Өнөөдөр Алтайн өвөр говиор бороо, нойтон цас орж, тал, хээрийн нутгаар салхитай байна.
Тавдугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Алтайн өвөр говь, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 3-8 хэм, Увс нуурын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 11-13 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 11-13 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 10-12 хэм дулаан байна.
Тавдугаар сарын 02-ноос 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Тавдугаар сарын 2-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 5-р сарын 2-нд тал, хээрийн нутгаар, 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч, шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр 3-8 хэм хүйтэн, бусад нутгаар 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 хэм, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна. 5-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Facebook
Twitter
Youtube


ЦЕГ: “Ажил гүйцэтгэх гэрээ олж өгсөнгүй“ гэх шалтгаанаар хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг арчилж, цэвэрлэж байна.gif)

Сэтгэгдэл бичих