Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд ажиллалаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Өнгөрсөн онд Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт олон улсын хөтөлбөртэй “Эрин эверест интернешнл” сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авч, улсын сургууль болгосон. Харин энэ жил Эрингийн баруун талын объектыг түрээслээд дараа жил худалдаж авах нөхцөлтэй улсын цэцэрлэг болгох хэлэлцээр хийнэ. Мөн Эрин хороолол орчимд авто замын зогсоол, авто замыг бүхэлд нь барьж байгуулна. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Алтай хотхон”, “Голден Парк”, “Нарны хороолол” гээд нягтшил ихтэй гурван байршилд сургууль хүрэлцээгүй байна. Бид эдгээр байршилд сургуулийн барилгын ажлуудыг эхлүүлж, ирэх жил ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Тулгамдсан асуудлуудыг шийдэж, бүтээн байгуулалтын улиралд барилгын ажлыг эхлүүлнэ. Ингээд 2027 оны сүүлээс Баянгол дүүрэгт сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг бүрэн шийднэ. Сургуулиуд хоёр ээлжээр хичээллэнэ. НИТХ, НЗДТГ-аас 2028 онд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдэхээр зорьж байна” гэв.
Facebook
Twitter
Youtube


ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана
Хулан түүхэн тархац нутагтаа дахин шилжин нутагшиж эхэллээ
“Шүгдэн” роман япон хэлээр хэвлэгдлээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Монгол оронд ховор тохиолдох зарим нүүдлийн шувууд
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
АТГ: 8 объектод нэгжлэг хийж, 2 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан
Х.Нямбаатар: Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй 10 байрыг буулгана.gif)

Сэтгэгдэл бичих