Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв


5-р сарын 1
10 цаг 05 минут

     Цаг уурын байгууллагаас гаргасан тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвөөр  агаарын температур нутгийн баруун хойд болон зүүн хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх бол хур тунадас нутгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.

Сарын эхээр дулаарах боловч цаашдаа нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар орох төлөвтэй байна.

Энэ сард нийт нутгаар салхи шуурганы давтагдал их байх магадлалтай ялангуяа зүүн аймгуудын нутгаар хур тунадас харьцангуй бага, хуурайшилт нэмэгдэх  тул цаг агаарын гаралтай аюултай болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэх, мөн болзошгүй ой хээрийн түймрээс сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Увсын нутаг, Баян-Өлгий, Ховдын хойд, Завханы ихэнх хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. Хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхи салхи ширүүсч, шороон шуурга шуурч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөлийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх бол  хур тунадас Сэлэнгэ, Төвийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи салхи ширүүсч, шороон шуурга шуурч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дорнодын нутаг, Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан бол хур тунадас Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас бага орох төлөвтэй байна.  Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олоон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи салхи ширүүсч, шороон шуурга шуурч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард нийт нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи ширүүсч, шороон шуурга шуурч болзошгүй байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна2 минут 23 секундын өмнө“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ7 минут 12 секундын өмнөГурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина11 минут 9 секундын өмнө“Тэрбум мод тарих үндэсний өдөр”-өөр есөн байршилд мод тарина13 минут 47 секундын өмнө“Төрийн банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо20 минут 12 секундын өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ23 минут 39 секундын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 01-ний өдрийн ирцийн мэдээ2 цаг 38 минутын өмнөЭмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина2 цаг 38 минутын өмнөХувийн хэвшил, үйлдвэрлэлийг дэмжих, нисэх буудлыг өргөтгөх асуудлаар санал солилцлоо2 цаг 41 минутын өмнөЭнэ сарын цаг агаарын ерөнхий төлөв2 цаг 45 минутын өмнөГол мөрний усанд суусан автомашиныг татан гаргаж, иргэдийн аюулгүй байдлыг хангалаа2 цаг 59 минутын өмнөЭрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ3 цаг 5 минутын өмнөЯармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина3 цаг 12 минутын өмнөСтандартыг шинэчлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв3 цаг 15 минутын өмнөНийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ3 цаг 18 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа3 цаг 56 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 8 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан4 цаг 11 минутын өмнөМонгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна4 сар 30. 18:46Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа4 сар 30. 17:39Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Цэц ирэх сарын 08-нд хуралдана4 сар 30. 17:15Технологийн дэвшил, ногоон хөгжлийн шийдэл зэрэг агуулгаар хамтын ажиллагааг баяжуулахад санал нэгдлээ4 сар 30. 16:42Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах 312-р сургууль, цэцэрлэг хүртэл авто зам барина4 сар 30. 16:13Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ4 сар 30. 16:11"Хуулийн төсөл буцаах тухай" УИХ-ын тогтоол баталж, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв4 сар 30. 15:41Хот, нийтийн аж ахуйн парк шинэчлэлтийн хүрээнд долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа4 сар 30. 15:352026 оны I улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ4 сар 30. 14:41“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно4 сар 30. 14:04Auto China 2026: Нэг авто машины үнээр Хятадад 5-ыг худалдан авах боломжтой4 сар 30. 14:00Монгол-Кубын парламентын бүлгийн дарга, дэд дарга нар Элчин сайд Эмилио Певида Пупотой уулзлаа4 сар 30. 13:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.