
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 5 гишүүнийг шүүгчид дотроосоо сонгож, бусад 5-г нээлттэй нэр дэвшүүлж томилдог. Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулдаг онцлогтой.
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ыг хуульд нийцүүлэн шинэчлэн баталлаа. Журмаар дараах асуудлыг шийдвэрлэв. (
- Шүүгч бус гишүүнд нэр дэвших хүсэлт гаргасан иргэнээс бүрдүүлэх баримт бичигт давхардсан агуулга, хуульд заагаагүй нэмэлтийг шаардахгүй.
- ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулалтыг ялгаатай байдлаар зохицуулна.
- Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилоход сонголт хийх этгээдийн төлөөллийг шууд нэрлэн заасан байсныг өөрчилсөн.
- Сонгон шалгаруулалтын үе шат, дараалал, үйл явцыг нарийвчлан тусгав.
- Ил тод байдал, олон нийтийн оролцоог идэвхжүүлж, сонгон шалгаруулалт, нэр дэвших тухай хүсэлтийн мэдээлэх явцыг тодорхой болгосон.
- Ажлын хэсгийн гишүүдийн бүрэн эрх, үүргийг тодорхойлж, хууль заагаагүй хориглох заалтыг хасав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Шадар сайд Н.Номтойбаяр Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, засаглалыг сайжруулахтай холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн мэдээллийг сонслоо
Г.Занданшатар талийгаач Ш.Алтантуяатай холбоотой хэргийн талаар Малайзийн Ерөнхий сайд Анвар Ибрагимтай уулзсан гэв үү
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогт: Гэр бүл бол улсын хөгжлийн үндэс учраас удтал хүлээгдсэн хуулийн төслийг энэ чуулганаар хэлэлцэн батлах шаардлагатай
“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ.gif)

Сэтгэгдэл бичих