“UB DRONE BATTLE” видео контентын уралдааныг зарлалаа


5-р сарын 5
10 цаг 07 минут

     Нийслэлийн Соёл, урлагийн газраас оюунлаг, соёлтой, ухамсарт иргэнийг төлөвшүүлэх, эерэг сэтгэлгээг хөгжүүлэх, иргэний соёлын боловсрол, ёс зүй, зан суртахууны зөв төлөвшлийг түгээн дэлгэрүүлэх, инновац, шинэчлэлийн үнэт зүйлсийг дэмжих, уран бүтээлчдийн туршлага солилцох боломжийг бүрдүүлэх, хувь хүний ухамсар, нийгмийн сайн сайханд үлгэр үзүүлэх зорилгоор “UB Drone Battle” уралдааныг зарлалаа.

Уралдаанд нийслэл Улаанбаатар хотоос болон хөдөө орон нутгаас бүх насныхан оролцох боломжтой. Бүтээлийг 2026 оны тавдугаар сарын 22-ны өдрөөс тавдугаар сарын 25-ны өдрийн хооронд хүлээн авах бөгөөд тавдугаар сарын 27-29-ний өдөр уралдааны шилдгүүдийг шалгаруулж, тавдугаар сарын 30-ны өдөр шагнал гардуулна. 

НЭГ. ҮНДЭСЛЭЛ

“Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 1.1 дэх зорилт, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.6.10 дахь зорилт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.4 дэх зорилт, Нийслэлийг 2026-2030 онд хэрэгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 3.1.1.1 дэх зорилт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын 2026 оны 26, 58 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/631 дугаар захирамжийг тус үндэслэв.

ХОЁР. ЗОРИЛГО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын олон улсын аварга шалгаруулах тэмцээн”-ийг угтан Монголын үзэсгэлэнт эх орноороо бахархах үзлийг түгээн дэлгэрүүлэх, нийслэлийн оюунлаг, соёлтой, ухамсарт иргэнийг төлөвшүүлэх, иргэдийн эерэг сэтгэлгээг дэмжих, инновац, шинэчлэлийн үнэт зүйлсийг сурталчлан хөгжүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар хотыг соёл иргэншил, өв уламжлал, ногоон хөгжил, орчин үеийн зохицлыг хослуулсан жишиг хот болгон хөгжүүлэх бодлогыг дэмжиж, уран бүтээлчид болон оролцогч талуудын туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

ГУРАВ. ЗОРИЛТ

  • Дижитал шилжилт, инновацын бодлогыг эрчимжүүлэх,
  • Монголын сайхан эх орон, үндэсний өв соёлоо дэлгэрүүлэх,
  • Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалт, архитектур, байгаль орчны өөрчлөлтийг эерэг өнцгөөс олон нийтэд таниулах,
  • Иргэний соёлын боловсрол, оюунлаг иргэншил, хамтаар орших ухамсрыг бүтээлч байдлаар илэрхийлэх,
  • Хотын үнэт зүйлс болох оюунлаг соёл, ногоон хөгжил, өв уламжлал ба орчин үеийн зохицлыг бүтээлчээр харуулах,
  • Дэвшилтэт технологи, дижитал урлагийн шинэлэг хэрэглээг хөгжүүлж, инновацын соёлыг төлөвшүүлэн Улаанбаатар хотын нэр хүндийг олон улсад сурталчлах.

ДӨРӨВ. ХАМРАХ ХҮРЭЭ

  • Уралдаанд нийслэл Улаанбаатар хотоос болон хөдөө орон нутгаас бүх насны, мэргэжлийн болон мэргэжил харгалзахгүй иргэд оролцох боломжтой.

ТАВ. ОРОЛЦОХ БҮТЭЭЛИЙН СЭДЭВ

  1. Оноосон сэдэв:
  • Монгол үндэсний өв соёл, уламжлал
  • Нийслэл Улаанбаатар хотын хөгжил
  • Хотын соёл, нийгмийн эерэг хандлага
  • Миний аз жаргалтай гэр бүл
  1. Нээлттэй сэдэв:
  • Чөлөөт сэдэв

Уралдаанд оролцогчид дээрх сэдвийн хүрээнд хоёр бүтээлээр оролцоно.

ЗУРГАА. ТАВИГДАХ ШААРДЛАГА

Видео контент:

  • Хугацаа: 15 секундээс 2 минут хүртэл
  • Улаанбаатар хотын орчин үеийн дүр төрх, түүх соёлын дурсгалт газрууд, иргэдийн амьдралын хэв маяг, соёлын боловсрол, байгаль орчин, хотын соёл, хамтаар амьдрах нийгмийн сайн сайханд үлгэр дуурайлал үзүүлэх үнэт зарчмыг түгээн дэлгэрүүлэх агуулгыг харуулсан байх
  • Оюуны өмчийн зөрчилгүй байх бөгөөд оюуны өмчийн маргаан үүссэн тохиолдолд ирүүлсэн тал бүрэн хариуцлага хүлээнэ.
  • Бүтээлийн агуулга, чанар, бүтээлч хандлага, шинэ шийдэл, уран сэтгэмжийг харж үнэлнэ.
  • Дуу, дүрсний зохицол, эвлүүлэг, өнгө, өгүүлэмжийн чанар өндөр түвшинд байх

Техникийн шаардлага:

  • Камер, гар утас, дрон, олон үйлдлийн камер зэрэг бүх төрлийн төхөөрөмж ашиглаж болно
  • Видео: HD (1280x720) болон түүнээс дээш чанартай
  • Бүтээл нь шинэлэг, эх загвар байх ёстой (хуулбар болон AI-гаар бүтээсэн байж болохгүй)

ДОЛОО. ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРАМ

  • Бүтээлийг wetransfer линкээр drone.battle@ulaanbaatar.mn цахим хаягаар хүлээж авна.
  • Өөрийн овог, нэр, утасны дугаар болон бүтээлээ удирдамжид өгөгдсөн аль сэдвийн хүрээнд бүтээснээ тодорхой бичиж ирүүлнэ.
  • Бүтээлүүдийг “UB Drone Battle” албан ёсны фэйсбүүк болон инстаграм хуудсанд нийтэлнэ
  • Хуурамч, зохиомол хандалт илэрвэл оноо хасалт хийнэ
  • Урьдчилсан шат – Олон нийтийн оролцоо Like, Share, Comment зэргийн тоо: 20 оноо
  • Эцсийн шат – Шүүгчдийн үнэлгээ (80%)
  • Агуулгын зохиомж: 20 оноо
  • Бүтээлч санаачилга, шинэ шийдэл: 25 оноо
  • Техникийн дуу, дүрсний гүйцэтгэл: 20 оноо
  • Нийгмийн эерэг уриалга: 15 оноо
  • Нийт үнэлгээ: 100 оноо
  • Хэрэв оноо тэнцвэл ерөнхий шүүгчид зөвлөлдөж шийднэ.

НАЙМ. УРАЛДААНЫ ХУГАЦАА

  • Уралдааны бүтээл хүлээн авах, бүтээлийг олон нийтэд түгээх: 2026 оны тавдугаар сарын 22-ны өдрөөс тавдугаар сарын 25-ны өдөр
  • Уралдааны шалгаруулалт хийх: 2026 оны тавдугаар сарын 27-29-ний өдөр
  • Шилдэг бүтээлийн шагнал гардуулах: 2026 оны тавдугаар сарын 30-ны өдөр

ЕС. ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ

  • 1 дүгээр байр: DJI Mavic Pro 4 мэргэжлийн дрон
  • 2 дугаар байр: 8.000.000 төгрөгийн мөнгөн шагнал
  • 3 дугаар байр: 5.000.000 төгрөгийн мөнгөн шагнал
  • Тусгай байр: 1.500.000 төгрөгийн мөнгөн шагнал

    АРАВ. ҮР ДҮН

  • Улаанбаатар хотын хөгжил, өнгө төрх, соёл, иргэдийн амьдралын хэв маягийг орчин үеийн дижитал хэлбэрээр олон нийтэд бүтээлч байдлаар хүргэнэ.
  • Залуучууд, уран бүтээлчдийн дунд дижитал урлаг, инновац, шинэ технологийн хэрэглээ нэмэгдэж, бүтээлч сэтгэлгээ хөгжих нөхцөл бүрдэнэ.
  • Иргэдийн хотын соёл, нийгмийн хариуцлага, эерэг хандлага, хамтаар орших ухамсрыг уран бүтээлээр дамжуулан түгээн дэлгэрүүлнэ.
  • Монголын өв соёл, уламжлал, байгаль орчны үнэ цэнийг орчин үеийн контентоор дамжуулан сурталчлах боломж нэмэгдэнэ.
  • Улаанбаатар хотын имидж, нэр хүндийг дотоод болон олон улсын түвшинд эергээр сурталчлах контентын сан бүрдэнэ.
  • Дрон болон видео контент бүтээх чиглэлээр сонирхогч, мэргэжлийн уран бүтээлчдийн хамтын ажиллагаа, туршлага солилцоо сайжирна.

АРВАН НЭГ. ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
  • Нийслэлийн Соёл, урлагийн газар

АРВАН ХОЁР. ХОЛБОО БАРИХ

Тэмцээнтэй холбоотой бүртгэл, зохион байгуулалт, мэдээллийн талаар дараах хаягаар холбогдоно уу. И-мэйл: ub.drone.battle@ulaanbaatar.mn 

Хариуцсан мэргэжилтэн: Урлаг, уран бүтээлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Шашу, утасны дугаар: 95879597

Мөн тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн Соёл, урлагийн газрын албан ёсны цахим хуудас, UB Drone battle цахим хуудсар авах боломжтой.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Вадим Розенштэйн: Монголын шатрын хөгжил, оюуны боловсролын төлөөх Г.Занданшатарын олон жилийн хичээл зүтгэл, чин сэтгэл бол “WR Chess”-ийн эрхэмлэдэг үнэт зүйлсийн тусгал юм5 сар 9. 13:58Г.Занданшатар тэрбумтан Вадим Розенштэйний урилгаар дэлхийн шатрын хаан Магнус Карлсентай нэг багт тоглоно5 сар 8. 20:28Ч.Номин “CNN, Бостон консалтинг, “Эдэлман Сингапур”, “Фүлхэм” хөлбөмбөгийн багийн гэрээний төлбөр болох 18 тэрбум төгрөгийг төл” гэж Б.Батцэцэг сайдыг шантаажилж байна гэв үү5 сар 8. 18:27Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна5 сар 8. 16:55Хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүлэв5 сар 8. 16:51Баянхошуу дэд төвийн “Ногоон орон сууц” төслийн 226 айлын орон сууцны барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна5 сар 8. 16:45Төрийн банк Нийслэлийн орон сууцны корпорацтай хамтран Баянхошуу дэд төвийн “Ногоон орон сууц” төсөлтэй танилцах воркшоп арга хэмжээг зохион байгууллаа5 сар 8. 16:42Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ5 сар 8. 16:21Нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг шинжлэх ухаан, инновацад тулгуурлан шийдвэрлэхээр ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллана5 сар 8. 16:13Шадар сайд Н.Номтойбаяр Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа5 сар 8. 16:03Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ5 сар 8. 14:58Яармагийн гүүрнээс Ажилчдын гудамж хүртэлх авто замыг өргөтгөж, шинэчилж байна5 сар 8. 14:50Ц.Ганзориг: Үндсэн хуулийн Цэц Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах тухай дүгнэлт гаргаагүй5 сар 8. 14:17Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааны санал солилцов5 сар 8. 14:02Г.Занданшатарын урилгаар дэлхийн шатрын лидер тэрбумтнууд Монголд ирнэ5 сар 8. 13:49Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина5 сар 8. 13:42Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо5 сар 8. 12:53Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна5 сар 8. 12:29УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:24Б.Гүндцамба: Гамма хадаасаар бэхлэх хагалгааг Дорноговь аймагт анх удаа хийлээ5 сар 8. 10:06Газрын цахим дуудлага худалдааг амжилттай зохион байгууллаа5 сар 8. 10:02ЕАБХАБ-ын Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Кристоф Камп тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа5 сар 8. 9:59Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ5 сар 8. 9:54Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа5 сар 8. 9:46Хоймор оффисоос хойш 32-ын тойрогтой нийлэх авто зам хүртэл 798 метр авто зам барьж байна5 сар 8. 9:43Хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлууд нэмэгдэж байна5 сар 8. 9:41Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Экспорт 7.1 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 65 хувиар өндөр өсөлт үзүүллээ5 сар 8. 9:37Шархад дэд төвийн эхний ээлжийн 338 айлын орон сууцны барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхантай уулзлаа5 сар 8. 8:51УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 8. 8:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.