Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ


4-р сарын 30
12 цаг 13 минут

     Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.04.30) Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Г.Уянгахишиг, О.Алтангэрэл, Р.Батболд, Д.Пүрэвдаваа, Л.Соронзонболд нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Эрүүгийн хуулийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шинэчилсэн найруулгаар “хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулах” буюу дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөөд буй “Corporate Criminal Liability” онолыг хуульчилсан. Улмаар 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод “ ... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах ...” гэж тусган, мөн хуулийн 20-р бүлгээр хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой тусгайлсан бүлэг оруулж өгснөөр хуулийн этгээдийн гэм бурууг тогтоож, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах асуудал процессын хэм хэмжээний хувьд “тодорхой хэмжээнд” зохицуулагдсан байна. Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэжигтэн, яллагдагчид хамаарах зарим зохицуулалтыг хуулийн этгээдэд нэгэн адил хэрэглэх байдлаар ерөнхийлөн тусгаж,  хуулийн этгээдийн онцлогт тохирсон журам бүрэн тусгагдаагүй гэж хуулийн төслийг санаачлагчид үзэж байна. 

Тодруулбал, бизнесийн байгууллагуудын хувьд үйл ажиллагаа түр зогсох, доголдол, тасалдал үүсэх зэрэг тохиолдолд жижиг бизнесүүд санхүүгийн дарамт, эрэлт буурах зэрэгт хамгийн хурдан буюу дунджаар 1-3 сарын дотор хямралд ордог бол дунд, том байгууллагуудын хувьд 3-6 сарын дотор санхүү, үйл ажиллагааны стресс мэдрэгдэж, үйл ажиллагааны онцлог, эрсдлийн удирдлага зэргээсээ хамааран хаалгаа барих хүртэл эрсдэлд ордог талаарх судалгаанууд бий. Иймд энэ үр дагаварт хүргэж болзошгүй хуулийн этгээдийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг арга хэмжээг авахдаа эдийн засаг, нийгмийн бодит үр дагаврыг хуульд тодорхой тусгаж, хугацаа, журмын зохицуулалтыг оновчтой болгох зайлшгүй шаардлагатай гэлээ.

Тиймээс Процессын тодорхой байдлыг хангах нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчимд бүрнээ нийцэх ба хэм хэмжээний бус байдлаар иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахаас урьдчилан сэргийлэх, шударга шүүхээр шүүлгэх эрхийн биелэлтийг хангах суурь болно. Энэ ч зорилгоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 4.1 зүйлийн 1.8 дах хэсэгт “Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг баталгаажуулж, шүүхийн шийдвэргүйгээр баривчлах, цагдан хорих, иргэний эрхийг хязгаарлах ажиллагааг зогсоон, хүний эрхийг хамгаалах, процессын шударга ёсыг хангах, мэргэжлийн байлгах чиглэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Таслан сэргийлэх ажиллагааны тухай, Шүүхийн шинжилгээний тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай хуулиудыг бүрэн процессжуулан хуульчилна” гэж тусгажээ. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаар дүгнэлтээр таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэл, журам тодорхой байх нь Үндсэн хууль зөрчсөн талаар дүгнээд холбогдох шийдвэрт давтамжтай хяналт тавих журмыг тусгах нь төрийн үүрэг мөн гэж тайлбарлаж байлаа.

Эдгээр шаардлагыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд дараах нэмэлтийг тусгажээ

-       Хуулийн этгээдэд тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг авахад харгалзах нөхцөл;

-       Хуулийн этгээдийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг авах үндсэн болон нэмэлт, нийт хугацаа;

-       Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа харгалзах нөхцөл зэргийг нарийвчлан хуулийн төсөлд тусгасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар хуулийн этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авах, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах ажиллагаанд харгалзах нөхцөл, хугацаа тодорхой болох бөгөөд ажиллагааны процессыг хуульчилснаар иргэн, хуулийн этгээдийн шударга шүүхээр шүүлгэх эрх, due-process-г хангах, пропорциональ зарчмыг хангах суурь болох аж.

Мөн эдийн засгийн гол хөшүүрэг болсон хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, цаашлаад энэ нь хууль зүйн орчны тодорхойгүй байдлыг бууруулж, Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт татах зэрэг нийгэм, эдийн засгийн эерэг үр дагавартай гэж үзэж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ43 минут 14 секундын өмнөАлтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна1 цаг 1 минутын өмнөУИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын бүлгийн ажлын албаны дарга тэргүүтэй төлөөлөгчид бараалхав1 цаг 4 минутын өмнөӨнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлнэ1 цаг 8 минутын өмнөЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ1 цаг 12 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 30-ний өдрийн ирцийн мэдээ2 цаг 24 минутын өмнөНийслэлийн хэмжээнд цэрэг татлага маргааш эхэлнэ2 цаг 27 минутын өмнөИрэх сарын 2-ноос иргэд нийтийн тээврээс буухдаа картаа дарах шаардлагагүй болно3 цаг 25 минутын өмнөИргэнээ хамгаалж, бизнесийг тэлэх шинэ бодлогын эргэлт3 цаг 29 минутын өмнөМонгол Улс, НҮБ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ногоон хөгжлийг дэмжинэ3 цаг 35 минутын өмнөӨнөөдөр Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр4 цаг 7 минутын өмнөБуянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна4 цаг 12 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал COP-17 хурлын зохион байгуулалтыг эрчимжүүлж, санхүүгийн ил тод байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов4 цаг 20 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 29 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан4 цаг 31 минутын өмнөАБГББХ: Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэхийг дэмжив4 сар 29. 18:12Шадар сайд Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийг түшиглэн хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт, экспортыг нэмэгдүүлнэ4 сар 29. 18:09Нисэхийн авто замаас Нүхтийн авто зам хүртэлх 2 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ4 сар 29. 18:04ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ4 сар 29. 17:55ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ4 сар 29. 17:52Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно4 сар 29. 17:49“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна4 сар 29. 17:46Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ4 сар 29. 17:44Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ4 сар 29. 17:38“Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав4 сар 29. 17:35“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлүүлэх асуудлыг шийдлээ4 сар 29. 17:32Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ4 сар 29. 17:28Хүннү хотын авто зам барих ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэл 58 хувьтай байна4 сар 29. 17:24Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа4 сар 29. 16:45Бусдад 1,8 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгож, улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан Т, Б нарт холбогдох хэргийг прокурорт хүргүүлэв4 сар 29. 16:37
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.