Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Ж.Галбадрах тэргүүтэй гишүүд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхим дахь Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчидтэй өнөөдөр /2026.04.30/ уулзлаа.
Монгол-Японы парламентын бүлгийн дарга Ж.Галбадрах эрхэм зочдыг Монгол оронд тавтай морилохыг хүсээд, хоёр улс нь олон жилийн турш улс төр, эдийн засаг, соёл зэрэг өргөн хүрээнд бат бөх итгэлцэлд суурилсан харилцааг хөгжүүлж ирснийг онцолсон. Ялангуяа 2022 онд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хоёр орны харилцааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэн ахиулсан нь манай хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан чухал үйл явдал болсон хэмээн тодотголоо.
Тэрбээр, 2025 онд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм Дээд Хатны хамт Монгол Улсад айлчилсан нь хоёр орны ард түмний харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, найрамдалт харилцааг улам бэхжүүлэх онцгой ач холбогдолтой үйл явдал болсон хэмээгээд 2025 онд Япон Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй инженерийн боловсролын чанарыг сайжруулах, хүний нөөц бэлтгэх төслүүд бодит үр дүнгээ өгч эхэлж байгааг тэмдэглэсэн юм.
Мөн манай хоёр улсын харилцаа олон түвшинд, бодит үр дүнтэйгээр тасралтгүй хөгжиж байгааг онцлоод, цаашид парламентын бүлгүүдийн нягт хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлж, хоёр орны харилцааг улам өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.
Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Такэбэ Арата, хоёр улсын найрсаг харилцааг гүнзгийрүүлэхэд ард иргэдийн элч төлөөлөл болсон парламент болон парламент дахь бүлгүүдийн харилцаа, хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэсэн.
Тэрбээр, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг хэрэгжүүлэхэд парламент анхаарал хандуулан ажиллахыг хүсээд, түншлэлийг илүү бодит эдийн засгийн агуулгаар баяжуулах талаар хөндсөн юм.
Уулзалтын үеэр талууд эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хамтран ажиллах, хууль тогтоох дээд байгууллага хоорондын солилцоог тогтмолжуулах, энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын талаар санал солилцсон.
Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн Ч.Анар, Ж.Баярмаа, Д.Ганмаа, Ц.Даваасүрэн, Ж.Золжаргал, Г.Лувсанжамц, П.Наранбаяр, А.Ундраа, Г.Хосбаяр нар оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


Монгол-Кубын парламентын бүлгийн дарга, дэд дарга нар Элчин сайд Эмилио Певида Пупотой уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө
Б.Батцэцэг: Туулын хурдны замтай холбоотой албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллага шалгаж дуустал төслийг зогсооно
УИХ-ын дарга С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг эхлүүллээ
Ц.Элбэгдорж: Л.Оюун-Эрдэнэ УИХ-д сууж байна гэдэг хүн амины давтан хэрэгтэн Ц.Амгаланбаатар Төрийн ордонд алхаж явна гэсэн үг.gif)

Сэтгэгдэл бичих