“ТӨРИЙН БАНК” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ЗАР
- “Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаар тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлаж байна.
- Компанийн оноосон нэр: “ТӨРИЙН БАНК” ХК
- Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу 7/1
- Хурал болох газар: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Махатма Гандийн гудамж 39, Корпорэйт конвеншн центр, “А” танхим
- Хурал болох өдөр, цаг: 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 09:00 цаг /Хуралд танхимаар оролцох хувьцаа эзэмшигч хурал эхлэхээс 1 цагийн өмнө ирж бүртгэл хийлгэнэ/
- Хурал болох хэлбэр: Хосолсон /танхим болон зайнаас/
- Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр
Хурлаар хэлэлцэх асуудал:
Танилцуулах асуудал:
- “Төрийн банк” ХК-ийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн танилцуулга;
- “Төрийн банк” ХК-ийн 2024 оны санхүүгийн үр дүнгээс ногдол ашиг хуваарилсан тухай танилцуулга;
- “Төрийн банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд 2025 оны санхүүгийн үр дүнгээс ногдол ашиг хуваарилах тухай танилцуулга.
Хэлэлцэх асуудал:
- “Төрийн банк” ХК-ийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг батлах тухай тогтоолын төсөл;
- “Төрийн банк” ХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
- “Төрийн банк” ХК-ийн Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох тухай.
Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:
- Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын шийдвэрийн төсөл;
- “Төрийн банк” ХК-ийн санхүүгийн жилийн тайлан;
- “Төрийн банк” ХК-ийн санхүүгийн жилийн тайлангийн талаарх аудитын байгууллагын дүгнэлт;
- “Төрийн банк”-ийн Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн танилцуулга;
- Компанийн тухай хуулийн 65.6-д заасан шаардлагатай бусад мэдээлэл.
Хувьцаа эзэмшигч Та 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд өөрт тохиромжтой дараах газруудын аль нэгт эсхүл /www.statebank.mn/ цахим хуудсаар дамжуулан хурлын материалтай танилцах боломжтой.
- Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани;
- “Төрийн банк” ХК-ийн төв байр Монгол улс Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу 7/1;
Хуралд танхимаар оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч Та урьдчилан санал өгөх боломжтой бөгөөд саналын хуудсыг бөглөн өөрийн үйлчлүүлдэг брокер дилерийн компаниар дамжуулан эсвэл Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо 7/1 хаягт байрлах “Төрийн банк” ХК-ийн Төв байр, орон нутаг дахь салбар нэгжүүдээр өгөх, эсвэл цахим хэлбэрээр Төрийн банкны цахим хуудас /www.statebank.mn/-аар дамжуулан өгөх ба саналын хуудсыг авах сүүлийн хугацаа 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цаг байна.
Хурал зохион байгуулах комисс
Утас: 75071881
Цахим шуудан SBM_Shareholder@statebank.mn
Facebook
Twitter
Youtube


Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ
Дулаан, цахилгааны үнийг таван хувиар нэмжээ
Төрийн банк “Ойн салбар ба ногоон санхүүжилт” зөвлөгөөнд оролцлоо
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо
Sinomach группийн төлөөлөгчид “Эрдэнэс алт ресурс” ХХК-тай танилцан, хамтын ажиллагааны боломжийг сонирхлоо
“Нэмүү өртөг, борлуулалт ба тогтвортой орлого” хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа
“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно
“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн удирдах түвшний ажилтнууд Эрсдэлийн удирдлагын тогтолцоо сэдэвт практик сургалтад хамрагдлаа.gif)

Сэтгэгдэл бичих