хүүхдүүдийг шалгалтад биш, амьдралд бэлддэг тогтолцоог бий болгож хөтөлбөрийн шинэчлэлийг хийх болно. Манай Монгол Улсын нийт сурагчдын гурван хувь нь л олимпиадад бэлтгэгддэг. Харин 97 хувь нь хоцрогдолтой байна. Нийт массын боловсролын чанарыг дээшлүүлэх ажлыг хөтөлбөрийн шинэчлэлээр хийнэ.
Бид цаашид багшийн цалингийн асуудал гэж ярихгүй. Боловсролын салбарын хувьсах зардлын асуудал л гэж ярина. Яагаад гэвэл хувьсах зардал гэдэг бол багшийн цалин. Хувьсах зардал гэдэг бол хот, хөдөөгийн сургуулийн ялгаа,төрийн сургууль, хувийн сургуулийн ялгаа юм. Энэ ялгааг байхгүй болгоно.

ЕБС-ийн нийт багш сурагчид AI туслахтай болно

Нэг хүүхэд нэг AI туслах багштай болж, нэг багш нэг AI туслахтай болох платформ бий болно. Энэ есдүгээр сарын 1 гэхэд математик, монгол хэлний хичээл дээр AI туслах болох платформыг хөгжүүлсэн байна. Хуурамч дүнгийн тогтолцоог хална. Хүүхдүүд хичээлийн хоцрогдолтой хэр нь анги ахиад л яваад байгаа. Бие биенийгээ хуураад л яваад байна. Цаашид хүүхдийг дүнгээр биш, ахиц дэвшлээр нь үнэлдэг тогтолцоотой болно.
Малчдын хүүхдийг аав, ээжтэй нь хамт байлгаж гэрээс нь холдуулахгүй, дотуур байранд байлгалгүй гэрт нь сургадаг үндэсний тогтолцооны чиг концефцыг гаргах юм. 6-10 насанд нь тохирох сургалтын аргыг хэрэгжүүлж малчдын хүүхдүүдэд зориулсан боловсролын шинэ тогтолцоог хийх болно.
Өнгөрсөн хугацаанд Л.Гантөмөр сайдын үеэс эхлүүлсэн ЭЕШ-д өндөр оноо авсан хүүхдүүдийг төрөөс 100 хувь зардлыг даадаг байсан. Бид 5000 орчим багш нарыг бэлдсэн байна. Эдгээр багш нарын 50 хувь нь одоо байхгүй байна. Энэ багш нарыг олж авчирна. Эргэж ирэхгүй бол төрөөс гаргасан зардлаа төлүүлнэ.
Сүүлийн 5 жилд манай ЕБС-иас сургуулийн менежментийн нэрээр болон хамтран ажиллах нэрээр хувийн сургуулиуд хөтөлбөр хэрэгжүүлж маш олон мундаг багш нарыг цалингаар татсан байна. Тэгэхээр тэдгээр багш нарыгаа буцааж авна. Тэднийг буцааж өгөхгүй бол хувийн сургуулиуд багшийг нь авсан төрийн сургуульдаа нөхөн төлбөр төлнө.
Боловсролын зээлийн сангийн зээлээ төлөхгүй байгаа хүмүүсийг хөдөө орон нутаг руу багшаар явуулна.
Боловсролд бонд гаргая. Бид Ирээдүй өв санд 8 их наядыг гадаадад хадгалуулж байгаа хэр нь Монгол Улсын Засгийн газар яагаад Боловсролын бонд гаргаад тэр бондыг Ирээдүй өв санд авч болохгүй гэж. Бид цаашид зөвхөн төсөв харахгүй харин тогтолцооны шинэчлэл хийнэ.
Хөдөө сургуулиудын нүхэн жорлонг хална. Эрдэнэт үйлдвэр 160 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар ажлын явц 95 хувьтай үргэлжилж байна. Нийт 17 аймаг, 294 сум 795 объектод ажил хийгдэж, 664 нь ашиглалтад оржээ.
Цаашид 5-9-р ангийн сурагчдад үдийн хоол өгөх тухай яригдаж байгаа. Мөн бид шаардлага хангахгүй барилгын материал, будаг, тоног төхөөрөмж, шохой зэрэг ашиглаж байгаа байгууллагуудад хатуу хариуцлага тооцно. Тусгай зөвшөөрлийг нь цуцална.
Энэ сардаа багтаан боловсролын салбарын хар жагсаалтыг зарлах болно. Тендер авчаад олон жил гацааж, сургууль цэцэрлэгийн ажлаа гүйцээгээгүй газруудыг хар жагсаалтад оруулна.
Намайг ажлаа авах үед 88 их сургууль байсан. Үүнээс 27 сургуулийг хаасан. Одоо бол 68 болсон. 1286 хөтөлбөрийг мөн хаасан байгаа. Дээд сургууль гэж байхгүй болсон. Их сургуулийн чансааг хараат бусаар ил тод зарлаж байх болно. Бид цаашид дэлхийн том их сургуулиудтай хамтарч ажиллана. Энэ намраас эхлээд Япон улсад 1000 инженер сургах ажил хийгдэнэ. Төслийн хоёр дахь үеийг эхлүүлж байгаа юм. Мөн Солонгост 1000 эмч сувилагч, Германд 1000 инженер сургах юм" гэлээ.

 

Эх сурвалж: Сандэлгэр ЗОЛЗАЯА itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АТГ: Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав10 минут 9 секундын өмнө“СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ15 минут 43 секундын өмнөХотын дарга Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа22 минут 8 секундын өмнөБайгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 37 асуудлыг хэлэлцэн, 14 хууль, 7 тогтоол батлуулжээ27 минут 15 секундын өмнөЕрөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ1 цаг 26 минутын өмнөМэдэгдэл1 цаг 39 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан1 цаг 43 минутын өмнөЦэцэрлэгийн бүртгэл 2026.08.10-23 ний өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ7 сар 27. 17:23Л.Өлзийсайхан:Дэг зөрчсөн шийдвэр легитм буюу хууль ёсны чанараа алдсан гэж үздэг7 сар 27. 15:47Даян аварга Б.Орхонбаярт холбогдох иргэний хэргийн талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг шүүх.мн дээр байршуулжээ7 сар 27. 14:42Нийгмийн даатгалын уламжлалт тогтолцоог шинэчилж, тэтгэврийн мөнгөн хуримтлалын ашиглагдаагүй үлдэгдлийг өвлүүлэх боломжтой боллоо7 сар 27. 14:38Ерөнхий сайд Н.Учрал Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа7 сар 27. 14:29Төрийн орон сууцанд хамрагдах иргэдийг цахимаар сонгон шалгаруулна7 сар 27. 14:24Орон нутагт санхүүгийн эрх мэдлийг олгож, Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавьдаг байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ7 сар 27. 14:17Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо7 сар 27. 12:11Хууль зүй, дотоод хэргийн яамнаас игэдэд үйлчлэх “Явуулын оффис” ажиллуулж эхэллээ7 сар 27. 12:06"Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор" өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүллээ7 сар 27. 10:40Шувуун фабрикийн авто замын хөдөлгөөнийг түр хаана7 сар 27. 10:35Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төсөл хэрэгжих газар нутгийн байршил, хүчин чадлыг харгалзан төслүүдийг зэрэглэлд хувааж, ангиллыг тодорхой болголоо7 сар 27. 10:32Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна7 сар 27. 10:27Алба хаагчид 14 иргэний амь насыг хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг хангалаа7 сар 27. 10:25Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ7 сар 27. 9:18УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 сар 27. 9:14Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан7 сар 27. 9:08Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй7 сар 24. 21:17Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ7 сар 24. 20:59Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчлэн хязгаарлана7 сар 24. 20:55УИХ-ын гишүүн С.Зулпхар: Иргэдийн санал хууль тогтоох үйл ажиллагааны чухал үндэс7 сар 24. 20:52Долоодугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлаж, засвар шинэчлэл хийх байршлууд7 сар 24. 12:55Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна7 сар 24. 11:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.