Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг 14 хоногт арилгуулах мэдэгдэл хүргүүлжээ


4-р сарын 29
9 цаг 09 минут

     Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо, нийслэлийн ерөнхий боловсролын 68 дугаар сургуулийн баруун талд Авто тээврийн үндэсний төвийн захиалгатай барилгын түр хашаа нь үерийн байгууламж, явган хүний болон дугуйн замыг хаасан зөрчилд иргэд гомдол гаргасан. Иргэдийн гомдлын дагуу нийслэлийн Хяналт шалгалтын газраас тухайн байршилд ажиллаж, зөрчлийг 14 хоногт арилгуулах хугацаатай мэдэгдэл хүргүүллээ.

Энэ талаар нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Нийтийн эзэмшлийн 100 гаруй метр зам талбайг хашаалж, үерийн бетонон даланг эвдэж, орц гарцыг хаасан гэх гомдол ирсэн. Тухайн орчимд үйл ажиллагаа явуулж байгаа Авто тээврийн үндэсний төвийн захиалгатай баригдаж буй барилгад шалгалтын ажиллагаа явуулж, 14 хоногт зөрчлийг арилгуулж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх хугацаатай мэдэгдлийг хүргүүллээ” гэв.

Авто тээврийн үндэсний төвийн төслийн менежер Г.Ганбаяр “Төслийн талбайд 12 давхар оффисын барилга болон спорт цогцолборын барилгын ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд авто замаас төслийн талбай руу шууд нэвтрэх боломжтой гүүр барихаар түр хашаа барьсан. Ингэхдээ ГУББГ болон бусад холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авч, Баянзүрх дүүрэг болон 39 дүгээр хорооны Засаг дарга нарт мэдэгдэж, албан бичиг хүргүүлсэн. График төлөвлөгөөний дагуу 21 хоногт нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөхөөр төлөвлөж байсан. Харин уг албан шаардлагын дагуу үерийн байгууламж, явган хүний болон дугуйн замыг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэхээр боллоо” гэлээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна2 минут 51 секундын өмнө“Төрийн банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар6 минут 57 секундын өмнөХуульч О.Баярцогт: Хууль хэрэгжих нэрийн дор айдас бий болгож болохгүй15 минут 11 секундын өмнөГ.Мөнх-Эрдэнэ: Нийслэлийн удирдлагуудыг шалгаж, хариуцлага хүлээлгэх ёстой17 минут 56 секундын өмнөНХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж байна25 минут 7 секундын өмнө“Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдаа тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ42 минут 11 секундын өмнөТусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн олон нийтийн хэлэлцүүлэгт урьж байна44 минут 46 секундын өмнөНийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг 14 хоногт арилгуулах мэдэгдэл хүргүүлжээ1 цаг 25 минутын өмнө“Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно1 цаг 33 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 38 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан1 цаг 41 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ4 сар 28. 14:42“Төрийн банк” ХК ногдол ашиг олголоо4 сар 28. 14:37“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна4 сар 28. 14:29НИТХ-ын дарга А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус4 сар 28. 14:26Н.Учрал: “Эрх чөлөөний дөрвөн зам” бол авлигыг уг үндсээр нь устгах санаачилга юм4 сар 28. 14:16Он гарсаар нийслэлд 487 нэгж талбарыг чөлөөллөө4 сар 28. 14:13МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно4 сар 28. 14:05Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд 100 ортой цэцэрлэг барьж байна4 сар 28. 12:55Түүхэн 82 жилийн хугацаанд 240 цэргийн зүтгэлтэн Генерал цол хүртжээ4 сар 28. 12:471072 хувьцааны ногдол ашгийг энэ сарын 30-ны дотор иргэдэд олгоно4 сар 28. 12:42Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана4 сар 28. 10:35Цахилгаан дугуй, мотоцикл, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ4 сар 28. 10:24Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана4 сар 28. 10:13УИХ-ын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо4 сар 28. 9:28“Эрдэнэс алт ресурс” Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аянд нэгдлээ4 сар 28. 9:24Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа4 сар 28. 9:12УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 28. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан4 сар 28. 9:04Хот дахь үймээн ба Л.Оюун-Эрдэнийн сүүлчийн эрх мэдэл4 сар 27. 19:28
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.