Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.
Дүүргийн төр, захиргаа, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, иргэд төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөрийг эхнээс нь дэмжин, хувь нэмрээ оруулж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Чингэлтэй дүүрэг өнгөрсөн онд 93 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд холбож, ирэх онд 500 гаруй өрхийг хамруулна. “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд 150 гаруй мянган мод, түүний дотор гэр хороололд 10 мянга гаруй мод тарьж ургуулсан тухай Засаг дарга Э.Мандуул танилцууллаа.
“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,055 оюутан суралцаж байгаагийн 40 гаруй нь Чингэлтэй дүүргийнх юм.
Үр хүүхдээ эрдэм боловсролтой, хичээл зүтгэлтэй өсгөн хүмүүжүүлсэн эцэг, эх, бүх талаар дэмжсэн багш нарт Ерөнхийлөгч талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөлөө. Цаашид төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэн, зөвийг тэтгэж, ёсыг сахиж, улс орноо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ хамтран зүтгэхийг уриаллаа.
Ерөнхийлөгч Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийн ахмад багш Бямбажавын Дэмбэрэлсанд Гавьяат багш, “Топ зам” ХХК-ийн зөвлөх инженер Цагаачийн Бат-Очирт Гавьяат барилгачин, “Эм эм би холдинг” ХХК-ийн Хүүхдийн эмнэлгийн ерөнхий эмч Дэшигжавын Нацагмаад Хүний гавьяат эмч, Төр, захиргааны ахмад ажилтан Пэрэнлэйн Төвсанаад Гавьяат эдийн засагч цол хүртээлээ. Мөн нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд одон, медаль гардууллаа.
Facebook
Twitter
Youtube







МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө
Б.Батцэцэг: Туулын хурдны замтай холбоотой албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллага шалгаж дуустал төслийг зогсооно
УИХ-ын дарга С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг эхлүүллээ
Ц.Элбэгдорж: Л.Оюун-Эрдэнэ УИХ-д сууж байна гэдэг хүн амины давтан хэрэгтэн Ц.Амгаланбаатар Төрийн ордонд алхаж явна гэсэн үг
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн олон нийтийн хэлэлцүүлэгт урьж байна.gif)

Сэтгэгдэл бичих