Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ


5-р сарын 1
9 цаг 46 минут

     Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы /2026.04.30/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцсан тул /дэлгэрэнгүйг эндээс/ хуралдаан төслийн талаарх гишүүдийн асуулт, хариултаар үргэлжлсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Д.Энхтуяа, Л.Мөнхбаясгалан, С.Одонтуяа, М.Мандхай, Б.Батбаатар, Г.Хосбаяр, О.Саранчулуун, Х.Баасанжаргал нар асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен байгаль орчны үнэлгээ хийдэг 107 мэргэжлийн байгууллага буйг дурдаад 2023 онд шаардлага хангаагүй зарим байгууллагын үйл ажиллагаа явуулах эрхийг цуцалсан. Иймд байгаль орчны үнэлгээ хийдэг мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх болон улмаар нийгэм, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийх асуудлыг төсөлд хэрхэн зохицуулсан талаар лавлав. 

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Уянга, хуулийн төслийн 7.7-д нөлөөллийн үнэлгээний журам, үнэлгээ хийх төслийн ангиллыг Засгийн газар батална гээд үүнд байгаль орчны үнэлгээний нэмэлт тодотгол, нийгмийн нөлөөллийн болон эрүүл мэндийн үнэлгээтэй холбоотой зохицуулалтыг тусгасан гэж хариулав. Мөн тэрбээр мэргэжлийн үнэлгээний байгууллагууд үнэлгээ хийхдээ өндөр үнэ нэхдэг, үнийн тааз байхгүй байна гэх зэргээр үнэлгээтэй холбоотой асуудлыг ажлын хэсэг дээр олон талаас нь ярилцаад төслийн 4.4-т мэргэжлийн байгууллагын үнэлгээтэй холбоотой журмыг Засгийн газрын гишүүн батлахаар тусгасан гэв.

Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа төслийн 7.14-т сум, дүүргийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэгчээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, ажлын 10 хоногт багтаан хариу өгөх бөгөөд энэ хугацаанд шийдвэрлээгүй тохиолдолд хариу өгсөнд тооцно гэж тусгасныг хэрхэн ойлгож, оруулсан талаар лавлав.

Төслийн 7.14-т сум, дүүргийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэгчээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, ажлын 10 хоногт багтаана гэсэн нь ажлын 14 хоног бөгөөд үүнийг ерөнхий үнэлгээ хийхэд тухайн нутгийн Засаг дарга нараас хариу авч байгаа байдал гэж ойлгох нь зүйтэй гэдгийг Б.Уянга гишүүн тодотгоод энэ нь төрийн байгууллагуудыг хариуцлагажуулахад чиглэсэн гэлээ. Мөн ерөнхий үнэлгээний дараа нарийвчилсан үнэлгээ хийж, энэ үеэр нөлөөллийн бүсийн иргэдтэйгээ нүүр тулж ажиллах зохицуулалтыг тусгасан хэмээв.

Ингээд ажлын хэсгээс төслийг байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, хүчин чадал, эрсдэлийг харгалзан гурван зэрэглэлд ангилж, байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийг тус бүр тодорхойлох, сум, дүүргийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэгчээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, ажлын 10 хоногт багтаан хариу өгөх хугацааг 15 хоног болгохтой холбоотой долоон саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн ажлын хэсгээс гаргасан саналын дагуу төслийн 7.13, 7.6, 10.5 дахь хэсгийг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагч өглөө.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддоржоос гаргасан зарчмын зөрүүтэй дөрвөн саналаас хоёр нь дэмжигдэв. Иймд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай 39.10-т заасныг баримтлан төслийг хэлэлцсэнийг дурдаад хуулийн төслийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатараас төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шатруу шилжүүлэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг онцолж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Г.Ганбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооноос “Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шатруу шилжүүлэх горимын санал гаргасныг дэмжье” гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 58.7 хувь нь дэмжлээ. Хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын дөрвөн гишүүнээс 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Энэ талаарх Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцуулсан.

Байнгын хороо 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу явуулсан бөгөөд Улсын Их Хурлын 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн гүйцээн боловсруулах чиглэлийн дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтыг баримтлан зарчмын зөрүүтэй дөрвөн саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн гэдгийг Б.Баярбаатар гишүүн танилцуулгадаа онцолсон юм.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ төслийн үг хэллэг, найруулгыг эргэн хянаж, засах талаар хөндсөн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен дэлхийн чиг хандлага эд эрхтэнг амьгүй донороос шилжлүүлэхийг чухалчлах болсныг тэмдэглээд хүүхдэд эд, эс эрхтэн шилжүүлэх асуудлыг тусгайд нь авч үзэн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төврүү чиглүүлэхэд ямар бодлого барьж буйг тодруулж, хариулт авсан. 

Эцэст нь хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй дөрвөн саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн тул Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Мөн өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүнээс 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлж, гишүүд асуулт асууж, хариулт авсан тул /дэлгэрэнгүйг эндээс/ хуралдаан төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх санал хураалтаар үргэлжилсэн.  

Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.7 хувь нь дэмжсэн тул үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээр санал хураасан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. Иймд төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн найруулгыг сонссоноор чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын  Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина1 цаг 8 минутын өмнөХувийн хэвшил, үйлдвэрлэлийг дэмжих, нисэх буудлыг өргөтгөх асуудлаар санал солилцлоо1 цаг 11 минутын өмнөЭнэ сарын цаг агаарын ерөнхий төлөв1 цаг 16 минутын өмнөГол мөрний усанд суусан автомашиныг татан гаргаж, иргэдийн аюулгүй байдлыг хангалаа1 цаг 30 минутын өмнөЭрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ1 цаг 35 минутын өмнөЯармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина1 цаг 42 минутын өмнөСтандартыг шинэчлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв1 цаг 45 минутын өмнөНийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ1 цаг 49 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа2 цаг 27 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 39 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан2 цаг 41 минутын өмнөМонгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна4 сар 30. 18:46Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа4 сар 30. 17:39Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Цэц ирэх сарын 08-нд хуралдана4 сар 30. 17:15Технологийн дэвшил, ногоон хөгжлийн шийдэл зэрэг агуулгаар хамтын ажиллагааг баяжуулахад санал нэгдлээ4 сар 30. 16:42Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах 312-р сургууль, цэцэрлэг хүртэл авто зам барина4 сар 30. 16:13Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ4 сар 30. 16:11"Хуулийн төсөл буцаах тухай" УИХ-ын тогтоол баталж, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв4 сар 30. 15:41Хот, нийтийн аж ахуйн парк шинэчлэлтийн хүрээнд долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа4 сар 30. 15:352026 оны I улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ4 сар 30. 14:41“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно4 сар 30. 14:04Auto China 2026: Нэг авто машины үнээр Хятадад 5-ыг худалдан авах боломжтой4 сар 30. 14:00Монгол-Кубын парламентын бүлгийн дарга, дэд дарга нар Элчин сайд Эмилио Певида Пупотой уулзлаа4 сар 30. 13:55Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина4 сар 30. 13:52Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл дутуу байдагтай холбоотой “давхар татвар” болж, үнэ өсөх нөлөө үзүүлдэг4 сар 30. 13:49Ч.Лодойсамбуу: Хотын дарга сайн дураараа ажлаа өгөх ёстой4 сар 30. 13:45“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ4 сар 30. 12:41Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна4 сар 30. 12:23УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын бүлгийн ажлын албаны дарга тэргүүтэй төлөөлөгчид бараалхав4 сар 30. 12:21Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлнэ4 сар 30. 12:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.