Ч.Лодойсамбуу: Хотын дарга сайн дураараа ажлаа өгөх ёстой


4-р сарын 30
13 цаг 45 минут

      Ардчилсан намын 4:11 мэдээллийн цагт УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу оролцож, мэдээлэл өглөө.

Тэрээр "Туулын хурдны зам төсөлтэй холбоотойгоор Х.Ганхуяг гишүүн Хянан шалгах түр хороо байгуулж түр хорооны дагуу мэдээлэл авахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн. Гэвч үүнийгээ буцаагаад, больж байх шиг байна. Сүүлийн үед төрийн ажил хэрхэн явагдаж байна гэвэл эхлээд сошиал медиагаар үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл сэвнэ. Дараа нь хянан шалгах түр хороо байгуулдаг. Хууль шүүхийн байгууллага ажлаа хийхээс өмнө эхлээд сошиалынхаа шүүхээр оруулдаг. Сошиалын шүүх шийдэх юм бол хуулийн байгууллага түүнийх нь дагуу ажлаа явуулж шийдвэр нь сошиал шүүхээр сайн үнэлгээ авбал шүүх нь түүнийг дагаж шийдвэр гаргадаг ийм л буруу жишиг рүү ороод байна. Туулын хурдны зам төсөлд төсвийн хөрөнгөний 500 тэрбум төгрөгийг үрэн таран хийж, хууль зөрчсөн. Тиймээс Хотын дарга сайн дураараа ажлаа өгөх ёстой. Өнөөдөр Т.Даваадалай гээд орлогч даргыгаа урдаа тавьчхаад нөгөөх нь ажлаа өгнө гээд өмнүүр нь хаалт хийж байна. 

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Тендерийн хуулиар санхүүгийн баталгааг хэн гаргах вэ гэвэл давхар даатгагч эсвэл тухайн улсын банк санхүүгийн байгууллага нь баталгаа гаргах ёстой юм. Манай улсаас ч мөн даатгалын компани оролцох ёстой байдаг. Харин нийслэлийн удирдлагаас бид ямар ч хууль зөрчөөгүй. Манайхаас даатгалын компани оролцож байгаа гэж яриад байгаа. Мөнх даатгал гэх газар нь даатгал гаргасантай ямар ч холбоогүй байгаа юм. Зүгээр зуучлагч, оролцогч байдалтай харин даатгалтай холбоотой харилцаанд байхгүй баталгааны бичигт буюу гэрээнд оролцоогүй байна. Ямар ч хууль дүрмээрээ яваагүй бичиг баримт байгааг бид залилан гэж хэлж болно. Хуулиараа гадаадын банк нь байх ёстой. Гэтэл зүгээр нэг ААН компани нь бид нар батлан даагч нь гэсэн бичиг дээр 500 тэрбумыг шилжүүлсэн нь бүлэг дээрэм гэж ойлгож болно. 

2016 онд нийслэлийн төсөв 550 тэрбум байсан. 2026 онд 4 их наяд болж нэмэгдсэн. 2021 оноос нийслэлийн эрх мэдлийг онцгой нэмсэн. Л.Оюун-эрдэнэ Ерөнхий сайд болсноос хойш гэсэн үг. Хот өөрөө татвар хураамж тогтоодог болсон. Бонд гаргадаг болсон. Үнэт цаас гаргадаг болсон. Нийслэлийн иргэдийн төлдөг нэг хувийн татварыг хоёр хувь болгож нэмэгдүүлсэн. Ерөнхийдөө эрх мэдлээ нэмж, татвараа ч нэмсэн.

Улаанбаатар хотод үүссэн өрийн хэмжээ болон зээл нь хотын бонд нийтдээ 500 сая ам.доллар, ОУ байгууллагын зээл 500 сая ам.доллар, батлан даалтууд 300-500 сая ам.доллар гээд нийтдээ хотын тавьсан өр 2 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь ойролцоогоор 7 их наяд төгрөг буюу Монгол Улсын төсвийн 30 орчим хувь болж байна. Аудитаас нийслэл дээр байнга тавьдаг шаардлага нь төсвийн сахилга бат сул, худалдан авалт ил тод биш, төсвийн хэтрэлт өндөр, төслийн хэрэгжилт удаан, үр дүнгийн үнэлгээ байхгүй гэдэг. 

Х.Нямбаатар уучлалт гуйгаад сайн дураараа Т.Даваадалайтай хамт огцрох ёстой. Мөн энэхүү тендер зарлагдах үед Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байсан. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ ч энэ бүхнээс хол зайлахгүй гэдгийг сануулж хэлье" гэлээ. 

Эх сурвалж: Ч.Бямбаа polit.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна2 цаг 8 минутын өмнөО.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан УИХ-ын дарга С.Бямбацогтын бүрэн эрхэд халдаж, Цэцэд дуудагдах болзлоо хангав уу3 цаг 33 минутын өмнөСоёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн, хадгалсан зөрчлийг илрүүлжээ4 цаг 31 минутын өмнөС.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцжээ4 цаг 40 минутын өмнөГазрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо4 цаг 43 минутын өмнө“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ4 цаг 47 минутын өмнөCOP17: Дэлхий нийт ган, газрын доройтлын эсрэг санхүүжилтээ нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов6 цаг 9 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ6 цаг 14 минутын өмнөУлсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг6 цаг 18 минутын өмнөАлба хаагчид 9 иргэний амь насыг хамгаалж, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа6 цаг 23 минутын өмнөУлсын Их Хурлын 2026 оны ээлжит бус чуулганы нээлтийн хуралдаан7 цаг 8 минутын өмнөЭнэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ7 цаг 16 минутын өмнөАнхааруулга: “Дае-Кал” шахмал эмийг эргүүлэн татлаа7 цаг 37 минутын өмнөЕрөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд7 цаг 45 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 2 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан8 цаг 5 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ8 цаг 13 минутын өмнөМонтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ9 сар 6. 14:13Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.