Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ


5-р сарын 5
9 цаг 07 минут

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хан-Уул дүүргийн иргэдтэй  уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Дүүргийн төр, захиргаа, хувийн хэвшил, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөрийг дэмжин, хувь нэмрээ оруулж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Цаашид ололт амжилтаа бататгахын зэрэгцээ бүх шатанд ёс зүйтэй, сахилга, хариуцлага, эв нэгдэлтэй байж, хүн бүр ажил хөдөлмөр эрхлэн, эх орноо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ хамтран зүтгэхийг уриаллаа.

Хан-Уул дүүрэг 82 орчим мянган өрх, 330 орчим мянган иргэнтэй, нийслэлийн хүн амын 19.5 хувь нь оршин суудаг томоохон дүүрэг юм.

Дүүрэг “Амьдралын чанараар тэргүүлэгч Эко хот” болох алсын харааны хүрээнд нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлсэн байна. 

 Энэ онд дэд бүтэц, нийгмийн суурь үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлэхээр улс, нийслэл, дүүргийн төсвийн 268 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар 197 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна.

Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийг бодит ажил хэрэг болгохын төлөө тууштай ажиллаж байгааг Засаг дарга Б.Цэрэн хэллээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 116 сая мод тарьж, ургуулаад байна. Хан-Уул дүүрэг гэхэд л сүүлийн таван жилд нийтийн эзэмшлийн зам, талбайд 740 орчим мянган мод тарьж ургуулсан.

Зайсангийн амны Дугуй цагаан, Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын хойд хэсэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулж, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 2.8 м.кв-аар нэмж чаджээ.

“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,055 оюутан суралцаж байгаагийн 40 гаруй Хан-Уул дүүргийнх. 

Тэдний нэг болох Т.Мөнгөнзул Бүгд Найрамдах Польш Улсад суралцаж төгсөөд, одоо Гадаад харилцааны яаманд ажиллаж байна.

Боловсролд зарцуулсан хөрөнгө эргээд улс, орон нутгийн хөгжлийн хөдөлгөгч хүч болно гэдгийг Ерөнхийлөгч хэлж, хүүхдүүдээ эрдэм номд шамдсан, хичээл зүтгэлтэй болгон хүмүүжүүлсэн эцэг, эх, бүх талаар дэмжсэн багш нарт талархал илэрхийллээ.

Ерөнхийлөгч “Урлах эрдэм” дээд сургуулийн захирал, “Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн, доктор, профессор Гомбын Тунгалагт Гавьяат багш, усны аж ахуйн салбарын ахмад инженер Дашцэрэнгийн Балсанжавд Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан, “Хан-Уул” эрүүл мэндийн төвийн чих, хамар, хоолойн ахмад эмч Ганданбалсангийн Мөнхтогоод Хүний гавьяат эмч, Нийслэлийн Цагдаагийн газрын Ахмадын хорооны ахлах нягтлан бодогч, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Маналсүрэнгийн Лхамдоржид Үйлчилгээний гавьяат ажилтан, банк, санхүүгийн салбарын ахмад ажилтан Дэчинпилийн Өнөрцэцэгт Гавьяат эдийн засагч цол хүртээлээ.

Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Москвад мессеж илгээх, интернэт ашиглахыг хязгаарлана4 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийн бодлогыг бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлнэ8 минут 39 секундын өмнө“UB DRONE BATTLE” видео контентын уралдааныг зарлалаа11 минут 19 секундын өмнөХ.Нямбаатар: Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд 200 хүүхдийн цэцэрлэг нэмж байгуулна14 минут 55 секундын өмнөБ.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай58 минут 47 секундын өмнөЭрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Ажлын хэсэг хуралдав1 цаг 4 минутын өмнөНЕБ-ын 184-р сургуулиас Энхтайваны өргөн чөлөө хүртэл 90 метр авто зам барина1 цаг 7 минутын өмнөХан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ1 цаг 11 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 17 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан1 цаг 24 минутын өмнө“Барс” захын хойно улирлын чанартай худалдаа, үйлчилгээний төв байгуулна5 сар 4. 18:47Төрийн банк 2025 оны тогтвортой хөгжлийн тайлангаа танилцууллаа5 сар 4. 18:44100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ5 сар 4. 16:53Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна5 сар 4. 16:49“Прада өмссөн чөтгөр 2” Box Office-ыг тэргүүлжээ5 сар 4. 16:41Х.Нямбаатар: Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй 10 байрыг буулгана5 сар 4. 16:34АТГ: 8 объектод нэгжлэг хийж, 2 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан5 сар 4. 16:30Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ5 сар 4. 14:06Засгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа5 сар 4. 13:58Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина5 сар 4. 12:53Дөрөвдүгээр сард 5356 иргэн УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцжээ5 сар 4. 12:50Хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь булж нуусан этгээдийг илрүүлжээ5 сар 4. 11:08Аюулт үзэгдэл, ослын 1147 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ5 сар 4. 11:04Баянзүрх дүүргийн 14 болон 42 дугаар хороонд нийт 1.2 км авто зам барина5 сар 4. 10:43Монгол оронд ховор тохиолдох зарим нүүдлийн шувууд5 сар 4. 10:40“Шүгдэн” роман япон хэлээр хэвлэгдлээ5 сар 4. 9:44Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ5 сар 4. 9:39Шадар сайд Н.Номтойбаяр: Замын-Үүд чөлөөт бүсийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хөрөнгө оруулагчдыг татах бодлогыг эрчимжүүлнэ5 сар 4. 9:34Төрийн өндөрлөгүүд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндчилгээндээ юуг онцлов?5 сар 4. 9:29УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд5 сар 4. 9:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.