Хувийн хэвшил, үйлдвэрлэлийг дэмжих, нисэх буудлыг өргөтгөх асуудлаар санал солилцлоо


5-р сарын 1
10 цаг 10 минут

    Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар нар өнөөдөр /2026.04.30/ Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхим дахь Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, хоёр улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн босгон дээр, гал морин жилд манай улсад айлчилж байгаа зочдод талархал илэрхийлэв.

Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата, Байнгын хороодын удирдлагууд цаг зав гарган хүлээн авч буйд талархахын сацуу олон улсын өнөөгийн нөхцөл байдалд манай хоёр улсын харилцаа чухал гэдгийг, 2025 онд Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито, хатан Масако нарын Монгол Улсад хийсэн төрийн анхны айлчлал нь хоёр орны дипломат харилцааг урагшлуулсан, монголчууд халуун дулаанаар хүлээн авсан явдлыг онцоллоо. Мөн аялал жуулчлал идэвхтэй хөгжиж, агаарын тээврийн салбарт зорчигчдын тоо нэмэгдэж байгаа зэрэг шалтгаан нөхцлийг харгалзан "Чингис хаан" нисэх буудлыг өргөтгөх бүтээн байгуулалтыг дэмжих, бодлогын түвшинд хэлэлцэн, шуурхай шийдвэрлэхэд анхаарал хандуулж өгөхийг хүсэв. 

Байнгын хорооны дарга Р.Сэддорж, 2015 онд Монгол Улс, Япон Улс хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын орчинг либералчлах чухал алхам болсон хэдий ч бүтцийн тэнцвэргүй байдал хадгалагдаж, Монголын талаас экспортын хэмжээ жил ирэх тусам буурч, Японы талаас өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүнтэй, хэлэлцээрийн бодит үр өгөөж хангалтгүй байна. Тиймээс тоо ширхэгт бус “илүү үнэ цэнтэй экспорт хийх” стратегиар, хэрэгжилтийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгоход анхаарч, хариуцсан Дэд хороодыг идэвхжүүлнэ гэв. Мөн хамтын ажиллагааны хүрээнд хувийн хэвшлийн оролцоог бодитоор дэмжиж, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг Монголд бизнес эрхлэхийг дэмжиж, хөрөнгө оруулалтыг боловсруулах үйлдвэрлэлд чиглүүлэх, Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнд тавих шаардлага тогтоосон эрх зүйн зохицуулалтыг эргэн харах чухал талаар хөндөв.

Харин Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, улс орнуудын парламентын найрамдлын бүлгүүдээс хамгийн идэвхтэй үйл ажиллагаатай нь Япон-Монголын бүлэг болохыг тодотгоод, анхны 126 гишүүнтэй Монгол Улсын Их Хуралд Япон улсад суралцаж төгссөн инженер, багш мэргэжилтэй гишүүд цөөнгүй байдаг, өөрөө ч тус бүлгийг ахалж ажилласан тухай, Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Монгол Улсад амжилттай хэрэгжиж байгаа олон улсын төсөл, хөтөлбөрүүдийг жишээ авч дурдаад, Төсвийн байнгын хорооны дэргэд Төсвийн тогтвортой байдлын дэд хороо ажилладаг, эдгээр нь харилцан туршлага судлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой гэлээ. 

Талууд энэ удаагийн хулзалтаар хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын түвшинд эдийн засгийн болоод, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөхүйц ач холбогдол бүхий хэлэлцээрийг дэмжих асуудлыг хөндөн хэлэлцэж, харилцан санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина1 цаг 22 минутын өмнөХувийн хэвшил, үйлдвэрлэлийг дэмжих, нисэх буудлыг өргөтгөх асуудлаар санал солилцлоо1 цаг 25 минутын өмнөЭнэ сарын цаг агаарын ерөнхий төлөв1 цаг 30 минутын өмнөГол мөрний усанд суусан автомашиныг татан гаргаж, иргэдийн аюулгүй байдлыг хангалаа1 цаг 43 минутын өмнөЭрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ1 цаг 49 минутын өмнөЯармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина1 цаг 56 минутын өмнөСтандартыг шинэчлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв1 цаг 59 минутын өмнөНийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ2 цаг 3 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа2 цаг 41 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 53 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан2 цаг 55 минутын өмнөМонгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна4 сар 30. 18:46Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа4 сар 30. 17:39Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Цэц ирэх сарын 08-нд хуралдана4 сар 30. 17:15Технологийн дэвшил, ногоон хөгжлийн шийдэл зэрэг агуулгаар хамтын ажиллагааг баяжуулахад санал нэгдлээ4 сар 30. 16:42Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах 312-р сургууль, цэцэрлэг хүртэл авто зам барина4 сар 30. 16:13Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ4 сар 30. 16:11"Хуулийн төсөл буцаах тухай" УИХ-ын тогтоол баталж, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв4 сар 30. 15:41Хот, нийтийн аж ахуйн парк шинэчлэлтийн хүрээнд долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа4 сар 30. 15:352026 оны I улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ4 сар 30. 14:41“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно4 сар 30. 14:04Auto China 2026: Нэг авто машины үнээр Хятадад 5-ыг худалдан авах боломжтой4 сар 30. 14:00Монгол-Кубын парламентын бүлгийн дарга, дэд дарга нар Элчин сайд Эмилио Певида Пупотой уулзлаа4 сар 30. 13:55Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина4 сар 30. 13:52Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл дутуу байдагтай холбоотой “давхар татвар” болж, үнэ өсөх нөлөө үзүүлдэг4 сар 30. 13:49Ч.Лодойсамбуу: Хотын дарга сайн дураараа ажлаа өгөх ёстой4 сар 30. 13:45“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ4 сар 30. 12:41Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна4 сар 30. 12:23УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын бүлгийн ажлын албаны дарга тэргүүтэй төлөөлөгчид бараалхав4 сар 30. 12:21Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлнэ4 сар 30. 12:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.