УИХ-ын дарга С.Бямбацогт Цинхуа их сургуулийн УЗ-ийн дарга Чиө Ёонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа


5-р сарын 1
17 цаг 59 минут

     УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр БНХАУ-ын Цинхуа их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, профессор Чиө Ёонг тэргүүтэй тус сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт шинжлэх ухаан, технологи, төрийн бодлого, инновацын чиглэлээр өндөр түвшний судалгаа, сургалтаараа тэргүүлэгч, дэлхийн шилдэг их сургуулиудын нэг Цинхуа их сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бодит агуулгаар баяжуулж буй нь Монгол Улсын хувьд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.

Айлчлалын хүрээнд Цинхуа их сургууль нь Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль зэрэг боловсролын байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байна. УИХ-ын дарга С.Бямбацогт хамтын ажиллагааны эдгээр баримт бичгүүд нь Монгол, Хятадын боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, урт хугацаанд үр өгөөжөө өгөх чухал эхлэл болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мөн дэлхийн шилдэг их сургуулиудын нэг БНХАУ-ын Цинхуа их сургуульд одоогоор Монгол Улсаас 85 оюутан суралцаж байгаа юм байна. Тиймээс цаашид хамтын ажиллагааны хүрээнд суралцагчдын тоог нэмэгдүүлж, олон улсын тэргүүлэх их сургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх зорилтыг тууштай хэрэгжүүлж буй манай улсын бодлогын чухал чиглэл байх болно гэж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт яриандаа онцлов.

БНХАУ-ын Цинхуа их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, профессор Чиө Ёонг Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзаж байгаад талархлаа илэрхийлээд хоёр улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа шинэ агуулгаар баяжиж, яриа хэлэлцээ, бодит ажил болж, үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна хэмээв.

Уулзалтад БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэн Минжунь байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүллээ1 цаг 52 минутын өмнө“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд 40 орчим км бохир усны шугамыг шинэчилнэ2 цаг 10 минутын өмнөУлсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов2 цаг 16 минутын өмнөКраудфандингийн шилдэг төслүүд олон нийтээс хөрөнгө оруулалт босгож эхэллээ2 цаг 26 минутын өмнөДамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна5 сар 1. 18:59АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн Элчин сайд Эмилио Певида Пупог хүлээн авч уулзав5 сар 1. 18:4463 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна5 сар 1. 18:42Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлж, хүний эрхийг хамгаалах тогтоолыг УИХ баталлаа5 сар 1. 18:07УИХ-ын дарга С.Бямбацогт Цинхуа их сургуулийн УЗ-ийн дарга Чиө Ёонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа5 сар 1. 17:59Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа5 сар 1. 17:39100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй5 сар 1. 14:19БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ5 сар 1. 14:00Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна5 сар 1. 12:47“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ5 сар 1. 12:43Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина5 сар 1. 12:39“Тэрбум мод тарих үндэсний өдөр”-өөр есөн байршилд мод тарина5 сар 1. 12:36“Төрийн банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо5 сар 1. 12:30Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ5 сар 1. 12:26УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 01-ний өдрийн ирцийн мэдээ5 сар 1. 10:13Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина5 сар 1. 10:13Хувийн хэвшил, үйлдвэрлэлийг дэмжих, нисэх буудлыг өргөтгөх асуудлаар санал солилцлоо5 сар 1. 10:10Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв5 сар 1. 10:05Гол мөрний усанд суусан автомашиныг татан гаргаж, иргэдийн аюулгүй байдлыг хангалаа5 сар 1. 9:51Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ5 сар 1. 9:46Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина5 сар 1. 9:38Стандартыг шинэчлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв5 сар 1. 9:35Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ5 сар 1. 9:32Шадар сайд Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа5 сар 1. 8:54УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 1. 8:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан5 сар 1. 8:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.