Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ


4-р сарын 30
16 цаг 11 минут

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Дүүргийн төр, захиргаа, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, иргэд төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөрийг дэмжин, хувь нэмрээ оруулж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Сүхбаатар дүүрэг нь орон сууц, гэр хороолол, зуслангийн бүс хосолсон газар нутагтай, төр, захиргаа, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, соёл, урлаг, худалдаа, үйлчилгээний олон байгууллага төвлөрсөн дүүрэг юм.

Сүүлийн таван жилд иргэдийн ая тухтай, аюулгүй амар тайван ажиллаж, амьдрах орчныг сайжруулах, тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хүүхдүүдийн сурч хөгжих таатай орчныг бүрдүүлэх зорилгоор 800 гаруй төсөл, хөтөлбөр бүхий цогц ажил хийжээ.

Тухайлбал, улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 16 сургууль, цэцэрлэгийн шинэ барилга, өргөтгөл барьж, дүүргийн хөрөнгөөр Ахмадын хөгжлийн төвийг ашиглалтад оруулсан байна.

2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, таван хороонд 800 хүүхдийн ортой цэцэрлэг, жилийн турш үйл ажиллагаа явуулах “Хүүхэд хөгжлийн төв” барихаар төлөвлөснийг Засаг дарга М.Алтангэрэл хэллээ.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд анх удаа орон нутгийн хөрөнгөөр 200 ор, 100 автомашины зогсоол, ногоон байгууламж бүхий Сэлбэ нэгдсэн эмнэлэг барьж байна.

Энэ эмнэлэг дүүргийн 140 гаруй мянган иргэнээс гадна Чингэлтэй, Баянзүрх дүүргийн, төвөөс алслагдсан хорооны иргэдэд эрүүл мэндийн тусламж, эмчилгээ   үзүүлнэ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Богд Зонхова”, “Гүнжийн булаг” зэрэг газарт 60 гаруй мянган мод тарьж ургуулсан байна.

Дүүрэг иргэдийнхээ амралт, чөлөөт цагаа өнгөрөөх, хүүхэд, залуусыг нийтийн биеийн тамираар хичээллэж, эрүүл, зөв хүн хандлагатай болж төлөвшихөд зориулж 3 га талбайд цэцэрлэгт хүрээлэн бүхий Спорт цогцолборыг дүүргийн хөрөнгөөр барьж энэ онд ашиглалтад оруулна.

“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,055 оюутан суралцаж байгаагийн 41 нь Сүхбаатар дүүргийнх юм.

Тэд 11 улсын их, дээд сургуульд мэдээллийн технологи, инженер, барилга архитектур, байгалийн ухаан, эдийн засгийн чиглэлээр суралцаж байна.

Эдгээр хүүхдүүд сургуулиа төгсөж ирээд орон нутаг, улс эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний сэхээтэн, манлайлагчид болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа Ерөнхийлөгч хэллээ.

Цаашид ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэн, зөвийг тэтгэж, ёсыг сахиж, улс орноо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ хамтран зүтгэхийг уриаллаа.

Ерөнхийлөгч мөн салбарын ахмад ажилтан Сүнрэвийн Бямбажав, “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төв” ТББ-ын сургагч багш Адъяагийн Нарангэрэлд Гавьяат багш, цагдаагийн хурандаа Дугаржавын Майсүрэнд Гавьяат хуульч, төр, захиргааны ахмад ажилтан Тогтохын Шархүүд Үйлчилгээний гавьяат ажилтан, АШУҮИС-ийн Мэс заслын тэнхимийн багш, доктор, профессор Дүнгэрдоржийн Зоригт Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээлээ. Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн одон, медалиар шагналаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Цэц ирэх сарын 08-нд хуралдана28 минут 57 секундын өмнөЯармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах 312-р сургууль, цэцэрлэг хүртэл авто зам барина1 цаг 31 минутын өмнөСүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ1 цаг 33 минутын өмнө"Хуулийн төсөл буцаах тухай" УИХ-ын тогтоол баталж, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв2 цаг 3 минутын өмнөХот, нийтийн аж ахуйн парк шинэчлэлтийн хүрээнд долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа2 цаг 9 минутын өмнө2026 оны I улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ3 цаг 3 минутын өмнө“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно3 цаг 40 минутын өмнөAuto China 2026: Нэг авто машины үнээр Хятадад 5-ыг худалдан авах боломжтой3 цаг 44 минутын өмнөМонгол-Кубын парламентын бүлгийн дарга, дэд дарга нар Элчин сайд Эмилио Певида Пупотой уулзлаа3 цаг 49 минутын өмнөСолонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина3 цаг 52 минутын өмнөР.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл дутуу байдагтай холбоотой “давхар татвар” болж, үнэ өсөх нөлөө үзүүлдэг3 цаг 55 минутын өмнөЧ.Лодойсамбуу: Хотын дарга сайн дураараа ажлаа өгөх ёстой3 цаг 59 минутын өмнө“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 цаг 3 минутын өмнөАлтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна5 цаг 21 минутын өмнөУИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын бүлгийн ажлын албаны дарга тэргүүтэй төлөөлөгчид бараалхав5 цаг 23 минутын өмнөӨнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлнэ5 цаг 28 минутын өмнөЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 цаг 31 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 30-ний өдрийн ирцийн мэдээ6 цаг 44 минутын өмнөНийслэлийн хэмжээнд цэрэг татлага маргааш эхэлнэ6 цаг 46 минутын өмнөИрэх сарын 2-ноос иргэд нийтийн тээврээс буухдаа картаа дарах шаардлагагүй болно7 цаг 44 минутын өмнөИргэнээ хамгаалж, бизнесийг тэлэх шинэ бодлогын эргэлт7 цаг 49 минутын өмнөМонгол Улс, НҮБ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ногоон хөгжлийг дэмжинэ7 цаг 54 минутын өмнөӨнөөдөр Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр8 цаг 27 минутын өмнөБуянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна8 цаг 31 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал COP-17 хурлын зохион байгуулалтыг эрчимжүүлж, санхүүгийн ил тод байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов8 цаг 40 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 49 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан8 цаг 51 минутын өмнөАБГББХ: Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэхийг дэмжив4 сар 29. 18:12Шадар сайд Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийг түшиглэн хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт, экспортыг нэмэгдүүлнэ4 сар 29. 18:09Нисэхийн авто замаас Нүхтийн авто зам хүртэлх 2 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ4 сар 29. 18:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.