Хүннү хотын авто зам барих ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэл 58 хувьтай байна


4-р сарын 29
17 цаг 24 минут

     Нийслэлийн дагуул хот болох Хүннү хотын авто замын техник, эдийн засгийн үндэслэл болон зураг төслийн ажлыг 2025 оны нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байна. Өнөөдрийн байдлаар уг ажлын гүйцэтгэл 58 хувьтай үргэлжилж байгаа юм.

Төслийн хүрээнд нийт 127.4 км урт авто зам барина. Тодруулбал, эдийн засгийн чөлөөт бүсэд 24.6 км, олон нийт, худалдаа үйлчилгээний бүсэд 6.4 км, хотын төв болон засаг захиргааны бүсэд 77.8 км, их, дээд сургууль, оюутны хотхон болон өндөр технологийн бүсэд 2.2 км, тээвэр, логистикийн бүсэд 16.4 км авто зам барихаар тусгасан.

Мөн боловсруулж буй уг авто замын зураг төслийн дагуу эхний ээлжид буюу 2027 онд 286 га талбайг бэлтгэж, 60.6 км хотын авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөөд байна.

Хүннү хотыг нийт 31.5 мянган га талбайд 45 мянган өрх оршин суух боломжтойгоор төлөвлөсөн. Тус хотод Засгийн газар, яам, агентлагуудын цогцолбор, эдийн засгийн чөлөөт бүс, их, дээд сургууль, оюутны хотхон, тээвэр логистикийн нэгдсэн төв, олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг төвлөрүүлэхээр зорьж байна.

Түүнчлэн 80 мянга орчим ажлын байрыг шинээр бий болж, нийт 10.5 сая ам метр талбай бүхий барилга байгууламжийг барих юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АБГББХ: Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэхийг дэмжив39 минут 31 секундын өмнөШадар сайд Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийг түшиглэн хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт, экспортыг нэмэгдүүлнэ42 минут 45 секундын өмнөНисэхийн авто замаас Нүхтийн авто зам хүртэлх 2 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ47 минут 14 секундын өмнөДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ56 минут 14 секундын өмнөХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ59 минут 7 секундын өмнөЭнэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно1 цаг 3 минутын өмнө“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна1 цаг 6 минутын өмнөМонгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ1 цаг 8 минутын өмнөНийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ1 цаг 14 минутын өмнө“Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав1 цаг 16 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлүүлэх асуудлыг шийдлээ1 цаг 20 минутын өмнөИргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ1 цаг 24 минутын өмнөХүннү хотын авто зам барих ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэл 58 хувьтай байна1 цаг 28 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа2 цаг 7 минутын өмнөБусдад 1,8 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгож, улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан Т, Б нарт холбогдох хэргийг прокурорт хүргүүлэв2 цаг 15 минутын өмнөАвлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ4 цаг 25 минутын өмнөЭзэнгүй нохой, муурыг хамгаалах зорилгоор түр асран хамгаалах байрыг өргөтгөнө4 цаг 34 минутын өмнөЦЕГ: “Ажил гүйцэтгэх гэрээ олж өгсөнгүй“ гэх шалтгаанаар хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна4 цаг 41 минутын өмнөЗасгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна4 цаг 45 минутын өмнөНийслэлийн мега төслүүдийг шалгах түр хороо байгуулахаар 40 гаруй гишүүн гарын үсэг зуржээ4 цаг 58 минутын өмнө“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна5 цаг 2 минутын өмнөНийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна6 цаг 14 минутын өмнөД.Трампын хөргийг АНУ-ын паспорт дээр хэвлэнэ6 цаг 19 минутын өмнөБ.Даваадалай: Нас барсан иргэдийн 1072 хувьцааг өвлүүлж үлдээх боломжтой боллоо6 цаг 24 минутын өмнө“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана6 цаг 30 минутын өмнөӨБХ: Нийтийн өргөдлийн системд иргэдийн өргөдөл, гомдлыг байршуулах журам батлахын тулд хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэв8 цаг 15 минутын өмнө“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна8 цаг 20 минутын өмнө“Төрийн банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар8 цаг 25 минутын өмнөХуульч О.Баярцогт: Хууль хэрэгжих нэрийн дор айдас бий болгож болохгүй8 цаг 33 минутын өмнөГ.Мөнх-Эрдэнэ: Нийслэлийн удирдлагуудыг шалгаж, хариуцлага хүлээлгэх ёстой8 цаг 36 минутын өмнө
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.