Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж буй Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай үргэлжилж байна. Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалтын талаар Улаанбаатар хотын нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Ерөнхий инженер Г.Жанлавцогзол мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотын нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Ерөнхий инженер Г.Жанлавцогзол “Дамбадаржаа дэд төв төслийг 71.8 га талбайд хэрэгжүүлж байна. Автозамын ажил дуусаж улсын комисс хүлээн авсан. Дулаан хангамж, цэвэр, бохир усны шугамын ажил дуусаж, улсын комисс ажиллах гэж байна. Дамбадаржаа дэд төвд ус, дулаан дамжуулах дөрвөн төв барьсан. Энд орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх дэд бүтэц бэлэн болсон. Мөн Дамбадаржаа дэд төвд нэн хэрэгцээтэй байсан цэцэрлэгийн барилгыг барьж, улсын комисс ажиллуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Тус төвд төлөвлөсөн дэд бүтэц болон нийгмийн барилга байгууламжийн ажлууд 95 хувьтай байна. Дулааны станцын ажил үлдэж байна. Тус станц энэ оны аравдугаар сард бүрэн дуусна. Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн дэд бүтцийн ажлууд хийгдэж, орон сууцжуулах ажлууд үргэлжилж байна” гэлээ.




Facebook
Twitter
Youtube


ЦЕГ: “Ажил гүйцэтгэх гэрээ олж өгсөнгүй“ гэх шалтгаанаар хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг арчилж, цэвэрлэж байна.gif)

Сэтгэгдэл бичих