АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн Элчин сайд Эмилио Певида Пупог хүлээн авч уулзав


5-р сарын 1
18 цаг 44 минут

       Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн өнөөдөр (2026.05.01) Бүгд Найрамдах Куба Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эмилио Певида Пупог хүлээн авч уулзав.

Элчин сайд Эмилио Певида Пупо Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргыг цаг гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Монгол Улсад томилогдоод долоон сар болж байгаагаа уулзалтын эхэнд танилцуулав.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, ноён Эмилио Певида Пупог Монгол Улсад томилогдон ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, туршлагатай, мэргэжлийн дипломатчийг ажиллах хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт эрчимжинэ гэдэгт итгэлтэй байна гэв. Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улс уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улс төр, нийгмийн салбарт, тэр дундаа эрүүл мэнд, боловсрол салбарт өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв.

Хоёр орны улс төр, дипломат харилцаа өндөр түвшинд идэвхтэй өрнөж ирсэн бөгөөд цаашид эрүүл мэнд, байгаль орчин, эдийн засаг тэргүүтэй бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн, идэвхжүүлэх талаар талууд санал солилцлоо.

Мөн энэ оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болон 10 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад Бүгд Найрамдах Куба Улсын төлөөлөгчдийг оролцуулах, мөн тус улсад ирэх 8 дугаар сард болох Фидель Кастрогийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан олон улсын арга хэмжээнд Монгол Улсын төлөөлөгчдийг оролцуулах талаар хөндлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүллээ40 минут 14 секундын өмнө“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд 40 орчим км бохир усны шугамыг шинэчилнэ57 минут 50 секундын өмнөУлсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов1 цаг 4 минутын өмнөКраудфандингийн шилдэг төслүүд олон нийтээс хөрөнгө оруулалт босгож эхэллээ1 цаг 15 минутын өмнөДамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна5 сар 1. 18:59АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн Элчин сайд Эмилио Певида Пупог хүлээн авч уулзав5 сар 1. 18:4463 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна5 сар 1. 18:42Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлж, хүний эрхийг хамгаалах тогтоолыг УИХ баталлаа5 сар 1. 18:07УИХ-ын дарга С.Бямбацогт Цинхуа их сургуулийн УЗ-ийн дарга Чиө Ёонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа5 сар 1. 17:59Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа5 сар 1. 17:39100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй5 сар 1. 14:19БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ5 сар 1. 14:00Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна5 сар 1. 12:47“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ5 сар 1. 12:43Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина5 сар 1. 12:39“Тэрбум мод тарих үндэсний өдөр”-өөр есөн байршилд мод тарина5 сар 1. 12:36“Төрийн банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо5 сар 1. 12:30Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ5 сар 1. 12:26УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 01-ний өдрийн ирцийн мэдээ5 сар 1. 10:13Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина5 сар 1. 10:13Хувийн хэвшил, үйлдвэрлэлийг дэмжих, нисэх буудлыг өргөтгөх асуудлаар санал солилцлоо5 сар 1. 10:10Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв5 сар 1. 10:05Гол мөрний усанд суусан автомашиныг татан гаргаж, иргэдийн аюулгүй байдлыг хангалаа5 сар 1. 9:51Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ5 сар 1. 9:46Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина5 сар 1. 9:38Стандартыг шинэчлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв5 сар 1. 9:35Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ5 сар 1. 9:32Шадар сайд Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа5 сар 1. 8:54УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 1. 8:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан5 сар 1. 8:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.