Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн ажлын хүрээнд 63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцыг барьж байна. Өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байгаа юм.

Энэ талаар Улаанбаатар хотын нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Ерөнхий инженер Г.Жанлавцогзол “Бид Дамбадаржаа дулааны станцын талбайд ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр уг станцын барилгын ажлыг 2025 оны гуравдугаар сард эхлүүлсэн. Станцын барилга үндсэн зуух болон бусад 19 туслах барилга байгууламжаас бүрдэж байна. 2025 онд бүх барилгын суурийг хийж дууссан. Энэ оны гуравдугаар сарын 15-наас ажил үргэлжилж, барилгуудын металл хийцийг угсарч байна. Бүх талбарт ажил зэрэг эхэлсэн. Нийт 75 машин үндсэн болон туслах тоноглол оруулж ирэхээс өнөөдрийн байдлаар 43 машин ачааг нийлүүлсэн. Тоноглол угсрах ажил үргэлжилж байна. Мөн Замын-Үүдээс 17 машин сэндвич тээвэрлэж байгаа. Тавдугаар сарын 15-нд зуухны барилгаас бусад барилгын сэндвичийг хийж дуусна. Есдүгээр сард үндсэн барилга угсралтын ажлыг дуусгаад, зуухны туршилт тохируулгын ажлыг үргэлжлүүлэн хийнэ” гэлээ.

Төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй гэр хорооллын бүсэд Дамбаржаа дулааны станцыг ашиглалтад оруулснаар Дамбадаржаа дэд төв болон Сэлбэ дэд төвд нийт 63 МВт дулаан хангамжийг нийлүүлнэ. Дамбадаржаа дулааны станцыг аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Улаанбаатар хотын гэр хорооллыг дэд бүтцэд холбож, орон сууцжуулах ажлууд үе шаттай үргэлжилж байна.



Facebook
Twitter
Youtube


Краудфандингийн шилдэг төслүүд олон нийтээс хөрөнгө оруулалт босгож эхэллээ
“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд 40 орчим км бохир усны шугамыг шинэчилнэ
“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүллээ
ЦЕГ: “Ажил гүйцэтгэх гэрээ олж өгсөнгүй“ гэх шалтгаанаар хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна.gif)

Сэтгэгдэл бичих