“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна


4-р сарын 28
14 цаг 29 минут

     Гэр хорооллыг дахин төлөвлөн, Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон санхүүжилтээр нийт 5000 өрхийн ногоон орон сууц бүхий эко хорооллын цогц бүтээн байгуулалтыг Баянхошуунд төлөвлөж буй. Тодруулбал, соёл, боловсрол, худалдаа, үйлчилгээ, дэд бүтэц, орон сууцыг цогцоор нь шийдвэрлэж агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулахыг зорьж байна. Уг төсөл Баянхошуу дэд төв болон Шархад дэд төвд 2023-2030 оны хооронд хоёр үе шаттайгаар хэрэгжинэ.

Эхний үе шатанд Баянхошуу дэд төвд 462 айлын орон сууц барихаар төлөвлөж, эхний ээлжийн 110 айлын дөрвөн блок орон сууцыг 100 хувь ашиглалтад оруулж, нийслэлийн Орон сууцны корпорацид хүлээлгэн өгсөн. Харин дараагийн ээлжийн 150 айлын дөрвөн блок барилгын ажил 86 хувьтай, 76 айлын хоёр блок 58 хувьтай, 126 айлын гурван блок орон сууцны ажлын зураг төсөв 90 орчим хувьтай эрчимтэй үргэлжилж байна. Тус орон сууц нь эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц гэдгээрээ онцлогтой бөгөөд 37 ам метр хоёр өрөө, 54 ам метр гурван өрөөний сонголттой. Барилгын ухаалаг удирдлагын SCADA системтэй, ашиглалтын зардлыг 20 хувь бууруулах зорилготой, олон улсын ногоон барилгын EDGE гэрчилгээ авсан анхны орон сууц юм. Мөн гурван төрлийн хүлэмжтэй, оршин суугчид хүлэмжээ түрээслээд нарийн ногоо тарих боломжтой. Угаалгын өрөөний угаалтуур болон шүршүүрийн усаа цэвэршүүлээд эргүүлэн суултууртаа хэрэглэдэг. Айл бүр дотроо дулааны тоолууртай, халаалтаа тохируулдаг, ус хэмнэлтийн шийдлүүдтэй, байрнууд нь дээвэр дээрээ нарны зайн хураагууртай.

Төслийн хоёр дахь үе шатанд Шархад дэд төвд 338 айлын 10 блок орон сууц, үйлчилгээний талбайг төлөвлөсөн. Эхний ээлжийн 110 айлын дөрвөн блок орон сууцны барилгын ажил 100 хувь, мөн гадна тохижилтын ажлыг хийж байна. Шархад дэд төвийн нийт гүйцэтгэл 72 хувьтай үргэлжилж байна. Төсөл хэрэгжсэнээр нийгэм, эдийн засгийн хувьд барилга, хөрөнгө оруулалтын салбар дахь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Нийгмийн эмзэг бүлэг болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэгш, хүртээмжтэй амьдрах таатай орчныг бүрдүүлнэ. Мөн төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах ач холбогдолтой.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ1 цаг 23 минутын өмнө“Төрийн банк” ХК ногдол ашиг олголоо1 цаг 27 минутын өмнө“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна1 цаг 35 минутын өмнөНИТХ-ын дарга А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус1 цаг 39 минутын өмнөН.Учрал: “Эрх чөлөөний дөрвөн зам” бол авлигыг уг үндсээр нь устгах санаачилга юм1 цаг 48 минутын өмнөОн гарсаар нийслэлд 487 нэгж талбарыг чөлөөллөө1 цаг 51 минутын өмнөМУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно1 цаг 59 минутын өмнөХан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд 100 ортой цэцэрлэг барьж байна3 цаг 9 минутын өмнөТүүхэн 82 жилийн хугацаанд 240 цэргийн зүтгэлтэн Генерал цол хүртжээ3 цаг 17 минутын өмнө1072 хувьцааны ногдол ашгийг энэ сарын 30-ны дотор иргэдэд олгоно3 цаг 23 минутын өмнөД.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана5 цаг 29 минутын өмнөЦахилгаан дугуй, мотоцикл, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ5 цаг 40 минутын өмнөЭнэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана5 цаг 51 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо6 цаг 36 минутын өмнө“Эрдэнэс алт ресурс” Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аянд нэгдлээ6 цаг 40 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа6 цаг 53 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 цаг 58 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан7 цагийн өмнөХот дахь үймээн ба Л.Оюун-Эрдэнийн сүүлчийн эрх мэдэл4 сар 27. 19:28Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна4 сар 27. 18:30Л.Энх-Амгалан: Сумын сургуулийг 9 жилийн тогтолцоотой болгож, улсын хэмжээнд 20 их сургуультай болох шинэчлэл хийнэ4 сар 27. 18:27“Улаанбаатар трам” төслийн хоёрдугаар шугамын тендерийн нээх хугацааг сунгалаа4 сар 27. 18:21АТГ: 50 сая төгрөгийн хахууль авч байсан гаалийн улсын байцаагчийг үйлдэл дээр нь баривчлав4 сар 27. 18:18Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ4 сар 27. 18:12Б.Даваабаяр: Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд 1360 зөрчлийг илрүүлж, арилгуулж байна4 сар 27. 14:56Монгол Улс Казахстантай хийх "Талын дипломат ажиллагаа"-г шинээр тодорхойлж байна4 сар 27. 14:50Б.Ганзориг: Гүйцэтгэгч компани чанарын баталгааны гурван жилд явган замын засвар, шинэчлэлийг хариуцан хийх үүрэгтэй4 сар 27. 14:44АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна4 сар 27. 14:371072 хувьцааны ногдол ашгийг энэ пүрэв гарагт олгож эхэлнэ4 сар 27. 12:48Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүллээ4 сар 27. 12:42
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.