Монгол Улс, НҮБ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ногоон хөгжлийг дэмжинэ


4-р сарын 30
9 цаг 50 минут

       Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиерден болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын удирдлагын багийг (2026.04.29) хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны явц, ололт амжилт, цаашдын чиглэлийн талаар санал солилцов.

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улс болон НҮБ-ын хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлж, нийгэм, эдийн засагт өгөөжтэй үр дүн гаргахад НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, түүний удирдлага, баг хамт олон үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийллээ.

Геополитикийн зөрчил, улс орнуудын мөргөлдөөн олон улсын харилцаанд тодорхойгүй, тогтворгүй байдал үүсгэж буй энэ үед дэлхий нийтийн үйл хэрэгт НҮБ-ын үүрэг, оролцоо улам бүр чухал болж байгааг Ерөнхий сайд онцлов.

Тэрбээр мөн энэ онд Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ой тохиож буйг дурдаж, ойн хүрээнд хамтран зохион байгуулах арга хэмжээнүүдэд онцгой ач холбогдол өгч буйгаа тэмдэглэлээ.

Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа Тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцэж байгааг Ерөнхий сайд Н.Учрал тэмдэглээд, Засгийн газар хүний хөгжлийг бодлоын цөм болгож, цахим шилжилтийг хурдасгах, ногоон хөгжилд инновац, хөрөнгө оруулалтыг дэмжих, байгаль орчны доройтлыг сааруулж, нөхөн сэргээх чиглэлд тууштай ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, сэргээгдэх эрчим хүч, ногоон хөгжлийг дэмжих чухал ач холбогдол бүхий тогтоол баталсныг онцоллоо.

“Монгол Улс- НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023–2027” хөтөлбөрийн хэрэгжилтийг талууд сайшаан үнэлж, цаашид улам бүр үр дүнтэй, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлэхэд санал нэгдэв.

Мөн НҮБ-аас Монгол Улсад 2028–2032 онд хэрэгжүүлэх таван жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахдаа Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулна гэдгээ Суурин зохицуулагч Яап ван Хиерден мэдэгдлээ.

Тэрбээр Монгол Улсын Засгийн газар ногоон хөгжлийг бодлогын тэргүүлэх чиглэл болгож байгаад талархал илэрхийлээд, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлээр Ерөнхий сайд болон түүний танхим чухал шийдвэрүүд гаргаж буй нь НҮБ-ын бодлого, зорилттой нийцэж байгааг онцлов.

Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17-р бага хурлыг амжилттай зохион байгуулах бэлтгэл хангахад НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар болон төрөлжсөн байгууллагууд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж буйд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийлээд, хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлж, тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллана гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 30-ний өдрийн ирцийн мэдээ32 минут 17 секундын өмнөНийслэлийн хэмжээнд цэрэг татлага маргааш эхэлнэ35 минут 6 секундын өмнөИрэх сарын 2-ноос иргэд нийтийн тээврээс буухдаа картаа дарах шаардлагагүй болно1 цаг 34 минутын өмнөИргэнээ хамгаалж, бизнесийг тэлэх шинэ бодлогын эргэлт1 цаг 38 минутын өмнөМонгол Улс, НҮБ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ногоон хөгжлийг дэмжинэ1 цаг 44 минутын өмнөӨнөөдөр Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр2 цаг 16 минутын өмнөБуянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна2 цаг 21 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал COP-17 хурлын зохион байгуулалтыг эрчимжүүлж, санхүүгийн ил тод байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов2 цаг 29 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 38 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан2 цаг 40 минутын өмнөАБГББХ: Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэхийг дэмжив4 сар 29. 18:12Шадар сайд Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийг түшиглэн хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт, экспортыг нэмэгдүүлнэ4 сар 29. 18:09Нисэхийн авто замаас Нүхтийн авто зам хүртэлх 2 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ4 сар 29. 18:04ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ4 сар 29. 17:55ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ4 сар 29. 17:52Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно4 сар 29. 17:49“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна4 сар 29. 17:46Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ4 сар 29. 17:44Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ4 сар 29. 17:38“Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав4 сар 29. 17:35“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлүүлэх асуудлыг шийдлээ4 сар 29. 17:32Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ4 сар 29. 17:28Хүннү хотын авто зам барих ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэл 58 хувьтай байна4 сар 29. 17:24Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа4 сар 29. 16:45Бусдад 1,8 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгож, улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан Т, Б нарт холбогдох хэргийг прокурорт хүргүүлэв4 сар 29. 16:37Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ4 сар 29. 14:27Эзэнгүй нохой, муурыг хамгаалах зорилгоор түр асран хамгаалах байрыг өргөтгөнө4 сар 29. 14:18ЦЕГ: “Ажил гүйцэтгэх гэрээ олж өгсөнгүй“ гэх шалтгаанаар хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна4 сар 29. 14:11Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна4 сар 29. 14:07Нийслэлийн мега төслүүдийг шалгах түр хороо байгуулахаар 40 гаруй гишүүн гарын үсэг зуржээ4 сар 29. 13:53
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.