Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.04.30) Улсын Их Хурлын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ж.Алдаржавхлан “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ.
Монгол Улсын хувьд далай, тэнгист гарцгүй боловч нутаг дэвсгэр дээр орших том жижиг нуур, гол усыг эртнээс тахин шүтэж ирсэн уламжлалтай бөгөөд түүнд холбогдох зан үйлийн дотор ембүү, алт, мөнгөн сав эд зүйлс өргөх явдал цөөнгүй байсан нь Нэгдсэн Үндэстний Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас усан доорх соёлын өвийг хамгаалах, тогтвортой хадгалах зорилгоор 2001 онд баталсан "Усан доорх соёлын өвийг хамгаалах конвенц"-ын 1 дүгээр зүйлд заасан “усан доорх эд зүйлс"-д хамаардаг.
Мөн Хөвсгөл зэрэг нууранд хуучны усан завь зэрэг зүйлс хадгалагдан үлдсэн байдаг бөгөөд эдгээр нь цаг хугацаа өнгөрөх тусам соёлын өвийн шинжийг олж, үнэ цэнтэй болдог тул конвенцын тодорхойлолтод заасан дотоодын усан доорх соёлын өвд хамаардаг гэв. Харин манай улс усан доорх соёлын өвийг хамгаалах эрх зүйн зохицуулалт байхгүй улмаас эд зүйлсийг хулгайлах, эвдэн сүйтгэх явдал гарсаар байгаа юм байна. Тухайлбал, 2018 онд Завхан аймгийн Отгон сумын нутаг, Отгонтэнгэр хайрханы бэлд орших Бадархундага нуурын ёроолоос иргэд 366 мөнгөн аяга хулгайлсныг хууль сахиулах байгууллага илрүүлэн шалгасан ч усан доорх соёлын өвийг хамгаалах эрх зүйн орчин байхгүй гэдэг үндэслэлээр шүүх эдгээр эд зүйлсийг орон нутгийн Засаг захиргааны байгууллагад шилжүүлж, мөнгийг нь ялган зах зээлийн үнээр худалдаж, зарцуулсан тохиолдол гарч байжээ. Ийм тохиолдол бүр үндэсний соёлын өвийн сан хөмрөгийн үнэ цэнэт байдлыг дордуулж. өвийн оршин тогтнох чадвар устаж үгүй болох үр дагавартай гэж хуулийн төслийг санаачлагч үзэж байна. Цаашид энэ мэт тохиолдлоос урьдчилан сэргийлэх дурсгалт зүйлсийг конвенцын зорилгын үүднээс илрүүлж бүртгэх, хадгалж хамгаалах, өмчилж эзэмших, зохистойгоор ашиглах үйл ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгон түүнтэй холбогдох харилцааг эрх зүйн хүрээнд зохицуулах, асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Усан доорх соёлын өвийг хамгаалах конвенц"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээлээ.
“Усан доорх соёлын хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын хэмжээнд байгаа усан доорх соёлын өвийг хамгаалах эрх зүйн үндэс тавигдаж, уг соёлын өвийг бүртгэн баримтжуулах, судлан шинжлэх, хадгалан хамгаалах, сурталчлан таниулах, зохистой хэлбэрээр ашиглах зэрэг үйл ажиллагааг олон улсын жишгийн дагуу үр нөлөөтэй зохицуулах боломж бүрдэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө
Б.Батцэцэг: Туулын хурдны замтай холбоотой албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллага шалгаж дуустал төслийг зогсооно
УИХ-ын дарга С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг эхлүүллээ
Ц.Элбэгдорж: Л.Оюун-Эрдэнэ УИХ-д сууж байна гэдэг хүн амины давтан хэрэгтэн Ц.Амгаланбаатар Төрийн ордонд алхаж явна гэсэн үг
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.gif)

Сэтгэгдэл бичих