“Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор банкны 2025 оны татварын дараах цэвэр ашгаас нэгж хувьцаанд 51.80 төгрөг буюу нийт 39.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөр тогтоосон бөгөөд уг шийдвэрийн дагуу хуульд заасан татварыг суутган тооцсоны дараах ногдол ашгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-аар дамжуулан 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр олголоо.
Эрхэм хувьцаа эзэмшигч Та ногдол ашгаа авахын тулд өөрийн бүртгэлтэй брокер, дилерийн компанид хандан, ногдол ашгийг банкны дансандаа шилжүүлэн авах боломжтой.
Ногдол ашгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 7505-1881 /4199/ дугаараас авна уу.
Үнэт цаасны компаниудын жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү.
Facebook
Twitter
Youtube


Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ
Дулаан, цахилгааны үнийг таван хувиар нэмжээ
Төрийн банк “Ойн салбар ба ногоон санхүүжилт” зөвлөгөөнд оролцлоо
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо
Sinomach группийн төлөөлөгчид “Эрдэнэс алт ресурс” ХХК-тай танилцан, хамтын ажиллагааны боломжийг сонирхлоо
“Нэмүү өртөг, борлуулалт ба тогтвортой орлого” хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа
“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно
“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн удирдах түвшний ажилтнууд Эрсдэлийн удирдлагын тогтолцоо сэдэвт практик сургалтад хамрагдлаа.gif)

Сэтгэгдэл бичих