Нийслэлийн хэмжээнд цэрэг татлага маргааш эхэлнэ


4-р сарын 30
10 цаг 58 минут

       2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд маргааш эхэлнэ.

Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Иргэнийг 2026 оны I ээлжийн хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагааны бэлтгэлийг хангаж байна. Энэ удаагийн цэрэг татлагын онцлог нь хөдөө орон нутагт зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд Улаанбаатар хотод түр оршин суугаа газрынхаа харьяа цэрэг татлагын байруудад очиж, оролцох боломжтой юм. Үүнийг Цэргийн албаны тухай хуулийн 12.7-д заасан байдаг. Иргэн цэрэг татлагын товчоонд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхээ авч очих ёстой. Ингээд эрүүл мэндийн бүх төрлийн үзлэгт орно. Хэрвээ иргэн цэрэг татлагад хамрагдах боломжгүй бол шалтгаанаа тодорхойлсон баримт бичгээ бүрэн бүрдүүлж ирэх хэрэгтэй. Тухайлбал, ар гэр, дүү нараа асран хамгаалдаг бол хорооныхоо тодорхойлолт, эрүүл мэндийн шалтгаантай бол хамгийн сүүлд эмчид үзүүлсэн зэрэг баримтыг авч очих нь зүйтэй. Мөн гаднын улсад сурч, ажиллаж байгаа бол холбоотой гэрээ, баримт бичгүүдийг хамгийн сүүлийн он сараар нь нотолгоо болгон авчирдаг журамтай. Бичиг баримт дутуугаас болж асуудал үүсдэг. Харуулах баримтгүй хүнийг бид нотолж цэргийн албанаас чөлөөлнө гэдэг тун хүндрэлтэй. Тиймээс холбогдох бичиг баримтаа бүрэн бүрдүүлж авчрахыг анхааруулъя. Бид бичиг баримтад үндэслэн хуулийн дагуу авч үзэн, тухайн иргэнийг тус цэрэг татлагаас чөлөөлөх боломжтой байдаг. 2026 оны I ээлжийн цэрэг татлагад татагдсан иргэд хилийн болон дотоодын цэргийн ангид алба хаана. Энэ төрлийн цэргийн байгууллагад алба хаахад давуу тал их бий. Тухайлбал, хилийн цэрэгт татагдсанаар тухайн иргэн эх орныхоо хамгийн үзэсгэлэнтэй газруудад байрладаг застав, отрядуудад дархан хилээ манах үүрэг хүлээнэ. Харин дотоодын цэргийн анги салбарт цэргийн албаа нэр төртэй хаавал улираах урилгыг алба хаагчдад хүргүүлдэг” хэмээн ярилаа.

Цэрэг татлагыг маргаашаас эхлэн ирэх сарын 3-ныг хүртэл нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд тогтоосон байршлуудад зохион байгуулна. Тодруулбал,

Баянгол дүүрэг: 96-р сургууль,

Баянзүрх дүүрэг: 14-р сургууль,

Сүхбаатар дүүрэг: 3-р сургууль,

Сонгинохайрхан дүүрэг: 83-р сургууль,

Чингэлтэй дүүрэг: 5-р сургууль,

Хан-Уул дүүрэг: 34-р сургууль дээр болох аж.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна3 минут 15 секундын өмнөУИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын бүлгийн ажлын албаны дарга тэргүүтэй төлөөлөгчид бараалхав5 минут 59 секундын өмнөӨнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлнэ10 минут 5 секундын өмнөЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ13 минут 48 секундын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 30-ний өдрийн ирцийн мэдээ1 цаг 27 минутын өмнөНийслэлийн хэмжээнд цэрэг татлага маргааш эхэлнэ1 цаг 29 минутын өмнөИрэх сарын 2-ноос иргэд нийтийн тээврээс буухдаа картаа дарах шаардлагагүй болно2 цаг 28 минутын өмнөИргэнээ хамгаалж, бизнесийг тэлэх шинэ бодлогын эргэлт2 цаг 32 минутын өмнөМонгол Улс, НҮБ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ногоон хөгжлийг дэмжинэ2 цаг 37 минутын өмнөӨнөөдөр Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр3 цаг 10 минутын өмнөБуянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна3 цаг 14 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал COP-17 хурлын зохион байгуулалтыг эрчимжүүлж, санхүүгийн ил тод байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов3 цаг 23 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 32 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан3 цаг 34 минутын өмнөАБГББХ: Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэхийг дэмжив4 сар 29. 18:12Шадар сайд Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийг түшиглэн хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт, экспортыг нэмэгдүүлнэ4 сар 29. 18:09Нисэхийн авто замаас Нүхтийн авто зам хүртэлх 2 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ4 сар 29. 18:04ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ4 сар 29. 17:55ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ4 сар 29. 17:52Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно4 сар 29. 17:49“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна4 сар 29. 17:46Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ4 сар 29. 17:44Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ4 сар 29. 17:38“Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав4 сар 29. 17:35“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлүүлэх асуудлыг шийдлээ4 сар 29. 17:32Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ4 сар 29. 17:28Хүннү хотын авто зам барих ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэл 58 хувьтай байна4 сар 29. 17:24Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа4 сар 29. 16:45Бусдад 1,8 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгож, улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан Т, Б нарт холбогдох хэргийг прокурорт хүргүүлэв4 сар 29. 16:37Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ4 сар 29. 14:27
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.