“Эрдэнэс алт ресурс” ХХК Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас өрнүүлж буй “Ажлын байранд нийгэм-сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе” уриатай Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аянд нэгдлээ.
Аяны хүрээнд тус компани Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-тэй хамтран “Салхит” Уулын баяжуулах үйлдвэрийн уурхайчид, ажилчдадаа зориулсан сэтгэцийн эрүүл мэнд, стрессээ зөв зохицуулах сэдэвт сургалт болон үзлэг, оношилгооны арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Энэ үеэр ажилчдад сэтгэлзүйн дархлаагаа бэхжүүлэх, ажлын ачаалал болон урт хугацааны ээлжээс үүдэх стрессийг зөв удирдах арга барилыг танилцуулж, мэргэжлийн эмч, сэтгэлзүйчид зөвлөгөө өгсөн юм. Мөн ажилтнууд сэтгэлзүйн байдлаа үнэлүүлэх, эрт үеийн шинж тэмдгийг илрүүлэх үзлэг, оношилгоонд хамрагдсан нь онцлог байлаа.
Уул уурхайн салбар нь бие махбод болон сэтгэлзүйн өндөр ачаалалтайд тооцогддог тул ийнхүү ажилчдынхаа сэтгэцийн эрүүл мэндэд анхаарч буй нь “Эрдэнэс алт ресурс” компанийн хувьд нийгмийн хариуцлагын чухал алхам болж байна. Энэ төрлийн сургалт, зөвлөгөө нь ажилчдын стрессийг бууруулах, сэтгэл гутрал, түгшүүрийн эмгэгийг эрт илрүүлэх, улмаар ажлын байрны аюулгүй байдлыг сайжруулахад бодит хувь нэмэр оруулдаг. Цаашид энэхүү аяны хүлээнд “Эрдэнэс алт ресурс” ХХК ажилтнуудынхаа эрүүл мэндийг дэмжих ижил төстэй хэд хэдэн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна.
.jpg)
.jpg)
Facebook
Twitter
Youtube


БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Сop17 хурлын хүрээнд Монгол Улсад $1,4 тэрбум буюу ₮5 их наядын боломжийг бүрдүүлэх амлалтыг авсан
Ц.Сандаг-очир: СОР17-той холбоотой санхүүгийн бүх баримтыг яамны сайтад нээлттэй байршуулсан
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Тэд COP17-г ингэж дүгнэв
Мүн Жэ Инийн тэмдэглэл
Ш.Батбаяр: СОР17 хуралд 20 мянга гаруй гадна, дотны төлөөлөгчид оролцлоо
Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй
COP17: Дэлхий нийт ган, газрын доройтлын эсрэг санхүүжилтээ нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов

Сэтгэгдэл бичих