НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж байна


4-р сарын 29
10 цаг 09 минут

    Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо, Амгалан авто плазагийн хойд талд иргэн Ж.Гантулгын захиалгатай баригдаж буй орон сууцны барилга нь тухайн орчмын автомашин, явган хүний зорчих орц, гарцыг хаасан байна. Уг зөрчилд иргэд гомдол гаргасны дагуу НХШГ-аас хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгах хугацаатай албан мэдэгдэл хүргүүллээ.

Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Нийслэлийн Хяналт, шалгалтын газраас дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж байна. Иргэдээс барилгын норм стандарт, хоорондын зай, ногоон байгууламж, тоглоомын талбай, барилгын ажил хийхдээ явган зорчигчдын орц, гарцыг хааж байгаа асуудлаар гомдол их ирж байна. Энэ хүрээнд шалгалт явуулж, өнөөдөр бид Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо, Амгалан авто плазагийн хойд талд иргэн Ж.Гантулгын захиалгатай барилга дээр ирлээ. Тус барилга нь 2024 онд архитектор төлөвлөлтийн даалгавраа авсан бөгөөд барилгын зургаа батлуулаагүйгээс гадна барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөө аваагүй байна. Мөн автомашины болон явган зорчигчийн орц, гарцыг хашаалж, хаажээ. Тиймээс Барилгын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчлийн тухай хууль зэрэгт үндэслэн барилгын ажлыг түр зогсоож байна. Хуульд заасан холбогдох зөвшөөрлүүдээ авсны дараа ажлаа үргэлжлүүлэх ёстой. Мөн орчны аюулгүй байдлыг хангаж, иргэдийн зорчих нөхцөлийг бүрдүүлж, батлагдсан зургийн дагуу барилгын ажлаа явуулах хэрэгтэй” гэв.

Барилгын менежер М.Серкежан “Бид барилгын ажлаа үргэлжлүүлж байтал эрэгт нуранги үүсэх эрсдэлтэй байсан тул хороонд нь мэдэгдээд зорчих хэсгийг түр хаасан. Долоо хоногийн дотор орц, гарцаа нээж иргэдийн зорчих хөдөлгөөнийг чөлөөлнө” гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ӨБХ: Нийтийн өргөдлийн системд иргэдийн өргөдөл, гомдлыг байршуулах журам батлахын тулд хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэв1 цаг 15 минутын өмнө“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна1 цаг 20 минутын өмнө“Төрийн банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар1 цаг 24 минутын өмнөХуульч О.Баярцогт: Хууль хэрэгжих нэрийн дор айдас бий болгож болохгүй1 цаг 32 минутын өмнөГ.Мөнх-Эрдэнэ: Нийслэлийн удирдлагуудыг шалгаж, хариуцлага хүлээлгэх ёстой1 цаг 35 минутын өмнөНХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж байна1 цаг 42 минутын өмнө“Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдаа тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ1 цаг 59 минутын өмнөТусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн олон нийтийн хэлэлцүүлэгт урьж байна2 цаг 2 минутын өмнөНийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг 14 хоногт арилгуулах мэдэгдэл хүргүүлжээ2 цаг 42 минутын өмнө“Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно2 цаг 49 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 54 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан2 цаг 57 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ4 сар 28. 14:42“Төрийн банк” ХК ногдол ашиг олголоо4 сар 28. 14:37“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна4 сар 28. 14:29НИТХ-ын дарга А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус4 сар 28. 14:26Н.Учрал: “Эрх чөлөөний дөрвөн зам” бол авлигыг уг үндсээр нь устгах санаачилга юм4 сар 28. 14:16Он гарсаар нийслэлд 487 нэгж талбарыг чөлөөллөө4 сар 28. 14:13МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно4 сар 28. 14:05Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд 100 ортой цэцэрлэг барьж байна4 сар 28. 12:55Түүхэн 82 жилийн хугацаанд 240 цэргийн зүтгэлтэн Генерал цол хүртжээ4 сар 28. 12:471072 хувьцааны ногдол ашгийг энэ сарын 30-ны дотор иргэдэд олгоно4 сар 28. 12:42Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана4 сар 28. 10:35Цахилгаан дугуй, мотоцикл, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ4 сар 28. 10:24Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана4 сар 28. 10:13УИХ-ын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо4 сар 28. 9:28“Эрдэнэс алт ресурс” Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аянд нэгдлээ4 сар 28. 9:24Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа4 сар 28. 9:12УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 28. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан4 сар 28. 9:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.