“Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно


4-р сарын 29
9 цаг 02 минут

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.04.28/ Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс болон Европын Холбооны хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалтын боломж, цаашид анхаарах шаардлагатай асуудлуудын хүрээнд санал солилцов.

Ерөнхий сайд Н.Учрал Европын холбооны гишүүн улсуудтай харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болохыг онцолж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцууллаа. Мөн “Чөлөөлье” санаачилгын хүрээнд эдийн засгийг идэвхжүүлэх, бизнесийн орчныг дэмжих зорилтуудыг Засгийн газар хэрэгжүүлж буйг онцлов.

Монгол Улс, Европын холбооны эдийн засаг, бизнесийн харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжиж байгааг тэмдэглээд, 2025 онд зохион байгуулагдсан Европын холбоо-Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын форум болон 2026 онд болсон хөрөнгө оруулагчдын дугуй ширээний уулзалтыг дурдаж, Монгол Улсын Засгийн газар Европын хөрөнгө оруулалтын банктай нэг тэрбум еврогийн хөрөнгө оруулалтын Санамж бичиг байгуулсан нь хоёр талын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал алхам болсон гэдгийг онцоллоо.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Талуудын 17 дугаар бага хурал (COP-17)-д Европын холбооны өндөр түвшний төлөөлөгчийг оролцуулах урилга илгээснийг Ерөнхий сайд онцлоод тус хурал ногоон хөгжлийн салбарт хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал талбар болно гэлээ.

Европын Холбооны Элчин сайд Ина Марчюлёните Европын улс орнууд Монгол Улсад хөрөнгө оруулах, ялангуяа сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхол өндөр байгааг илэрхийлэв.

 “Европын өдөрлөг-2026” үйл ажиллагаа Дархан-Уул аймагт ирэх сарын 23-нд болох гэж байгааг дурдаж өдөрлөг энэ жил анх удаа орон нутагт зохион байгуулагдах гэж байгааг онцоллоо.  

Талууд байгаль орчин, орон нутгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэл зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлаар санал солилцов.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ӨБХ: Нийтийн өргөдлийн системд иргэдийн өргөдөл, гомдлыг байршуулах журам батлахын тулд хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэв4 минут 23 секундын өмнө“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна9 минут 25 секундын өмнө“Төрийн банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар13 минут 31 секундын өмнөХуульч О.Баярцогт: Хууль хэрэгжих нэрийн дор айдас бий болгож болохгүй21 минут 45 секундын өмнөГ.Мөнх-Эрдэнэ: Нийслэлийн удирдлагуудыг шалгаж, хариуцлага хүлээлгэх ёстой24 минут 30 секундын өмнөНХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж байна31 минут 41 секундын өмнө“Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдаа тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ48 минут 45 секундын өмнөТусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн олон нийтийн хэлэлцүүлэгт урьж байна51 минут 20 секундын өмнөНийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг 14 хоногт арилгуулах мэдэгдэл хүргүүлжээ1 цаг 32 минутын өмнө“Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно1 цаг 40 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 44 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан1 цаг 48 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ4 сар 28. 14:42“Төрийн банк” ХК ногдол ашиг олголоо4 сар 28. 14:37“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна4 сар 28. 14:29НИТХ-ын дарга А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус4 сар 28. 14:26Н.Учрал: “Эрх чөлөөний дөрвөн зам” бол авлигыг уг үндсээр нь устгах санаачилга юм4 сар 28. 14:16Он гарсаар нийслэлд 487 нэгж талбарыг чөлөөллөө4 сар 28. 14:13МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно4 сар 28. 14:05Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд 100 ортой цэцэрлэг барьж байна4 сар 28. 12:55Түүхэн 82 жилийн хугацаанд 240 цэргийн зүтгэлтэн Генерал цол хүртжээ4 сар 28. 12:471072 хувьцааны ногдол ашгийг энэ сарын 30-ны дотор иргэдэд олгоно4 сар 28. 12:42Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана4 сар 28. 10:35Цахилгаан дугуй, мотоцикл, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ4 сар 28. 10:24Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана4 сар 28. 10:13УИХ-ын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо4 сар 28. 9:28“Эрдэнэс алт ресурс” Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аянд нэгдлээ4 сар 28. 9:24Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа4 сар 28. 9:12УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 28. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан4 сар 28. 9:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.