Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ


5-р сарын 5
13 цаг 56 минут

     Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.05.05) Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, М.Ганхүлэг, Б.Заяабал, Л.Мөнхбаясгалан, Б.Мөнхсоёл, Б.Уянга нар Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ.

Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнө болон Ерөнхий боловсролын тухай хуулиар хүүхдийн эрх, хамгаалал, боловсрол, хүүхдийн хөгжлийг дэмжих зорилго, ерөнхий чиг үүрэг тусгасан хэдий ч хэрэгжилтийг хангах механизм дутмаг, тодорхойгүй байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хүүхдийн оролцоонд суурилсан хөгжлийг дэмжих, нас насанд нь тохирсон үйл ажиллагаанд хөгжлийн ялгаатай байдлыг харгалзан үзэж тэгш хамруулах, хот ба хөдөөгийн ялгааг арилгах, багш, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх зэрэг олон асуудал шийдлээ хүлээж байгааг Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн танилцуулгадаа онцолсон.

Иймд асуудлыг салбарын бодлогоор бус салбар дундын, улсын хэмжээнд хэрэгжүүлэх нэгдсэн зохицуулалт бүхий хууль зүйн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзжээ. Энэ хүрээнд хүүхэд бүр хөгжлийн үйл явцад тэгш хамрагдах боломжийг бүрдүүлэх, тэдний хүсэл сонирхолд тулгуурлан авьяас, чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн хичээлээс гадуурх үйл ажиллагааг төрөөс дэмжих, санхүүжүүлэх, зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөл нь 5 бүлэг, 20 зүйлтэй бөгөөд дараах үндсэн зохицуулалтыг тусгасан. Үүнд:

Нэгдүгээр бүлэгт хуулийн зорилт, зорилго, үйлчлэх хүрээ, хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд баримтлах зарчим, нэр томьёоны тодорхойлолт,

Хоёрдугаар бүлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих хичээлээс гадуурх хөгжлийн чиглэлээрх сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалт, чиглэл, хүүхэд эцэг, эх, асран хамгаалагчийн эрх, үүрэг, оролцоо,

Гуравдугаар бүлэгт төрийн байгууллага болон оролцогчийн эрх, үүрэг,

Дөрөвдүгээр бүлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааны  санхүүжилтийн эх үүсвэр, түүнийг зарцуулах журмын зохицуулалт,

Тавдугаар бүлэгт хууль тогтоомжийн биелэлтийн хяналт, хариуцлага, хууль хүчин төгөлдөр болох хугацаа зэрэг асуудлуудыг тодорхойлж, зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хууль болон нэгдэн орсон олон улсын гэрээ болон үндэсний хууль тогтоомжийг хэрэгжүүлэх механизм бүрдэж, хүүхдийн хөгжлийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ. Нөгөөтээгүүр, хүүхэд чөлөөт цагаараа өөрийгөө хөгжүүлэхэд зориулах тодорхой хэмжээний санхүүжилтийг шийдвэрлэж, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Энэхүү хуулийн төслийг Улсын Их Хурал дахь улс төрийн таван нам, эвслийн төлөөллийн 21 гишүүн боловсруулжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гачуурт–Налайх чиглэлийн авто замд гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина1 цаг 7 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав1 цаг 10 минутын өмнөБусдад их хэмжээний хохирол учруулж, залилсан хэргийг шүүхэд шилжүүллээ1 цаг 13 минутын өмнөАлтай хотхонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг энэ жил эхлүүлнэ1 цаг 18 минутын өмнөЯпоны хөрөнгө оруулалт бүхий компаниудыг Монголд нутагшуулахад бодлогын дэмжлэг үзүүлнэ1 цаг 23 минутын өмнөХүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ1 цаг 26 минутын өмнө“Эрдэнэс алт ресурс” ХХК том сегментийн “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгарлаа2 цаг 35 минутын өмнөНарны хорооллоос “Монгол Эм Импекс” тал руу явган хүний гүүрэн гарцыг үргэлжлүүлэн барина2 цаг 40 минутын өмнөӨБХ: “Үдийн хоол” хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах талаар санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгууллаа2 цаг 43 минутын өмнөДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана4 цаг 53 минутын өмнөШүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журмыг шинэчлэн баталлаа4 цаг 56 минутын өмнөХ.Нямбаатар: Баянгол дүүргийн хамгийн том бүтээн байгуулалт Гандан орчимд хэрэгжинэ5 цаг 1 минутын өмнөХулан түүхэн тархац нутагтаа дахин шилжин нутагшиж эхэллээ5 цаг 3 минутын өмнөМосквад мессеж илгээх, интернэт ашиглахыг хязгаарлана5 цаг 7 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийн бодлогыг бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлнэ5 цаг 12 минутын өмнө“UB DRONE BATTLE” видео контентын уралдааныг зарлалаа5 цаг 15 минутын өмнөХ.Нямбаатар: Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд 200 хүүхдийн цэцэрлэг нэмж байгуулна5 цаг 18 минутын өмнөБ.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай6 цаг 2 минутын өмнөЭрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Ажлын хэсэг хуралдав6 цаг 7 минутын өмнөНЕБ-ын 184-р сургуулиас Энхтайваны өргөн чөлөө хүртэл 90 метр авто зам барина6 цаг 10 минутын өмнөХан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ6 цаг 14 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 цаг 20 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан6 цаг 27 минутын өмнө“Барс” захын хойно улирлын чанартай худалдаа, үйлчилгээний төв байгуулна5 сар 4. 18:47Төрийн банк 2025 оны тогтвортой хөгжлийн тайлангаа танилцууллаа5 сар 4. 18:44100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ5 сар 4. 16:53Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна5 сар 4. 16:49“Прада өмссөн чөтгөр 2” Box Office-ыг тэргүүлжээ5 сар 4. 16:41Х.Нямбаатар: Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй 10 байрыг буулгана5 сар 4. 16:34АТГ: 8 объектод нэгжлэг хийж, 2 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан5 сар 4. 16:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.