
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн Ажлын албаны дарга А.Такэбэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Монгол, Японы “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин, бэхжиж буйг талууд онцлон тэмдэглэв.
Ялангуяа, 2025 онд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нар Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийсэн нь хоёр улсын харилцаанд түүхэн ач холбогдолтой үйл явдал болсныг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт татах чиглэлээр баримталж буй бодлогын талаар Ерөнхий сайд дурдаад Монгол Улс банкны салбарын шинэчлэлийг эхлүүлэх эрх зүйн нээлттэй орчин бүрдүүлэхээр зорьж буйг тэмдэглэн, Япон улсын банкууд Монголын зах зээлийг сонирхож, хамтран ажиллахад нээлттэй гэдгийг хэллээ.
Мөн хоёр улсын хөгжлийн бодлогыг ардчилал, эрх чөлөө, эдийн засгийн нийтлэг үнэд зүйлсийг харгалзан уялдуулж, технологийн дэвшил, хиймэл оюуны боломж, ногоон хөгжлийн шийдэл зэрэг шинэ агуулгаар хамтын ажиллагааг баяжуулахад талууд санал нэгдэв.

Хурдацтай хөгжиж буй технологийн салбарын хүний нөөцийг бэлдэхэд Япон улс Монгол Улстай хамтран ажиллах боломж бий гэдгийг ноён А.Такэбэ илэрхийллээ.
Мөн талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх төсөл, сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах, хоёр ард түмний нөхөрсөг харилцааг бэхжүүлэх зэрэг өргөн агуулгаар санал солилцов.
Facebook
Twitter
Youtube


Монгол-Кубын парламентын бүлгийн дарга, дэд дарга нар Элчин сайд Эмилио Певида Пупотой уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө
Б.Батцэцэг: Туулын хурдны замтай холбоотой албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллага шалгаж дуустал төслийг зогсооно
УИХ-ын дарга С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг эхлүүллээ
Ц.Элбэгдорж: Л.Оюун-Эрдэнэ УИХ-д сууж байна гэдэг хүн амины давтан хэрэгтэн Ц.Амгаланбаатар Төрийн ордонд алхаж явна гэсэн үг.gif)

Сэтгэгдэл бичих