Н.Учрал: “Эрх чөлөөний дөрвөн зам” бол авлигыг уг үндсээр нь устгах санаачилга юм


4-р сарын 28
14 цаг 16 минут

    УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар “Ээлжит чуулганы хугацаанд сар бүрийн сүүлийн долоо хоногийн баасан гаригийн үдээс хойших нэгдсэн хуралдаан гишүүдээс Ерөнхий сайдад хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн төсөв, жилийн төлөвлөгөөний биелэлт, улс орны эдийн засаг, нийгэм, санхүүгийн төлөв байдал болон бусад асуудлаар асуулт тавих Улсын Их Хурлын асуулгын цаг байна” гэж заасан. Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын асуулгын цагт оролцож, гишүүдийн асуултад хариуллаа. Ерөнхий сайдын хариултаас тоймлон хүргэж байна.

Ерөнхий сайд Н.Учрал:

-Авлига бүх монгол хүний эдлээгүй боломж, идээгүй талх, аваагүй цалин, биелээгүй мөрөөдөл. Тийм учраас миний санаачилсан “Эрх чөлөөний дөрвөн зам” гэдэг нь авлигыг уг үндсээр нь устгах санаачилга юм. Авлигын гэмт хэргийг бууруулах, үр дүн гаргана гэвэл өнөөдрийн тогтолцоо асуудлыг шийдэхгүй. Авлигатай тэмцэх нь зөвхөн АТГ-ын ажил биш. Авлигын төсөөллийн индекс 10 байраар ухарсанд дүгнэлт хийж үзэхэд олон асуудал байгаа юм билээ. Уг үндсээр нь устгахын төлөө ажиллах нь төрийн захиргааны байгууллага хийгээд бүх ард түмний хүсэл эрмэлзэл.

-Авлига өөрөө Монголын дайсан. Авлигатай тэмцэх ажилд манай Засгийн газар манлайлж ажиллана. Авлига нэг намын бус бүх Монголын дайсан. 2016 оноос авлигатай тэмцэх ажилд үр дүн гаргаж ирсэн. Өнөөдрийн хэрэгжиж байгаа Улсын бүртгэлийн багц хууль, авлига ашиг сонирхолтой холбоотойгоор хэн энэ тендерт ялсан бэ гэдгийг “opendata”-гаас хардаг болсон. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар 680 мэдээллийг ил болголоо. Шилэн ажиллагаагаар 820 мянган мэдээллийг ил болголоо. Түүний хүчинд өнөөдөр “ChatGPT”-гээр кирилл үсгээр хайлт хийгээд мэдээлэл авч байна. Эхлүүлсэн ажлаа үр дүнд хүргэх гэж, авлигын эсрэг эхлүүлсэн ажлаа дуусгах гэж би Ерөнхий сайд болсон юм. Намынхаа хурал дээр хэлж байсан бодлоосоо хэзээ ч ухраагүй. 

-УИХ Төрийн албаны нууцын тухай хуулийг батлах ёстой. Цахимжилт, ил тод байдлын талаар гаргасан үр дүнгээ ахиулахын төлөө ажиллаж байна. Нээлттэй засаглалын түншлэлээр дэлхийн улс орнууд манай “E-mongolia”-г үнэлж байгаа. Шилэн ажиллагааг илүү үр дүнд хүргэнэ. 146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй бичиг цаасны ажлаас бүрэн чөлөөлж, аж ахуйн нэгжүүдийн давж байсан таван давааг арилгалаа. Үүнд маш олон хүн эрх мэдлээсээ салж бухимдаж байгаа ч авлига, албан тушаалын байдлаа давуулан ашигладаг, таван цаас өгдөг байдал арилж байна. 

-Төрийн албаны нууцын тухай хуулиар  албаны шошготой 814 нууцыг ил болгох гэж байгаа. Энэ бол авлигыг уг үндсээр нь устгах ажил юм. Өнөөдөр авлигын системд өртөөгүй, хүнд суртлыг даваагүй иргэн, аж ахуйн нэгж байхгүй. Энэ болгоныг чөлөөлье гэж та бид улс төрд орсон. Цаашдаа гэрээ болгон ил тод, олон нийтээр зөвшилцүүлж, явуулдаг болохгүй бол том төсөл нэрийн дор тендер хулгайлдаг, гоё нэрний цаана ашиг сонирхол үнэртэж байдаг зарчмаар ажил явахгүй ээ. Авлигын төсөөллийн индекс бол толь. Тэгэхээр өөрийгөө толинд хараад муухай, сайхан гэж хэн ч хэлдэггүй. Цаашдаа төрийн албаны нууц гэсэн 800 гаруй мэдээллийг ил болгох ёстой. УИХ-ын даргаар ажилласан дөрвөн сарын хугацаанд УИХ дээр байгаа бүх мэдээллийг нийтэд ил болгосон. Блокчэйн дээр суурилсан дата хяналтыг бий болгоно. Хиймэл оюунаар хяналт хийдэг болно. 

-Хувийн хэвшлээ дэмжих нь манай Засгийн газрын бодлого оршино. Зах зээлд эргэлдэж буй 10 төгрөг тутмын 7-8-ыг хувийн хэвшилд шилжүүлэх нь “Чөлөөлье” санаачилгын гол зорилт. Сая 146 үйлчилгээгзөвшөөрлөөс чөлөөллөө. IT компаниудад “API service”-ээ нээлээ. Төр иргэндээ очиж үйлчилнэ. Дүрэм засагладаг бус дата засагладаг болно. Эрдэнэт үйлдвэрт нэвтрүүлсэн хийсэн хиймэл оюуныг “Эрдэнэс Монгол”-д бараг бэлэн боллоо. “Эрдэнэс Монгол”-д хиймэл оюунаар тендер зарладаг болно гэсэн үг.

-Авлигатай тэмцэх нь төрийн төлөө шударгаар ажиллаж байгаа төрийн албан хаагчдаа хамгаалахад оршино. Худалдан авах ажиллагааг ахалдаг хүн байхгүй боллоо. Бүгд гарын үсэг зурж, шийдвэр гаргахаас айж байна шүү дээ. Тиймээс төрийн албан хаагчдыг шударгаар ажлаа хийхэд хамгаалах механизмыг хамтдаа хийе. Тендерийн хуульдаа өөрчлөлт оруулъя.

-Монгол Улс цахим засаглалыг индексээр урагшилсан. Нээлттэй засаглалын индексээр урагшилсан. Дэлхийн Засгийн газруудын дээд хэмжээний уулзалт ч үүнийг үнэлсэн. 

-12 мянган иргэн, аж ахуйн нэгжийн дансыг нээсэн. 10 хоногт 42 тэрбум төгрөг төлсөн байна. Төр иргэндээ итгэвэл том үр дүн гарч байна. Цаашдаа шууд хаахгүйгээр шалгаж, нягтлах зэргээр татварын хуульд өөрчлөлт оруулна. 

-Оюутны цагийн хөдөлмөрийг тодорхой болгоно. Тэтгэвэрт гарсан ахмадууд ажиллах боломжийг бүрдүүлнэ. Ирэх оны төсвийг өргөн барихдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зориулсан зорилтот хөтөлбөрүүдийг тусгана. 

-Зөвшөөрлийн хуульд энгийн болон тусгай ангиллын 381 зөвшөөрөл бий. Энэ жагсаалтад ороогүй бусад төрлийн үйл ажиллагаануудыг зөвшөөрөлгүй эрхлэх боломжтой. Гэтэл сайдын тушаал, НИТХ, Засгийн газрын тогтоол, журам гаргаад дүрэмлэж, журамлачихсан байсан.  Зөвшөөрөл гэдэг нэргүй ч эрх олголт, батламж, лиценз, сертификат, магадлан итгэмжлэл гэх мэтээр нэрлэж таван даваа давуулж үйл ажиллагаа эхлүүлдэг байсныг цуцалсан. Галын дүгнэлт, хот тээврийн гэрээг төр өөрөө очиж хийдэг болсон. 146 зөвшөөрлийг цуцлахтай холбоотой аймаг, орон нутгуудад сургалт хийж байна. Засгийн газар хувийн хэвшилдээ орон зайг тэлж өгнө. Төр зөвшөөрөл, лицензээсээ татгалзаад эхэлбэл хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.

-Ипотекийн зээлийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн. 11.87 их наяд төгрөгийн зээлд 133 мянган өрх хамрагдаад байна. Ийм их хөрөнгө оруулалт хийчихээд байхад яагаад яндангийн тоо буурахгүй байна вэ. Ипотекийн зээл зөвхөн зорилтот бүлэгт чиглэх ёстой.

-Олон улсын эдийн засгийн хурцадмал байдлын эсрэг бодлого гаргаж ажиллаж байгаа. Шатахууны үнэ өсөхгүй гэсэн сайн мэдээг Г.Дамдинням сайд ОХУ-ын томилолтоос ирээд дуулгалаа. Шатахууны үнийг тогтвортой барихаас гадна ногоон санхүүжилтийг дэмжих чиглэлээр тодорхой шийдвэр гаргана.

 

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ1 цаг 14 минутын өмнө“Төрийн банк” ХК ногдол ашиг олголоо1 цаг 18 минутын өмнө“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна1 цаг 26 минутын өмнөНИТХ-ын дарга А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус1 цаг 30 минутын өмнөН.Учрал: “Эрх чөлөөний дөрвөн зам” бол авлигыг уг үндсээр нь устгах санаачилга юм1 цаг 39 минутын өмнөОн гарсаар нийслэлд 487 нэгж талбарыг чөлөөллөө1 цаг 42 минутын өмнөМУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно1 цаг 51 минутын өмнөХан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд 100 ортой цэцэрлэг барьж байна3 цагийн өмнөТүүхэн 82 жилийн хугацаанд 240 цэргийн зүтгэлтэн Генерал цол хүртжээ3 цаг 8 минутын өмнө1072 хувьцааны ногдол ашгийг энэ сарын 30-ны дотор иргэдэд олгоно3 цаг 14 минутын өмнөД.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана5 цаг 20 минутын өмнөЦахилгаан дугуй, мотоцикл, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ5 цаг 31 минутын өмнөЭнэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана5 цаг 43 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо6 цаг 27 минутын өмнө“Эрдэнэс алт ресурс” Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аянд нэгдлээ6 цаг 31 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа6 цаг 44 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 цаг 49 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан6 цаг 51 минутын өмнөХот дахь үймээн ба Л.Оюун-Эрдэнийн сүүлчийн эрх мэдэл4 сар 27. 19:28Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна4 сар 27. 18:30Л.Энх-Амгалан: Сумын сургуулийг 9 жилийн тогтолцоотой болгож, улсын хэмжээнд 20 их сургуультай болох шинэчлэл хийнэ4 сар 27. 18:27“Улаанбаатар трам” төслийн хоёрдугаар шугамын тендерийн нээх хугацааг сунгалаа4 сар 27. 18:21АТГ: 50 сая төгрөгийн хахууль авч байсан гаалийн улсын байцаагчийг үйлдэл дээр нь баривчлав4 сар 27. 18:18Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ4 сар 27. 18:12Б.Даваабаяр: Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд 1360 зөрчлийг илрүүлж, арилгуулж байна4 сар 27. 14:56Монгол Улс Казахстантай хийх "Талын дипломат ажиллагаа"-г шинээр тодорхойлж байна4 сар 27. 14:50Б.Ганзориг: Гүйцэтгэгч компани чанарын баталгааны гурван жилд явган замын засвар, шинэчлэлийг хариуцан хийх үүрэгтэй4 сар 27. 14:44АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна4 сар 27. 14:371072 хувьцааны ногдол ашгийг энэ пүрэв гарагт олгож эхэлнэ4 сар 27. 12:48Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүллээ4 сар 27. 12:42
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.