Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа


4-р сарын 28
9 цаг 12 минут

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өмнө нь баруун таван аймаг, нийслэлийн Налайх, Багануур дүүрэгт ажилласан бол өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа.

Ерөнхийлөгч бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Эдийн засаг 6.8 хувиар өсөж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.доллар давж, Зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрснийг хэлэв.

Олон орны төрийн тэргүүн, хаан айлчлан ирж, гадаад харилцаа шинэ шатанд гарахын хэрээр улсын нэр хүнд олон улсад өсөн бэхжиж, түүх, соёлоо дэлхий дахинд сурталчлан таниулж байгааг тэмдэглэлээ.

Баянзүрх дүүрэг шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, батлан хамгаалах, Зэвсэгт хүчний анги, нэгтгэл, томоохон эмнэлэг, их сургууль, аж ахуйн нэгж, зах, худалдааны төв, түүх, соёлын дурсгал, усны ундарга, байгаль, экологийн үзэсгэлэн цогцолсон газар олонтой.

Эдгээртээ түшиглэн хамтын хүч, нэгдсэн зорилго, хариуцлагатай оролцоонд тулгуурлан иргэдийнхээ ая тухтай амьдралын орчинг бүрдүүлсэн дүүрэг болох зорилт тавьсныг Засаг дарга Г.Жаргалсайхан хэллээ.

Сүүлийн таван жилд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 14 цэцэрлэг, 2 сургууль, 5 эмнэлэг, ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төвүүд ашиглалтад орсон.

Мөн 80 гаруй километр авто зам тавьсан нь алслагдсан гэр хорооллын иргэдийн амьдрах орчин нөхцөл сайжрахад үр дүнгээ өгчээ.

“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс гадна “Экстрем”, “Дарь-Эхийн цэцэрлэгт хүрээлэн”, “Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн” зэрэгт мод тарьж, Мод үржүүлгийн газруудаа байгуулсан байна.

Сүүлийн таван жилд 420,000 ширхэг мод, бут, сөөг тарьж ургуулан нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг нэмж чаджээ.

“Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд “Намрын ногоон өдрүүд”, “Сүү” хөтөлбөр, “Эрт илрүүлэг”, “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих хөтөлбөр”, “Бидний ирээдүй”, “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн жил”, “Айл бүрийн хашаанд 10 мод” аян өрнүүлээд байна. 

Дүүргийн төр, захиргаа, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, иргэд бодлого, үйл ажиллагаа, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөрийг эхнээс нь дэмжин, хувь нэмрээ оруулж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгээр “Чингис хаан” үндэсний музей, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв, Хаягдал ус боловсруулах үйлдвэр ашиглалтад орсныг дурдлаа.

Удахгүй Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв, Уламжлалт анагаах ухааны үндэсний төв, Сувилахуйн сургалт, судалгааны төв, Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн бүтээн байгуулалт ид өрнөж, Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор, Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орох гэж байна.

“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,055 оюутан суралцаж байгаагийн 62 нь Баянзүрх дүүргийнх юм.

Эдгээр хүүхэд сургуулиа төгсөж ирээд орон нутаг, улсынхаа хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний сэхээтэн, манлайлагчид болно гэдэгт итгэл төгс байгаагаа Ерөнхийлөгч хэллээ.

Цаашид төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэн, зөвийг тэтгэж, ёсыг сахиж, улс орноо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ хамтран зүтгэхийг уриаллаа.

Ерөнхийлөгч иргэдтэй уулзах үеэрээ Нийслэлийн Ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн зөвлөх багш Намсрайн Маяа, “Маргаашийн одод” цэцэрлэгийн эрхлэгч Лүндэнгийн Бямбаахүү, Нийслэлийн Ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн захирал Борын Эрдэнэчимэг нарт Гавьяат багш, “Ачитсайхан” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, хүүхдийн эмч Товуудоржийн Аваргад Хүний гавьяат эмч, “Хүрэн цаст” мал эмнэлгийн захирал, Хөдөө аж ахуйн ухааны доктор Далхын Дэлэгнямд Гавьяат мал зүйч цол хүртээлээ.

Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана18 минут 54 секундын өмнөЦахилгаан дугуй, мотоцикл, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ29 минут 53 секундын өмнөЭнэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана41 минут 6 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо1 цаг 26 минутын өмнө“Эрдэнэс алт ресурс” Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аянд нэгдлээ1 цаг 30 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа1 цаг 43 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 48 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан1 цаг 50 минутын өмнөХот дахь үймээн ба Л.Оюун-Эрдэнийн сүүлчийн эрх мэдэл4 сар 27. 19:28Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна4 сар 27. 18:30Л.Энх-Амгалан: Сумын сургуулийг 9 жилийн тогтолцоотой болгож, улсын хэмжээнд 20 их сургуультай болох шинэчлэл хийнэ4 сар 27. 18:27“Улаанбаатар трам” төслийн хоёрдугаар шугамын тендерийн нээх хугацааг сунгалаа4 сар 27. 18:21АТГ: 50 сая төгрөгийн хахууль авч байсан гаалийн улсын байцаагчийг үйлдэл дээр нь баривчлав4 сар 27. 18:18Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ4 сар 27. 18:12Б.Даваабаяр: Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд 1360 зөрчлийг илрүүлж, арилгуулж байна4 сар 27. 14:56Монгол Улс Казахстантай хийх "Талын дипломат ажиллагаа"-г шинээр тодорхойлж байна4 сар 27. 14:50Б.Ганзориг: Гүйцэтгэгч компани чанарын баталгааны гурван жилд явган замын засвар, шинэчлэлийг хариуцан хийх үүрэгтэй4 сар 27. 14:44АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна4 сар 27. 14:371072 хувьцааны ногдол ашгийг энэ пүрэв гарагт олгож эхэлнэ4 сар 27. 12:48Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүллээ4 сар 27. 12:42СЕХ: Орон нутгийн хурлын нөхөн сонгуульд 5 нам оролцохоо илэрхийллээ4 сар 27. 12:40Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ4 сар 27. 12:362025 онд нийслэлийн 204 хороонд тохижилтын чиглэлээр 582 төсөл, арга хэмжээг хэрэгжүүллээ4 сар 27. 11:07УИХ-ын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа4 сар 27. 11:04НИТХ-ын ээлжит хуралдааныг хойшлуулжээ4 сар 27. 10:18Сэрэмжлүүлэг4 сар 27. 10:12“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад тав хоног үлдлээ4 сар 27. 10:05Х.Нямбаатар: Тойруулж “буудаж” байхаар намайг шалга4 сар 27. 9:53Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана4 сар 27. 9:43“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна4 сар 27. 9:11
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.