“Барс” захын хойно улирлын чанартай худалдаа, үйлчилгээний төв байгуулна


5-р сарын 4
18 цаг 47 минут

       Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Барс” захын хойно байрлах 2612 ам метр талбайг өнгөрсөн сард чөлөөлсөн. Уг талбайг сэргээн засварлаж, улирлын чанартай өдрийн худалдаа, үйлчилгээний төв байгуулна. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.


“Барс” захын хойно байрлах "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнгийн газраас 2612 ам метр талбайг “Восточный альянс” ХХК-д 2000-аад оны үед эзэмшүүлсэн. Тус газрыг чөлөөлөх ажлыг өнгөрсөн сард эхлүүлсэн. Тодруулбал, “Восточный альянс” ХХК-д “Сэлбэ 20 минутын хот” төслийн байршилд цэвэр, бохир, дулаанаар хангах нөхцөлтэй, газрын хэмжээг одоо байгаа хэмжээнээс нэмэгдүүлэн, нэгдүгээр эгнээнд худалдаа үйлчилгээ эрхлэх зориулалттай, төлөвлөлтөд нийцсэн үйлчилгээтэй орон сууц барих газар олгох юм. Дээрх талбайн зэрэгцээ найман нэрийн хоёр дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нүүх саналтай байгаа юм. Тиймээс газрын үнэлгээг хийж байна. 

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Нийслэл 2026 оныг бизнесийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд дээрх чөлөөлсөн талбайд жижиг, дунд үйлдвэрлэл болон гар дээрээс худалдаа эрхлэгчдийг дэмжих зорилгоор улирлын чанартай жимс жимсгэнэ, хүнсний ногоо, сүү цагаан идээ худалдаалах павильон барина. Уг ажлыг ирэх долоодугаар сараас өмнө хийж дуусгана. Улирлын чанартай учраас ажлын байрны хүртээмж нэмэгдэнэ. Мөн нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгт хүрээлэнг сэргээж засварлана. Ингэхдээ нийтийн бие засах газар, зогсоолын асуудлыг шийднэ” гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Барс” захын хойно улирлын чанартай худалдаа, үйлчилгээний төв байгуулна1 цаг 12 минутын өмнөТөрийн банк 2025 оны тогтвортой хөгжлийн тайлангаа танилцууллаа1 цаг 15 минутын өмнө100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ3 цаг 7 минутын өмнөБаянгол дүүргийн 1 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна3 цаг 11 минутын өмнө“Прада өмссөн чөтгөр 2” Box Office-ыг тэргүүлжээ3 цаг 18 минутын өмнөХ.Нямбаатар: Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй 10 байрыг буулгана3 цаг 25 минутын өмнөАТГ: 8 объектод нэгжлэг хийж, 2 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан3 цаг 29 минутын өмнөХ.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ5 цаг 53 минутын өмнөЗасгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа6 цаг 1 минутын өмнөЭнхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина7 цаг 7 минутын өмнөДөрөвдүгээр сард 5356 иргэн УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцжээ7 цаг 9 минутын өмнөХамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь булж нуусан этгээдийг илрүүлжээ8 цаг 51 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 1147 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ8 цаг 55 минутын өмнөБаянзүрх дүүргийн 14 болон 42 дугаар хороонд нийт 1.2 км авто зам барина9 цаг 16 минутын өмнөМонгол оронд ховор тохиолдох зарим нүүдлийн шувууд9 цаг 19 минутын өмнө“Шүгдэн” роман япон хэлээр хэвлэгдлээ5 сар 4. 9:44Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ5 сар 4. 9:39Шадар сайд Н.Номтойбаяр: Замын-Үүд чөлөөт бүсийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хөрөнгө оруулагчдыг татах бодлогыг эрчимжүүлнэ5 сар 4. 9:34Төрийн өндөрлөгүүд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндчилгээндээ юуг онцлов?5 сар 4. 9:29УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд5 сар 4. 9:26Увс аймгийн Завхан сумын нутагт 4.8 магнитудын газар хөдлөлт болов5 сар 4. 9:23УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндчилгээ дэвшүүллээ5 сар 4. 8:53УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 4. 8:45Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан5 сар 4. 8:40Ерөнхий сайд Н.Учрал "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр"-ийн мэндчилгээ дэвшүүллээ5 сар 3. 10:45“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүллээ5 сар 2. 11:40“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд 40 орчим км бохир усны шугамыг шинэчилнэ5 сар 2. 11:23Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов5 сар 2. 11:17Краудфандингийн шилдэг төслүүд олон нийтээс хөрөнгө оруулалт босгож эхэллээ5 сар 2. 11:06Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна5 сар 1. 18:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.