Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.04.29) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах Засгийн газрын үйл ажиллагаа, хууль тогтоомжийн биелэлтийг Улсын Их Хурлаас хянан шалгахтай холбогдсон харилцааг бүхэлд нь эргэн харж 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Хууль батлагдсантай холбоотойгоор Нийтийн сонсголын тухай хуульд заасан ерөнхий хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу явуулахаар хуульчилсан гэдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа онцолсон.
Мөн Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан зорилгын хүрээнд 2021-2030 онд Улсын Их Хурлын хууль тогтоох, бодлого тодорхойлох, төлөөлөх, хяналт тавих чадавх сайжирч парламентын засаглал бэхэжсэн байхаар хүрэх үр дүнг тодорхойлсон байдаг. Иймд Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд зохион байгуулсан хяналтын сонсголоос гарсан санал, дүгнэлт, чиглэлтэй холбоотойгоор үр дүнгийн сонсгол зохион байгуулахтай холбоотой эрх зүйн үндсийг хуульчлах шаардлага үүссэн гэж төсөл санаачлагч үзжээ.
Тиймээс Монгол Улсын Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу зохион байгуулсан хяналтын сонсголоос гарсан санал, дүгнэлт, чиглэлийн дагуу үр дүнгийн сонсголыг зохион байгуулахтай холбоотой хуулийн төслийг боловсрууллаа гэж Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан танилцуулав.
Хуулийн төсөл нь үр дүнгийн сонсгол зохион байгуулах эрх зүйн үндсийг тодорхойлох бөгөөд уг хуулийн 6 дугаар бүлэг буюу Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсгол, түүний төрөл, зохион байгуулалттай холбоотой 26 дугаар зүйлд нэмэлт оруулах зохицуулалтыг тусгасан байна.
Парламентын сонсгол зохион байгуулах нь өндөр ач холбогдолтой. Гэсэн хэдий ч сонсголын үр дүнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний биелэлт, үр дүнг тооцож шалгах үр дүнгийн сонсголыг зохион байгуулах нь парламентын аливаа шийдвэрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээний биелэлтийг тооцох, нээлттэй сонсох нь түүнтэй адил чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагч үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Facebook
Twitter
Youtube


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө
Б.Батцэцэг: Туулын хурдны замтай холбоотой албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллага шалгаж дуустал төслийг зогсооно
УИХ-ын дарга С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг эхлүүллээ
Ц.Элбэгдорж: Л.Оюун-Эрдэнэ УИХ-д сууж байна гэдэг хүн амины давтан хэрэгтэн Ц.Амгаланбаатар Төрийн ордонд алхаж явна гэсэн үг
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.gif)

Сэтгэгдэл бичих