“Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах шийдвэрийг өнгөрсөн хоёрдугаар сард танилцуулсан.
Тус компани 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Үүнээс нэгж хувьцаанд 65.55 төгрөгөөр тооцон нийт 786.6 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар болсон байна. Үүнээс Монгол Улсын 3.5 сая иргэн-хувьцаа эзэмшигчдэд нийт 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг ногдохоор тооцсон аж. Ингэснээр 1072 ширхэг хувьцаатай нэг иргэн татварын дараах байдлаар 63.242 төгрөгийн ногдол ашиг авах юм. Ногдол ашгийн олголтыг өнөөдөртөө багтаан зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Иргэдэд өмнө нь 2019 онд 96 мянган төгрөг, 2022 онд 116 мянган төгрөг, 2023 онд 285 мянган төгрөг, 2024 онд 350 мянган төгрөг, 2025 онд 70 мянган төгрөг олгосон бол 2026 онд 63 мянган төгрөг олгох гэж байна.
Facebook
Twitter
Youtube


Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо
ГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ
Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Төрийн банк “Төрийн Орон Сууцны Корпораци“ ТӨХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Монгол Улс хулан хамгаалах туршлагаа дэлхийд танилцууллаа
Монгол Улс цоохор ирвэсийн хамгаалал, судалгааны ажлаа дэлхий нийтэд таницууллаа
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ

Сэтгэгдэл бичих