Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ


5-р сарын 4
9 цаг 39 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзлаа.

Цар тахлын үед цаг наргүй ажиллаж, олон мянган хүнийг эмчилж, амь насыг аварсан эрүүл мэндийн салбарын хамт олон, гэр бүлд нь Ерөнхийлөгч ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Хүн ам өсөж, дундаж наслалт нэмэгдэх, өвдсөн хойно нь эмчлэх бус, өвчлөхөөс урьдчилсан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зэрэгт салбарынхны оруулж байгаа хувь нэмэр асар их гэдгийг тэмдэглэлээ. Мөн эмч, ажилтны цалин хөлс, мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг нь сайжруулах зэрэгт бүх талын дэмжлэг үзүүлж байгаагаа хэллээ.

сонин mn

сонин mn

Тэрбээр өнгөрсөн он жилүүдэд хийсэн ажил, тэр дундаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт болон нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Хоорондоо харилцан уялдаатай дээрх хөдөлгөөн, хөтөлбөр, түүний дотор “Эрүүл монгол хүн” хөдөлгөөнийг үр дүнд хүргэхэд эрүүл мэндийн салбарынхны мэдлэг, боловсрол, ур чадвар, хамтын ажиллагаа, манлайлал чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо.

Цаашид бүх шатанд ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байж, хүн бүр ажил хөдөлмөр эрхэлж, эвийг эрхэмлэн, эх орноо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ хүчин зүтгэхийг уриаллаа.

сонин mn

сонин mn

сонин mn

Ерөнхийлөгчийн ивээл дор эмч, сувилагч нар улсын зөвлөгөөнөө тогтмол хийн, ололт амжилт, тулгамдаж байгаа асуудлаа ярилцаж, гарц, шийдлээ төр, засагт хүргэж, үр дүнд хүрч байна. Тухайлбал өнгөрсөн онд зохион байгуулсан “Сувилагч тандаа баярлалаа” зөвлөгөөний үеэр бүтээн байгуулалт нь эхэлсэн “Сувилахуйн сургалт, судалгааны төв” ойрын өдрүүдэд ашиглалтад орно.

Ерөнхийлөгчийн санаачилгын дагуу барьж байгаа энэ төв сувилагчдыг мэргэшүүлэх, тасралтгүй хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажил хийх боломж, нөхцөлийг бүрдүүлэх юм.

Манай улсад жилд 7,000 хүн хорт хавдраар өвчилж, 4,500 хүн нас бардаг бөгөөд байдал энэ хэвээр үргэлжилбэл 2040 он гэхэд өвчлөл хоёр дахин нэмэгдэх тооцооллыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргасан. Хавдрын шалтгаант нас баралт нийт нас баралттай харьцуулахад дэлхийд 17 хувьтай байхад манайд 24 хувьтай төдийгүй, хорт хавдраар өвчилсөн иргэдийн 70 орчим хувь нь хожуу шатандаа оношлогддог. Иймээс Ерөнхийлөгч захирамж гарган хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ сургалтын цогцолбор бүхий “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв”-ийг байгуулахад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгуулсан.

Төрийн тэргүүний санаачилга, дэмжлэгээр Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв ашиглалтад орсон бол Уламжлалт анагаах ухааны үндэсний төвийн бүтээн байгуулалт ид өрнөж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх зарлиг гаргасан нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг дээшлүүлэх чиглэлээр уламжлалт анагаах ухаанд суурилсан цогц арга хэмжээ авахад чиглэсэн төрийн бодлогын нэг юм.

сонин mn

сонин mn

Төр, засгаас Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг боловсронгуй болгож, цахим шилжилтийг эрчимжүүлж байна.

Энэ хүрээнд эмийн үнэ, чанарт онцгой анхаарч эм, эмнэлгийн хэрэгслийг эх орондоо үйлдвэрлэх, эмийн нэгдсэн худалдан авалт хийх, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд анхаарч байгааг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хэллээ.

Энэ онд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 75 хувь нэмэх бөгөөд өнөөдрийн байдлаар 30 хувь нэмэгдээд байна.

Улсын хэмжээнд эрүүл мэндийн 4,900 гаруй байгууллагад 67 мянга гаруй хүн ажиллаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Нийт ажиллагсдын 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд бөгөөд тэдний 60 гаруй хувь нь 40 хүртэлх насныхан юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хавдар судлалын үндэсний төв”-ийн Ерөнхий мэс заслын тасгийн их эмч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Дүнтээгийн Жаргалсайхан, Нийслэлийн “Гурван жаргал хайрхан” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, Анагаах ухааны доктор, профессор, зөвлөх эмч Баянзулын Цэнгэлмаад Хүний гавьяат эмч, “Монголын эмгэг эд эс судлалын нийгэмлэг”-ийн тэргүүн, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Готовын Уянга, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Тусгай тасгийн сувилагч Бямбаагийн Лхагваад Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээлээ. Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн одон, медалиар шагналаа.

сонин mn

сонин mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь булж нуусан этгээдийг илрүүлжээ1 цаг 9 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 1147 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ1 цаг 14 минутын өмнөБаянзүрх дүүргийн 14 болон 42 дугаар хороонд нийт 1.2 км авто зам барина1 цаг 35 минутын өмнөМонгол оронд ховор тохиолдох зарим нүүдлийн шувууд1 цаг 37 минутын өмнө“Шүгдэн” роман япон хэлээр хэвлэгдлээ2 цаг 33 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ2 цаг 38 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр: Замын-Үүд чөлөөт бүсийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хөрөнгө оруулагчдыг татах бодлогыг эрчимжүүлнэ2 цаг 44 минутын өмнөТөрийн өндөрлөгүүд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндчилгээндээ юуг онцлов?2 цаг 48 минутын өмнөУИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд2 цаг 52 минутын өмнөУвс аймгийн Завхан сумын нутагт 4.8 магнитудын газар хөдлөлт болов2 цаг 55 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндчилгээ дэвшүүллээ3 цаг 24 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 32 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан3 цаг 38 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр"-ийн мэндчилгээ дэвшүүллээ5 сар 3. 10:45“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүллээ5 сар 2. 11:40“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд 40 орчим км бохир усны шугамыг шинэчилнэ5 сар 2. 11:23Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов5 сар 2. 11:17Краудфандингийн шилдэг төслүүд олон нийтээс хөрөнгө оруулалт босгож эхэллээ5 сар 2. 11:06Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна5 сар 1. 18:59АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн Элчин сайд Эмилио Певида Пупог хүлээн авч уулзав5 сар 1. 18:4463 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна5 сар 1. 18:42Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлж, хүний эрхийг хамгаалах тогтоолыг УИХ баталлаа5 сар 1. 18:07УИХ-ын дарга С.Бямбацогт Цинхуа их сургуулийн УЗ-ийн дарга Чиө Ёонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа5 сар 1. 17:59Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа5 сар 1. 17:39100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй5 сар 1. 14:19БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ5 сар 1. 14:00Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна5 сар 1. 12:47“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ5 сар 1. 12:43Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина5 сар 1. 12:39“Тэрбум мод тарих үндэсний өдөр”-өөр есөн байршилд мод тарина5 сар 1. 12:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.