Auto China 2026: Нэг авто машины үнээр Хятадад 5-ыг худалдан авах боломжтой


4-р сарын 30
14 цаг 00 минут

     БЭЭЖИН, 2026 оны дөрөвдүгээр сарын 30 /Kazinform/. Хятадын автомашины зах зээлд асар ширүүн өрсөлдөөн явагдаж байгаагаас шалтгаалан үнэ улам унасаар байна. Тодруулбал, АНУ-д дунд зэргийн шинэ автомашин авах үнээр Хятадын BYD, Geely загваруудын 5 ширхэг шинэ цахилгаан автомашин худалдан авах боломжтой байгаа тухай Японы Киодо агентлаг мэдээлснийг Kazinform уламжиллаа.

Энэ долоо хоногт Бээжин хотноо явагдаж буй автомашины үзэсгэлэн нь автомашины хамгийн том хоёр зах зээл болох АНУ ба Хятадад үнийн зөрүү ямар байгааг тодорхой харуулж байна.

Хятадын дотоодод ширүүн өрсөлдөөн өрнөж байгаагаас шалтгаалан шинэ автомашины үнэ бусад зах зээлд байх боломжгүй доод түвшинд хүртэл буурчээ. Тухайлбал, Америкийн Kelley Blue Book гэдэг автомашины зах зээлийн судалгааны компанийн мэдээлэлд дурдсанаар, гуравдугаар сард АНУ-д шинэ автомашины дундаж үнэ 51 456 ам.доллар байв. Харин Хятадад 25 мянган доллароос доош үнэтэй цахилгаан болон гибрид автомашины 200 гаруй загварыг танилцуулжээ.

Dcar платформын мэдээлэлд үндэслэн Ройтерс агентлагийн хийсэн дүн шинжилгээгээр, АНУ-д зарагдаж буй дунд зэргийн нэг автомашины үнээр Хятадад хамгийн их борлуулалттай байгаа загваруудаас 5 ширхэг цахилгаан автомашин худалдан авах боломжтой байна. Эдгээр загвар нь Америкийн автосалонуудад одоогоор байхгүй бөгөөд ойрын үед ч тавигдах төлөвгүй байгаа юм.

Хятадад хамгийн их борлуулалттай байгаа эдгээр загвараас 10060 долларын үнэ бүхий Geely EX2 загварын авсаархан цахилгаан автомашиныг дурдаж болно. Мөн Wuling Hongguang Mini EV гэдэг загвар 6560 доллароор зарагдаж байх жишээтэй. Түүнчлэн 10-12 мянган долларын үнэтэй BYD компанийн Seagull, Yuan UP, Qin Plus DM загварууд бий. Сүүлийн нэг жилийн хугацаанд хэдэн зуун мянган хямд үнэтэй цахилгаан автомашин борлуулаад буй BYD бол Хятадын зах зээл дэх хамгийн том тоглогч юм. Шинжээчдийн таамаглаж байгаагаар, АНУ ба Хятадын зах зээл дэх үнийн зөрүү цаашид улам нэмэгдэнэ.

Сануулан дурдахад, Бээжин хотноо дэлхийд хамгийн том автомашины үзэсгэлэн гэгддэг Auto China шоу ням гарагт нээгдсэн билээ. Тавдугаар сарын 3 хүртэл үргэлжлэх үзэсгэлэнгийн үеэр 21 улс ба бүс нутгийн үйлдвэрлэгчдийн 1451 автомашиныг дэлгэн үзүүлж байна.

Эх сурвалж: Б.Адъяахүү "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Өнөр хорооллын арын авто замыг түр хаана7 сар 17. 19:27Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!7 сар 17. 19:20Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ7 сар 17. 18:38И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ7 сар 16. 23:48Канадын Амбан захирагч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 15:43Куба Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлжээ7 сар 16. 15:32Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 15:27АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ7 сар 13. 18:49Чехийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ7 сар 13. 18:21Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна7 сар 13. 17:58БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:46Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:34Гадаад улсуудын Ерөнхийлөгч нар мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:12Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:10БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:48Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:44Туркменистаны Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:39Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:32Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:24Польшийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:15Италийн Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:06Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 10:59Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 8:15Бельгийн Хаант Улсын хаан Филипп мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:09Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:07Чарльз хаан Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:03Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ7 сар 13. 7:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.