“Прада өмссөн чөтгөр 2” Box Office-ыг тэргүүлжээ


5-р сарын 4
16 цаг 41 минут

     ВАШИНГТОН, 2026 оны тавдугаар сарын 4 /AP/. Анхны анги нь дэлгэцнээ гарснаас хойш 20 жилийн дараа үзэгчдийн хүртээл болсон “Прада өмссөн чөтгөр” (The Devil Wears Prada) киноны үргэлжлэл анги нээлтээ хийсэн эхний амралтын өдрүүддээ шуугиан тарилаа.

“Walt Disney” компанийн “20th Century Studios”-ийн бүтээл болох тус кино Хойд Америкийн 4150 кино театрын дэлгэцнээ гарч, АНУ, Канадын зах зээлээс 77 сая ам.доллар, олон улсын зах зээлээс 156.6 сая ам.долларын орлого олжээ. 

Ингэснээр “Прада өмссөн чөтгөр-2” кино Хойд Америкийн Box Office-ыг тэргүүлж, өмнөх долоо хоногт тэргүүлж байсан “Michael” киног гүйцсэн байна. Майкл Жексоны амьдралаас сэдэвлэсэн тус намтарчилсан кино нээлтээ хийсэн хоёр дахь долоо хоногтоо 54 сая ам.долларын орлого олсон байна. Хэдийгээр орлогын хэмжээ нь өмнөх долоо хоногоос 44 хувиар буурсан боловч үзүүлэлт нь тогтвортой байгаа бөгөөд дэлхий даяарх нийт орлого нь хэдийнэ 423.9 сая ам.долларт хүрчээ.

“PostTrak”-ийн судалгаагаар “Прада өмссөн чөтгөр-2” киног үзэгчдийн 76 орчим хувийг эмэгтэйчүүд бүрдүүлсэн ба тэдний 74 хувь нь уг бүтээлийг бусдад үзэхийг “гарцаагүй санал болгоно” гэж хариулсан байна.

Энэ амралтын өдрүүдээр Холливудын киноны зуны улирал эхэлж байгаа бөгөөд "Labor Day" буюу Хөдөлмөрчдийн өдөр хүртэл үргэлжлэх 18 долоо хоногийн чухал үе юм. Энэ хугацаанд жилийн нийт орлогын 40 орчим хувийг бүрдүүлдэг байна.

Одоогийн байдлаар Хойд Америкийн зах зээлийн жилийн нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 14 хувиар өсөж, 2.8 тэрбум ам.долларт хүрчээ.

Эх сурвалж: Г.Энх-Од "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна21 минут 55 секундын өмнөОлон улсын химийн 58 дугаар олимпиадаас хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ24 минут 44 секундын өмнө“Хариуцсан хүн нь алга” гэдэг сарууд эхэллээ29 минут 2 секундын өмнөУсархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна33 минут 9 секундын өмнөХалуун ус хязгаарлана35 минут 59 секундын өмнө311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна41 минут 11 секундын өмнөӨнөр хорооллын арын авто замыг түр хаана7 сар 17. 19:27Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!7 сар 17. 19:20Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ7 сар 17. 18:38И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ7 сар 16. 23:48Канадын Амбан захирагч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 15:43Куба Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлжээ7 сар 16. 15:32Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 15:27АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ7 сар 13. 18:49Чехийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ7 сар 13. 18:21Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна7 сар 13. 17:58БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:46Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:34Гадаад улсуудын Ерөнхийлөгч нар мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:12Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:10БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:48Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:44Туркменистаны Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:39Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:32Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:24Польшийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:15Италийн Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.