Д.Трампын хөргийг АНУ-ын паспорт дээр хэвлэнэ


4-р сарын 29
12 цаг 33 минут

     ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 29 /DW/. АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойд зориулан тус улсын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампын хөрөг бүхий паспортуудыг цувралаар гаргахаар болжээ. Ийм иргэний үнэмлэхийг АНУ-ын нийслэл Вашингтон хот дахь Паспортын агентлаг олгоно гэж Төрийн департамент мэдээлсэн байна. 

Паспортын загварыг үзвэл, хавтасны дотор талд Трампын хөрөг болон алтан үсгээр бичсэн түүний гарын үсгийг байрлуулах ажээ. Паспортын арын нүүрэнд Америкийн зураач Жон Трамбуллын "Тусгаар тогтнолын тунхаглал" зургийн хэсгийг тавина. Ийм үнэмлэхийг нийт хэдэн ширхэг гаргах вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

Паспортын стандарт загварын хавтасны дотор талд Америкийн өөр нэгэн зураач Эдвард Перси Мораны зураг байдаг. Уг зураг дээр Балтимор хотын Макгенри бэхлэлтийг Британийн цэргүүд бөмбөгдсөний дараа АНУ-ын төрийн дууллын үгийг зохиосон Фрэнсис Скотт Киг дүрсэлсэн байдаг бөгөөд энэхүү үйл явдал нь хамгийн алдартай бүтээлээ туурвихад нь Кид онгод өгсөн гэж үздэг.

АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойд зориулан гаргах 100 долларын дэвсгэрт дээр ерөнхийлөгчийн гарын үсгийг хэвлэхээр болсон тухай гуравдугаар сарын 23-нд мэдээлсэн юм. Цагаан ордны тэргүүний гарын үсэг мөнгөн дэвсгэрт дээр сангийн няравын гарын үсгийг сүүлийн 165 жилийн хугацаанд анх удаа орлох гэж буй нь энэ юм.

АНУ-ын Урлагийн комисс тусгаар тогтнолын ойд зориулан Д.Трампыг ширээний ард гараа зангидан зогсож буйгаар дүрсэлсэн, "Эрх чөлөө" (Liberty) гэсэн бичигтэй 24 каратын алтан зоос гаргахыг зөвшөөрчээ. 2025 оны 10 дугаар сард Трампын засаг захиргаа тус комиссын бүх гишүүнийг халж, оронд нь Цагаан ордны тэргүүний ойрын хүмүүсийг томилсон юм.

Өмнө нь Төрийн департамент АНУ-ын Энх тайвны хүрээлэнг Д.Трампын нэрэмжит болгосон бол Вашингтон дахь Жон Ф.Кеннедийн нэрэмжит Дүрслэх урлагийн төвийн нэрийг "Дональд Ж.Трамп болон Жон Ф.Кеннедийн нэрэмжит Дүрслэх урлагийн дурсгалын төв" хэмээн өөрчилжээ. Цагаан ордны тэргүүн мөн АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчинд зориулан хамгийн сүүлийн үеийн зэвсгээр тоноглогдсон "Трамп" ангиллын хоёр шинэ байлдааны хөлөг онгоц үйлдвэрлэх гэж байгааг зарлаад байгаа билээ.

Эх сурвалж: Д.Жаргал "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“CHINA HYWAY” КОМПАНИЙН ЗАРДЛААР ТАНСАГ АЯЛАЛД ЯВСАН АЛБАН ТУШААЛТНУУД ХЭН БЭ?11 минут 53 секундын өмнө“Хүүхэд хөгжлийн төв-Хүүхдийн зуслан” төслийн саналд иж бүрэн шинжилгээ хийв6 цаг 51 минутын өмнөСургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 цаг 59 минутын өмнөНөөцийн мах нөхөн нийлүүлэх, малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлж өгөхийг үүрэг болголоо7 цаг 1 минутын өмнөМөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэг хийв7 цаг 6 минутын өмнөХууль зүйн туслалцаа өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ7 цаг 11 минутын өмнөМонгол, Турк хоёр улсын харилцааг өргөжүүлэх талаар санал солилцов7 цаг 15 минутын өмнөЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 23-нд явуулахаар товлож, сонсгол даргалагчаар Б.Жавхланг томилов7 цаг 18 минутын өмнөСэрэмжлүүлэг: Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх7 цаг 21 минутын өмнөБ.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана9 цаг 5 минутын өмнө2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ9 цаг 9 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа9 цаг 13 минутын өмнө“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна9 цаг 16 минутын өмнөСпорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна9 цаг 18 минутын өмнө2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ9 цаг 22 минутын өмнөБогдхан ууланд алхахгүй байхыг зөвлөж байна9 цаг 25 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна9 цаг 35 минутын өмнөБулган аймгийн Сайхан суманд шүлхийн голомт илэрчээ9 цаг 38 минутын өмнөНийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат “ЕКС групп” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа9 цаг 47 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”-д орох Б.Батмөнх нарыг хүлээн авч уулзлаа9 цаг 52 минутын өмнөХэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна10 цагийн өмнөБЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай барилгын ажлыг зогсоолоо6 сар 8. 16:53УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа6 сар 8. 16:50“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд бохир усны шугам сүлжээг шинэчилж, үерийн эрсдэлийг бууруулна6 сар 8. 16:47Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ6 сар 8. 16:39Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо6 сар 8. 16:36Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо6 сар 8. 16:28“UB Hackathon 2026” хакатон тэмцээн эхэллээ6 сар 8. 16:25Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа6 сар 8. 16:20Сэрэмжлүүлэг!6 сар 8. 16:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.