Иргэдийн аюулгүй, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу стандарт бус хашаа, гараашийг буулгаж, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг чөлөөлдөг. Энэ онд “Хашаа” арга хэмжээний хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн 161 байршилд 7600 метр хашаа, хайсыг буулгана. Өнөөдрийн байдлаар хоёр дүүргийн дөрвөн байршилд хашаа буулгаж, газрыг чөлөөллөө.

Харин “Гарааш” арга хэмжээний хүрээнд долоон дүүргийн нутаг дэвсгэрт 34 байршилд 410 гарааш буулгах юм. Өнөөдрийн байдлаар 14 байршилд 140 гарааш буулгаж, нийт 2520 ам метр талбайг чөлөөллөө. “Гарааш” арга хэмжээний хэрэгжилт 34.2 хувийн явцтай үргэлжилж байна. Хашаа, хайс, гарааш буулгаж чөлөөлсөн талбайг нийтийн эзэмшлийн зориулалтаар ашигладаг. Өнгөрсөн жилүүдэд чөлөөлсөн талбайд ногоон байгууламж, амрах талбай, тоглоомын талбай, зогсоол зэрэг тохижилтыг хийж, мөн нийтийн эзэмшлийн гудамж, талбайг нэмэгдүүлэн ажиллаж байна. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа ААН, байгууллагууд ургамлан хашлагаар орчноо тохижуулж, Газрын тухай хуулийн дагуу зөвшөөрөлгүй гарааш, хашаа, хайс барихгүй байхыг зөвлөлөө.



Facebook
Twitter
Youtube


“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг арчилж, цэвэрлэж байна
Ихэнх голуудад цөн түрж, гол мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн байна
Иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоолоо.gif)

Сэтгэгдэл бичих