ӨБХ: Нийтийн өргөдлийн системд иргэдийн өргөдөл, гомдлыг байршуулах журам батлахын тулд хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэв


4-р сарын 29
10 цаг 36 минут

     Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо (2026.04.28) 61.9 хувийн ирцтэй хуралдаж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд Нийтийн өргөдөл хүлээн авах, нийтлэх, санал авах, шийдвэрлэлтийн талаар өргөдөл гаргагчид мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулах журмын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэв.

Санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Золжаргал танилцууллаа. Тус ажлын хэсгээс журмын төслийг боловсруулахдаа Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн бүх өргөдөл, гомдлыг 14 хоногийн дотор https://petition.parliament.mn/-д буюу нийтийн өргөдлийн системд байршуулж, нийтэлнэ. Хэрвээ агуулга давхацаж байгаа бол тухайн иргэн, хуулийн этгээдээс тодруулж, зөвшилцсөний үндсэн дээр нээлттэй байршуулах зэрэг зохицуулалт шаардлагатай гэж үзжээ. Шийдвэрлэлтийн явцыг тухай бүрд тайлагнаж, тусгай цэсийг цахимд үүсгэн, гомдол гаргагч өөрөө хүсвэл Байнгын хорооны хуралдаанд асуудлаа танилцуулах, өргөдөл, гомдлыг нийтлэхдээ мэдээллийн хүртээмжтэй байдлыг бүрдүүлэхээр төлөвлөсөн. Энэхүү журмыг батлахын тулд зарим хуульд өөрчлөлт оруулах учиртай талаар Ажлын хэсгийн ахлагч онцлов.

Байнгын хорооны хуралдаанаар иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын мэдээллийг сонслоо. Өнгөрсөн онд 341 506 өргөдөл, гомдлын 94.1 хувийг буюу 321186-г шийдвэрлэсэн. Өргөдөл, гомдлын нэгдсэн цахим системд 5300 байгууллагыг бүртгэсэн ажээ. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр танилцуулгадаа, өргөдөл, гомдлыг шийдвэрлэлтийн явц өндөр үзүүлэлттэй хэдий ч нэг асуудлаар олон байгууллага, албан тушаалтанд хандах, мөн шийдвэрлэх боломжгүй асуудлаар дахин давтан хандаж байгаа нь өргөдөл, гомдлын тоог нэмж, холбогдох байгууллагад шилжүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, үр дүнд нөлөөлж байна гэлээ. Тиймээс Засгийн газар “Нэг хүсэлт-Нэг шийдвэрлэлт”-тэй байх зарчим баримталж, Өргөдөл, гомдлын нэгдсэн цахим систем нэвтрүүлсэн. Одоогоор яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн дотоод удирдлагын системийг холбоод байгаа гэлээ. Монгол Улсын Их Хурлын дарга, гишүүд, Байнгын хороодоос Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамдад 230, Засгийн газрын агентлагт 54, нийт 284 өргөдөл, гомдлыг албан бичгээр уламжилсан бөгөөд 224-ийг нь шийдвэрлэсэн гэв.

Эдгээр өргөдөл, гомдлын дийлэнх нь Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яамны эрхлэх асуудал байсан. Тухайлбал, Боловсролын зээлийн санд хамрагдах хүсэлт, зээлийн сангийн зарцуулалт, орон нутаг дахь сургуулийн барилгын хөрөнгө оруулалт, бусад асуудлаар 49, тэтгэвэр тогтоолгох, нэмэгдүүлэх, өвлүүлэх болон цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмж, асаргаа, халамж, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой 22, хууль тогтоомжийн хэрэгжилт, гэмт хэрэг, зөрчлийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлүүлэх, шашны байгууллагын хууль бус ажиллагаанд хяналт тавих зэрэг асуудлаар 13, эрүүл мэндээ хамгаалуулахтай холбоотой 55 өргөдөл, гомдлыг иргэдээс ирүүлжээ. Барилга, орон сууцны чанар, барилгын явц удааширсан, ашиглалтад оруулах асуудлаар 11 иргэн гомдол гаргасан гэв. Асуудлыг түргэн шуурхай, үр дүнтэй шийдвэрлэхэд цахим сан чухал үүрэгтэйг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга П.Батбаатар танилцуулсан.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, П.Мөнхтулга, О.Номинчимэг нар асууж, тодруулан байр суурь илэрхийллээ. Тэд иргэдийн гомдол шийдвэрлэлтийг чанаржуулахын тулд тухайн иргэнд өөрт нь хүргүүлж байгаа хариу чухал. Өргөдлийн байнгын хороо цаашид аливаа өргөдөл, гомдлыг шийдвэрлэлтэд чиг үүргийн дагуу хяналт тавьж, шуурхай шийдвэрлүүлэхэд анхаарал хандуулж, сар тутам хэлэлцэх санал гаргалаа. Танилцуулж буй тайлан, мэдээллээ чамбайруулахыг Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц сануулав.

Байнгын хороо үргэлжлүүлэн хуралдаж, хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцлээ. Тайланг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр танилцуулав. Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын тогтоол, УИХ-ын Байнгын хорооны тогтоолын 2025 оны  жилийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээний дүнгээр нийт заалтын 58.6 хувь нь буюу 1158 заалт бүрэн хэрэгжсэн байгаа нь эерэг үзүүлэлт боловч 41.4 хувь нь хэрэгжилт дутмаг байгаа нь тогтолцооны гүн дэх асуудал буюу зохион байгуулалт, санхүү, чиг үүрэг тодорхойгүйг илтгэж байна. Хуулийн зохицуулалтын хүрээнд давхардал, илүүдэл тодорхой хэмжээнд оршиж байна хэмээн танилцуулгад дурджээ. Иймд хуулийн нэгдсэн мэдээллийн сан байгуулж, давхардлыг урьдчилан шалгах систем нэвтрүүлэх нь зохистой. 2025 оны жилийн эцсийн байдлаар хууль, Улсын Их Хурлын болон Байнгын хорооны шийдвэр дунджаар 77.3 хувьтай хэрэгжсэн. Шийдвэрүүдийн биелэлтэд хиймэл оюунаар дүн шинжилгээ хийсэн.

Тайлант хугацаанд хэрэгжээгүй заалтын 148 нь удирдлага, зохион байгуулалтаас, 12 нь санхүү, хөрөнгө оруулалтаас шалтгаалсан. Хэмжигдэхүйц биш байдлаас үүдэн 127 шийдвэрийг хэрэгжих боломжгүйд тооцож, 1019 заалтыг хяналтаас хасуулах саналтай байна гэж Б.Энхбаяр сайд танилцууллаа. Тэрбээр, төрийн байгууллагуудын хариуцлагын тогтолцоо хангалттай бүрдээгүй, салбар хоорондын уялдаа сул, бүтцийн өөрчлөлт олон удаа хийж, хөрөнгө оруулалтыг хангалттай эрэмбэлээгүй, бодлогын болон хүний нөөцийн тогтворгүй байдлаас шалтгаалан хууль тогтоомжийн хэрэгжилт тааруу байна. Иймд Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Засгийн газрын гишүүн, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгавар өгсөн. Хууль тогтоомжийн биелэлтийн тухайд Улсын Их Хурлын түвшинд ч анхаарах асуудал байна. Тухайлбал, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог, сонгогддог байгууллагуудад үүрэг, даалгавар болгосон шийдвэрийн хэрэгжилтийг хангах, биелэлтийн тайлагналтыг гүйцэтгэх засаглалын байгууллагуудтай уялдуулах, нэгдсэн байдлаар тайлагнах боломж бүрдүүлэх, Улсын Их Хурлаас гарч байгаа шийдвэрийн нэгдсэн бүртгэлийн систем үүсгэж, Засгийн газрын хяналт, шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сантай холбох, шуурхай мэдээлэх, хяналтад авах нь чухал хэмээв.

Тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, Б.Пунсалмаа, О.Саранчулуун нар тодруулж, байр суурь илэрхийллээ. Байнгын хорооны дарга О.Номинчимэг, иргэдийн өргөдөл хаа нэгтээ хэн нэгний ширээний нүдэнд үлдэж хоцордог учраас тэд нэг өргөдлөө аль болох олон байгууллага, албан тушаалтанд хүргүүлдэг болж, улмаар өргөдөл, гомдлын агуулга давхардах шалтгаан үүссэн. Иргэний хүсэлтийг цаг алдалгүй шийдвэрлэхэд анхаарах нь чухал байна гэж тэмдэглэснээр хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ӨБХ: Нийтийн өргөдлийн системд иргэдийн өргөдөл, гомдлыг байршуулах журам батлахын тулд хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэв1 цаг 26 минутын өмнө“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна1 цаг 31 минутын өмнө“Төрийн банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар1 цаг 35 минутын өмнөХуульч О.Баярцогт: Хууль хэрэгжих нэрийн дор айдас бий болгож болохгүй1 цаг 44 минутын өмнөГ.Мөнх-Эрдэнэ: Нийслэлийн удирдлагуудыг шалгаж, хариуцлага хүлээлгэх ёстой1 цаг 46 минутын өмнөНХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж байна1 цаг 54 минутын өмнө“Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдаа тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ2 цаг 11 минутын өмнөТусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн олон нийтийн хэлэлцүүлэгт урьж байна2 цаг 13 минутын өмнөНийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг 14 хоногт арилгуулах мэдэгдэл хүргүүлжээ2 цаг 53 минутын өмнө“Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно3 цаг 1 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 6 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан3 цаг 9 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ4 сар 28. 14:42“Төрийн банк” ХК ногдол ашиг олголоо4 сар 28. 14:37“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна4 сар 28. 14:29НИТХ-ын дарга А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус4 сар 28. 14:26Н.Учрал: “Эрх чөлөөний дөрвөн зам” бол авлигыг уг үндсээр нь устгах санаачилга юм4 сар 28. 14:16Он гарсаар нийслэлд 487 нэгж талбарыг чөлөөллөө4 сар 28. 14:13МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно4 сар 28. 14:05Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд 100 ортой цэцэрлэг барьж байна4 сар 28. 12:55Түүхэн 82 жилийн хугацаанд 240 цэргийн зүтгэлтэн Генерал цол хүртжээ4 сар 28. 12:471072 хувьцааны ногдол ашгийг энэ сарын 30-ны дотор иргэдэд олгоно4 сар 28. 12:42Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана4 сар 28. 10:35Цахилгаан дугуй, мотоцикл, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ4 сар 28. 10:24Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана4 сар 28. 10:13УИХ-ын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо4 сар 28. 9:28“Эрдэнэс алт ресурс” Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аянд нэгдлээ4 сар 28. 9:24Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа4 сар 28. 9:12УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 28. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан4 сар 28. 9:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.