Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан


4-р сарын 29
8 цаг 54 минут

       Өнөөдөр баруун аймгуудын нутгаар бороо, нойтон цас, уулаараа цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зарим газраар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

Дөрөвдүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, нойтон цас, уулаараа цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Нутгийн баруун хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 хэм, Их нууруудын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр 7-12 хэм, говийн бүс нутаг, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 20-22 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 20-22 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 18-20 хэм дулаан байна.

Дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Дөрөвдүгээр сарын 30-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, 05-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн өмнөд зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 30-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар, 5-р сарын 1, 2-нд тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 5-р сарын 1-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 хэм, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна1 минут 29 секундын өмнө“Төрийн банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар5 минут 35 секундын өмнөХуульч О.Баярцогт: Хууль хэрэгжих нэрийн дор айдас бий болгож болохгүй13 минут 49 секундын өмнөГ.Мөнх-Эрдэнэ: Нийслэлийн удирдлагуудыг шалгаж, хариуцлага хүлээлгэх ёстой16 минут 34 секундын өмнөНХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж байна23 минут 45 секундын өмнө“Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдаа тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ40 минут 49 секундын өмнөТусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн олон нийтийн хэлэлцүүлэгт урьж байна43 минут 24 секундын өмнөНийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг 14 хоногт арилгуулах мэдэгдэл хүргүүлжээ1 цаг 24 минутын өмнө“Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно1 цаг 32 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 37 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан1 цаг 40 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ4 сар 28. 14:42“Төрийн банк” ХК ногдол ашиг олголоо4 сар 28. 14:37“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна4 сар 28. 14:29НИТХ-ын дарга А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус4 сар 28. 14:26Н.Учрал: “Эрх чөлөөний дөрвөн зам” бол авлигыг уг үндсээр нь устгах санаачилга юм4 сар 28. 14:16Он гарсаар нийслэлд 487 нэгж талбарыг чөлөөллөө4 сар 28. 14:13МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно4 сар 28. 14:05Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд 100 ортой цэцэрлэг барьж байна4 сар 28. 12:55Түүхэн 82 жилийн хугацаанд 240 цэргийн зүтгэлтэн Генерал цол хүртжээ4 сар 28. 12:471072 хувьцааны ногдол ашгийг энэ сарын 30-ны дотор иргэдэд олгоно4 сар 28. 12:42Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана4 сар 28. 10:35Цахилгаан дугуй, мотоцикл, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ4 сар 28. 10:24Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана4 сар 28. 10:13УИХ-ын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо4 сар 28. 9:28“Эрдэнэс алт ресурс” Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аянд нэгдлээ4 сар 28. 9:24Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа4 сар 28. 9:12УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 28. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан4 сар 28. 9:04Хот дахь үймээн ба Л.Оюун-Эрдэнийн сүүлчийн эрх мэдэл4 сар 27. 19:28
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.