Г.Мөнх-Эрдэнэ: Нийслэлийн удирдлагуудыг шалгаж, хариуцлага хүлээлгэх ёстой


4-р сарын 29
10 цаг 16 минут

      МУИС-ийн Антропологийн багш Г.Мөнх-Эрдэнэтэй “Туулын хурдны зам” төслийн асуудлаар ярилцлаа. 

-Туул гол дээгүүр зам барих нь түгжрэлд нөлөөлөхгүй гэж үзээд байгаа. Тэгвэл түгжрэлийг бууруулах өөр ямар бодит шийдэл байгаа гэж харж байна вэ?

-Бид улс орны хөгжлийг гацаах гэж зам гүүр элдэв юм барихыг огт хориглоогүй. Харин хотын даргын орлогч сая нэг, хоёрдугаар тойрог замыг барих юм бол Улаанбаатар хотын төвийн түгжрэлийг бууруулна гэж ярьсан. Бидний зүгээс Туул гол дээгүүр барьж яах юм бэ. Харин нэг, хоёрдугаар тойрог замаа эхлээд барьж харуул гэж л ярьсан. 

-Туулын хурдны зам төслийн байгаль орчны үнэлгээ албан ёсоор баталгаажаагүй байхад замын ажлыг эхлүүлсэн гэх мэдээлэл бий. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-“Туул голоо хамгаалъя” хөдөлгөөнийхөн гуравдугаар сарын 15-наас Маршалын гүүрэн дээр жагсаж эхэлсэн. Гэтэл энэ төслийн Байгаль орчны үнэлгээ нь албан ёсоор гуравдугаар сарын 19-нд баталгаажсан байдаг. Гэтэл байгаль орчны үнэлгээ албажихаас өмнө Туул голын бургасыг хядаад эхэлчихсэн байсан. Бид жагсах үеэрээ албан ёсоор иргэдэд танилцуулга хийгээд авч явсан. Тэр үеэр нэр нь үл мэдэгдэх шингэнийг Туул гол руу хольж байна гэдэг иргэдийн гомдол гарсан. Гэтэл Туул гол чинь онцгой хамгаалалтын бүс буюу аливаа химийн бодис хэрэглэхийг хориглосон байдаг.

-Танай хөдөлгөөний зүгээс төсөлтэй холбоотой үнэлгээ хийсэн баримт бичгүүдийг ил тод болгох шаардлага тавиад байгаа. Тэдгээр баримт бичгүүдтэй танилцсан уу? 

-Нийгмийн, соёлын өвийн нөлөөллийн үнэлгээ хийгдээгүй зэрэг маш олон судалгаа зөвшөөрөл аваагүй хэвээрээ байгаа. Мөн хотын орлогчийн гартаа барьж яриад байгаа баримтыг бид үзмээр байна. Аль ч томоохон төсөл дээр нийгмийн зөвшилцөл гэж юм байдаг. Төслөө эхлээд ард түмэндээ танилцуулж, бүр иргэдээс түүвэрлэж зөвшөөрөл авах ёстой. Энэ хоёр ажил аль нь ч хийгдээгүй. Тэгэхээр бид хардаж, жагсахаас өөр яах юм. Бидний зүгээс эхний ээлжинд энэ ажлаа зогсоохыг шаардаж байгаа.

Нийгмийн зөвшилцөлд хүрч байж ийм том төслийг явуулдаг болохоос биш хүчээр дайрч явуулна гэж байхгүй. Улсын хөгжил гэдэг мэргэжлээр төгссөн 20 гаруй хүн байдаг. Энэ бол нарийн мэргэжил. Тиймээс мэргэжлийн хүмүүстэй нь холбогдоод ажиллуулах хэрэгтэй байна.

Өөрөөр хэлбэл, хүмүүс дарангуйлагчдыг улс төрийнхөө үзэл суртлаас болж унасан гэж ярьдаг. Гэтэл хөгжил судлалын ухаанаар маш олон дарангуйлагч ийм утгагүй хөгжлийн төсөл хэрэгжүүлээд үүнийгээ хүчээр шийдэх гэж оролдоод унасан тохиолдол байдаг. Хөгжил судлалын үүднээс ЗХУ ч гэсэн ийм утгагүй хөгжлийн төсөл хэрэгжүүлээд унасан түүхтэй гэдгийг сануулмаар байна.

-Байгаль орчны үнэлгээнд оролцоогүй, хуурамчаар гарын үсэг үйлдсэн гэх мэдээлэл яваад байгаа шүү дээ. Энэ ямар байр суурьтай байна вэ?

-БОУАӨЯ-ны мэргэжилтэн н.Алтанзул бол “тийм зүйл байхгүй” гэж эсэргүүцэж байгаа. Би “Туулын хурдны зам” нээлттэй хэлэлцүүлэг эхлэхийн өмнө хүнд үзүүлэхгүй байсан Байгаль орчны үнэлгээг нь авч харсан.

Тэндээс ердөө хоёрхон зүйлийг л харахыг хүссэн. Нэг нь “Соёлын өвийн тухай” хуулиар том төсөл эхлэхийн өмнө соёлын өвийн урьдчилсан хайгуулийг палеонтологи, археологи, угсаатны зүйн байгууллагаар хийлгэсэн байх ёстой.

Гэтэл Соёлын өвийн үнэлгээ хийлгэсэн гэдэг дээр таван мөр өгүүлбэр л байсан. 600 сая ам.долларын төсөл ярьж байгаа шүү дээ. Нийгмийн нөлөөллийн үнэлгээг харсан чинь хоёрхон нүүр байсан. 600 сая ам.долларын төсөл хоёрхон нүүр нийгмийн нөлөөллийн үнэлгээтэй байж болох уу.

-Одоогоор та бүхний зүгээс холбогдох албан тушаалтнуудад тавьж буй шаардлага юу байна вэ?  

 -Энэ төслийг түр зогсоосон ч тэмцэл дуусаагүй. Одоо нийслэлийн удирдлагуудыг шалгаж, хариуцлага хүлээлгэх ёстой. Мөн гарсан хохирлыг барагдуулах шаардлагатай.

Эх сурвалж: Ч.БЯМБАА “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Вадим Розенштэйн: Монголын шатрын хөгжил, оюуны боловсролын төлөөх Г.Занданшатарын олон жилийн хичээл зүтгэл, чин сэтгэл бол “WR Chess”-ийн эрхэмлэдэг үнэт зүйлсийн тусгал юм5 сар 9. 13:58Г.Занданшатар тэрбумтан Вадим Розенштэйний урилгаар дэлхийн шатрын хаан Магнус Карлсентай нэг багт тоглоно5 сар 8. 20:28Ч.Номин “CNN, Бостон консалтинг, “Эдэлман Сингапур”, “Фүлхэм” хөлбөмбөгийн багийн гэрээний төлбөр болох 18 тэрбум төгрөгийг төл” гэж Б.Батцэцэг сайдыг шантаажилж байна гэв үү5 сар 8. 18:27Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна5 сар 8. 16:55Хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүлэв5 сар 8. 16:51Баянхошуу дэд төвийн “Ногоон орон сууц” төслийн 226 айлын орон сууцны барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна5 сар 8. 16:45Төрийн банк Нийслэлийн орон сууцны корпорацтай хамтран Баянхошуу дэд төвийн “Ногоон орон сууц” төсөлтэй танилцах воркшоп арга хэмжээг зохион байгууллаа5 сар 8. 16:42Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ5 сар 8. 16:21Нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг шинжлэх ухаан, инновацад тулгуурлан шийдвэрлэхээр ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллана5 сар 8. 16:13Шадар сайд Н.Номтойбаяр Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа5 сар 8. 16:03Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ5 сар 8. 14:58Яармагийн гүүрнээс Ажилчдын гудамж хүртэлх авто замыг өргөтгөж, шинэчилж байна5 сар 8. 14:50Ц.Ганзориг: Үндсэн хуулийн Цэц Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах тухай дүгнэлт гаргаагүй5 сар 8. 14:17Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааны санал солилцов5 сар 8. 14:02Г.Занданшатарын урилгаар дэлхийн шатрын лидер тэрбумтнууд Монголд ирнэ5 сар 8. 13:49Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина5 сар 8. 13:42Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо5 сар 8. 12:53Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна5 сар 8. 12:29УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:24Б.Гүндцамба: Гамма хадаасаар бэхлэх хагалгааг Дорноговь аймагт анх удаа хийлээ5 сар 8. 10:06Газрын цахим дуудлага худалдааг амжилттай зохион байгууллаа5 сар 8. 10:02ЕАБХАБ-ын Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Кристоф Камп тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа5 сар 8. 9:59Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ5 сар 8. 9:54Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа5 сар 8. 9:46Хоймор оффисоос хойш 32-ын тойрогтой нийлэх авто зам хүртэл 798 метр авто зам барьж байна5 сар 8. 9:43Хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлууд нэмэгдэж байна5 сар 8. 9:41Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Экспорт 7.1 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 65 хувиар өндөр өсөлт үзүүллээ5 сар 8. 9:37Шархад дэд төвийн эхний ээлжийн 338 айлын орон сууцны барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхантай уулзлаа5 сар 8. 8:51УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 8. 8:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.