УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын бүлгийн ажлын албаны дарга тэргүүтэй төлөөлөгчид бараалхав


4-р сарын 30
12 цаг 21 минут

     Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржид өнөөдөр /2026.04.30/ Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхим дахь Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд 1990-ээд онд манай орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсан цаг үед тус улсаас олон талт тусламж, дэмжлэг үзүүлж, найрамдалт харилцааг тууштай хөгжүүлж ирсэнд талархал илэрхийлэв.

Өнгөрсөн хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа гүнзгийрэн бэхжиж, өндөр түвшинд хүрснийг онцлон тэмдэглээд ялангуяа Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нар Монгол Улсад анх удаа төрийн айлчилал хийсэн нь манай улсын нэр хүндийг өндөрт өргөсөн төдийгүй хоёр улсын харилцаа ямар түвшинд хүрснийг илэрхийлсэн үйл явдал болсон хэмээв.

Монгол Улсын Их Хурал 126 гишүүнтэй  болсноор мэдлэг, чадвартай  шинэ боловсон хүчнүүд орж ирсэн нь парламентыг илүү мэдлэгийн хэлэлцүүлгийн танхим болгож чадсан гэдгийг Улсын Их Хурлын дэд дарга тэмдэглээд монголын парламентад ялангуяа эмэгтэй гишүүд илүү зоримог, манлайлал үзүүлж ажиллах болсныг онцлон тэмдэглэв. Иймд Улаанбаатар хотноо “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-ыг зохион байгуулахаар болсныг дуулгаад уг арга хэмжээнд Япон Улсын парламентын эмэгтэй гишүүдийг өргөн хүрээнд оролцуулахыг хүслээ.

Мөн ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 ойгоо хамтдаа тэмдэглэж, цаашдаа хоёр улсын найрсаг харилцаа, ялангуяа ард иргэдийн харилцаа, нөхөрлөл батжин гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.  

Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхим дахь Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата Улсын Их Хурлын дэд даргад цаг зав гарган хүлээн авч, уулзсанд талархал илэрхийлэв. Тэрбээр Япон Улсын парламентад ч эмэгтэй гишүүд манлайлал үзүүлж, шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоо нэмэгдэж буйг тэмдэглээд цаашид хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд парламент хоорондын харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ.  

Мөн тэрбээр Япон Улс нь Монгол Улсын гуравдагч хөршийн хувьд цаашдын хөгжил дэвшлийн төлөө оюутан залуучуудыг тус улсад сургах, өндөр мэдлэг, чадвартай боловсон хүчнийг бэлтгэхэд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлэх нь зүйтэй гэв.

Далайд гарцгүй Монгол Улсын хувьд агаарын тээврийг хөгжүүлэх нь чухал тул Япон Улсын Засгийн газраас “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг барихад дэмжлэг үзүүлсэн нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсныг тэмдэглээд энэхүү нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарч, дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ1 цаг 2 минутын өмнөАлтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна1 цаг 19 минутын өмнөУИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын бүлгийн ажлын албаны дарга тэргүүтэй төлөөлөгчид бараалхав1 цаг 22 минутын өмнөӨнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлнэ1 цаг 26 минутын өмнөЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ1 цаг 29 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 30-ний өдрийн ирцийн мэдээ2 цаг 42 минутын өмнөНийслэлийн хэмжээнд цэрэг татлага маргааш эхэлнэ2 цаг 45 минутын өмнөИрэх сарын 2-ноос иргэд нийтийн тээврээс буухдаа картаа дарах шаардлагагүй болно3 цаг 43 минутын өмнөИргэнээ хамгаалж, бизнесийг тэлэх шинэ бодлогын эргэлт3 цаг 47 минутын өмнөМонгол Улс, НҮБ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ногоон хөгжлийг дэмжинэ3 цаг 53 минутын өмнөӨнөөдөр Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр4 цаг 25 минутын өмнөБуянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна4 цаг 29 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал COP-17 хурлын зохион байгуулалтыг эрчимжүүлж, санхүүгийн ил тод байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов4 цаг 38 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 47 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан4 цаг 49 минутын өмнөАБГББХ: Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэхийг дэмжив4 сар 29. 18:12Шадар сайд Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийг түшиглэн хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт, экспортыг нэмэгдүүлнэ4 сар 29. 18:09Нисэхийн авто замаас Нүхтийн авто зам хүртэлх 2 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ4 сар 29. 18:04ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ4 сар 29. 17:55ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ4 сар 29. 17:52Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно4 сар 29. 17:49“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна4 сар 29. 17:46Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ4 сар 29. 17:44Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ4 сар 29. 17:38“Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав4 сар 29. 17:35“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлүүлэх асуудлыг шийдлээ4 сар 29. 17:32Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ4 сар 29. 17:28Хүннү хотын авто зам барих ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэл 58 хувьтай байна4 сар 29. 17:24Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа4 сар 29. 16:45Бусдад 1,8 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгож, улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан Т, Б нарт холбогдох хэргийг прокурорт хүргүүлэв4 сар 29. 16:37
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.