Шадар сайд Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийг түшиглэн хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт, экспортыг нэмэгдүүлнэ


4-р сарын 29
18 цаг 09 минут
     Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр \2026.04.29\ “Очир дагинас” ХХК-ын үйл ажиллагаатай танилцаж, хүнс үйлдвэрлэгч хувийн хэвшлийн 30 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж байна.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр цаг үеэ дагасан стандартуудыг хэрэгжүүлэх, мөрдлөг болгох, олон улсын нийтлэг практикт хэрэглэгдэж буй стандартыг нэвтрүүлэх зэрэг шинэчлэлийг бий болгох зорилгоор Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулсан. Тус хуулийн төслийг боловсруулан батлуулснаар үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд олон улсын стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүнээ экспортлоход нөхцөл, шаардлагууд нь хөнгөрнө. Тиймээс стандарттай холбоотой хуулийн төсөлд анхаарлаа хандуулж буйгаа Шадар сайд Н.Номтойбаяр илэрхийллээ. 
undefined
 
Монгол Улсад үйлдвэрлэж байгаа хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг зөвхөн дотоодын зах зээлээр хязгаарлах бус, бүс нутгийн болон олон улсын зах зээлд гаргах бодит боломжийг тодорхойлох шаардлагатай байна. Тиймээс чөлөөт бүсийг хоосон газар, эсвэл зөвхөн агуулахын хэлбэрээр үлдээх биш, харин бодит үйлдвэржилт, экспорт, хөрөнгө оруулалт болон ажлын байр бий болгох, эдийн засгийн идэвхтэй бүс болгох зорилготой байгаагаа Шадар сайд онцоллоо. Өөрөөр хэлбэл, дотооддоо үйлдвэрлэх боломжгүй, их хэмжээний валют урсдаг бараа бүтээгдэхүүнийг чөлөөт бүсэд үйлдвэрлэх боломжийг бий болгож, нөгөө талаас дотоодын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлийн аж ахуй нэгжүүд бүтээгдэхүүнээ чөлөөт бүсээр дамжуулан экспортлох боломжийн талаар хэлэлцэж байна. 
Хүнс боловсруулах үйлдвэрлэгчид чөлөөт бүсэд газар олголтын асуудлыг шийдвэрлэх, олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжийг Монгол Улсад хүлээн зөвшөөрдөг байх зэрэг асуудлыг тавьж байна. Цаашид Монгол Улсын хувьд үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ цэнийг нь өсгөж, чөлөөт бүсээр дамжуулан гадаад зах зээлд гаргах ажлыг бодит үр дүнд хүргэхийг зорьж ажиллахаа илэрхийллээ. 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АБГББХ: Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэхийг дэмжив1 цаг 16 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийг түшиглэн хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт, экспортыг нэмэгдүүлнэ1 цаг 20 минутын өмнөНисэхийн авто замаас Нүхтийн авто зам хүртэлх 2 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ1 цаг 24 минутын өмнөДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ1 цаг 33 минутын өмнөХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ1 цаг 36 минутын өмнөЭнэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно1 цаг 40 минутын өмнө“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна1 цаг 42 минутын өмнөМонгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ1 цаг 44 минутын өмнөНийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ1 цаг 50 минутын өмнө“Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав1 цаг 53 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлүүлэх асуудлыг шийдлээ1 цаг 56 минутын өмнөИргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ2 цаг 1 минутын өмнөХүннү хотын авто зам барих ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэл 58 хувьтай байна2 цаг 4 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа2 цаг 43 минутын өмнөБусдад 1,8 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгож, улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан Т, Б нарт холбогдох хэргийг прокурорт хүргүүлэв2 цаг 52 минутын өмнөАвлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ5 цаг 1 минутын өмнөЭзэнгүй нохой, муурыг хамгаалах зорилгоор түр асран хамгаалах байрыг өргөтгөнө5 цаг 10 минутын өмнөЦЕГ: “Ажил гүйцэтгэх гэрээ олж өгсөнгүй“ гэх шалтгаанаар хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна5 цаг 18 минутын өмнөЗасгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна5 цаг 21 минутын өмнөНийслэлийн мега төслүүдийг шалгах түр хороо байгуулахаар 40 гаруй гишүүн гарын үсэг зуржээ5 цаг 35 минутын өмнө“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна5 цаг 39 минутын өмнөНийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна6 цаг 51 минутын өмнөД.Трампын хөргийг АНУ-ын паспорт дээр хэвлэнэ6 цаг 56 минутын өмнөБ.Даваадалай: Нас барсан иргэдийн 1072 хувьцааг өвлүүлж үлдээх боломжтой боллоо7 цагийн өмнө“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана7 цаг 6 минутын өмнөӨБХ: Нийтийн өргөдлийн системд иргэдийн өргөдөл, гомдлыг байршуулах журам батлахын тулд хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэв8 цаг 52 минутын өмнө“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна8 цаг 57 минутын өмнө“Төрийн банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар9 цаг 1 минутын өмнөХуульч О.Баярцогт: Хууль хэрэгжих нэрийн дор айдас бий болгож болохгүй9 цаг 9 минутын өмнөГ.Мөнх-Эрдэнэ: Нийслэлийн удирдлагуудыг шалгаж, хариуцлага хүлээлгэх ёстой9 цаг 12 минутын өмнө
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.