Бусдад их хэмжээний хохирол учруулж, залилсан хэргийг шүүхэд шилжүүллээ


5-р сарын 5
14 цаг 08 минут

     Прокурорын байгууллага 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 47,046 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1,781 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 882 хэрэг шинээр нээж, 446 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал: Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 190, Өмчлөх эрхийн эсрэг 127, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 79, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 15, Авлигын эсрэг 10, Хүний амьд явах эрхийн эсрэг болон Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг тус бүр 5, Эдийн засгийн болон Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг тус бүр 4, Хүрээлэн байгаа орчны эсрэг болон Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг тус бүр 3, Эрүүл мэндийн эсрэг 1 яллах дүгнэлт үйлдсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал:

- “Т...” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Д нь 2021 оны 1 дүгээр сараас 2022 оны 12 сар хүртэлх хугацаанд Ч.М, Д.Т нартай бүлэглэж, тэдний  хямд үнээр нүүрс худалдан авах гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор “Т...”, “Ю...Т...” ХХК-уудын хооронд 2014 онд үүссэн 587,8 сая төгрөгийн авлагыг “авлага шилжүүлэн барагдуулах” нэрээр бүртгэл дугааргүй гэрээг “Х... “ ХХК-тай байгуулсан, улмаар “Т...” ХК-ийн ТУЗ-ын “Нүүрсний үнэ тогтоох тухай” тогтоолд тусгагдсан коксжих чанаргүй нүүрсний 1 тонн тутмын 49,5 мянган төгрөгөөр худалдах байсныг 8,3 мянган төгрөгөөр тооцож, 70 мянган тонн коксжих чанаргүй нүүрсийг “Х...” ХХК-д худалдан “Т...” ХК-д 2 тэрбум 879 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, бусдад эдийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын анхан шатны шүүхэд;  

- Л.О, Г.Э нар нь “И...” ХХК-ийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2023 оны татварын тайлант хугацаанд, үйл ажиллагаа явуулдаггүй “С...” ХХК-иас 7 ширхэг падаанаар 3,4 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан мэтээр худал тодорхойлон, хий бичилт хийн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 346,3 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Татвар төлөхөөс зайлсхийх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Б.Л нь “Т...” ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2024 оны татварын тайлант хугацаанд, үйл ажиллагаа явуулдаггүй “С...” ХХК-иас 6 ширхэг падаанаар 636 сая төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан мэтээр худал тодорхойлон, хий бичилт хийн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 63,6 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Татвар төлөхөөс зайлсхийх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- М.Б нь Нийслэлийн засаг даргын захирамжаар дахин төлөвлөж, барилгажуулах шийдвэр гарсан, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нийтийн зориулалттай Арьс ширний 25, 26 дугаартай орон сууцыг буулгаж, шинээр барих төслийн сонгон шалгаруулалтад шалгарсан “О...” ХХК-ийн нэрийг барьж, тус компанийн хувьцааг эзэмшүүлнэ гэж бусдад итгүүлэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төсөлд хөрөнгө оруулах нэрээр нэр бүхий 2 иргэний өмчлөлд байсан үл хөдлөх хөрөнгүүдийг бусдад шилжүүлсэн, мөн 1 иргэний орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, залилж, нэр бүхий 3 иргэнд 7 тэрбум, 34 сая төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 (Залилах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн  хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.

Мансууруулах бодистой холбоотой хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн талаар:

- Г.У нь Бүгд Найрамдах Турк Улсаас гэр бүлийн гишүүнийхээ нэр дээр ачаа тээврийн карго ашиглан 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын II жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай бодисыг худалдаалах зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн  хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- А.П нь НҮБ-ын 1961 оны "Мансууруулах эмийн тухай конвенц"-ын I жагсаалтад багтсан каннабинол, каннабидиолын агууламжтай бодисыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, улмаар 2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн  хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Ө.М нь 2025 оны 7 дугаар сард НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын I жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай "MDMA" гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, худалдаалах зорилгогүйгээр бусдад өгсөн, М.Ц нь тухайн бодисыг өөртөө хэрэглэх зорилгоор бусдаас олж авч, биедээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Б.А нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, Япон Улсад үйлдвэрлэсэн, ханиадны гэх нэршилтэй 9 хайрцаг эмийг улсын хилээр нэвтрүүлсэн, 2025 оны 10 дугаар сараас 2026 оны 2 дугаар сарын хүртэлх хугацаанд бусдад худалдаалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах) -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн  хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- О.А нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, Япон Улсад үйлдвэрлэсэн, ханиадны гэх нэршилтэй 3 хайрцаг эмийг улсын хилээр нэвтрүүлсэн, 2025 оны 12 дугаар сараас 2026 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд бусдад худалдаалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах ) -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ. 

Иргэн танд:

Прокурорын яллах дүгнэлт нь хэрэг шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд тухайн иргэний гэм буруугийн асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэх тухай прокурорын шийдвэр юм. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн эцсийн шийдвэрийг шүүх гаргах хуулийн зохицуулалттай. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Вадим Розенштэйн: Монголын шатрын хөгжил, оюуны боловсролын төлөөх Г.Занданшатарын олон жилийн хичээл зүтгэл, чин сэтгэл бол “WR Chess”-ийн эрхэмлэдэг үнэт зүйлсийн тусгал юм5 сар 9. 13:58Г.Занданшатар тэрбумтан Вадим Розенштэйний урилгаар дэлхийн шатрын хаан Магнус Карлсентай нэг багт тоглоно5 сар 8. 20:28Ч.Номин “CNN, Бостон консалтинг, “Эдэлман Сингапур”, “Фүлхэм” хөлбөмбөгийн багийн гэрээний төлбөр болох 18 тэрбум төгрөгийг төл” гэж Б.Батцэцэг сайдыг шантаажилж байна гэв үү5 сар 8. 18:27Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна5 сар 8. 16:55Хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүлэв5 сар 8. 16:51Баянхошуу дэд төвийн “Ногоон орон сууц” төслийн 226 айлын орон сууцны барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна5 сар 8. 16:45Төрийн банк Нийслэлийн орон сууцны корпорацтай хамтран Баянхошуу дэд төвийн “Ногоон орон сууц” төсөлтэй танилцах воркшоп арга хэмжээг зохион байгууллаа5 сар 8. 16:42Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ5 сар 8. 16:21Нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг шинжлэх ухаан, инновацад тулгуурлан шийдвэрлэхээр ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллана5 сар 8. 16:13Шадар сайд Н.Номтойбаяр Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа5 сар 8. 16:03Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ5 сар 8. 14:58Яармагийн гүүрнээс Ажилчдын гудамж хүртэлх авто замыг өргөтгөж, шинэчилж байна5 сар 8. 14:50Ц.Ганзориг: Үндсэн хуулийн Цэц Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах тухай дүгнэлт гаргаагүй5 сар 8. 14:17Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааны санал солилцов5 сар 8. 14:02Г.Занданшатарын урилгаар дэлхийн шатрын лидер тэрбумтнууд Монголд ирнэ5 сар 8. 13:49Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина5 сар 8. 13:42Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо5 сар 8. 12:53Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна5 сар 8. 12:29УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:24Б.Гүндцамба: Гамма хадаасаар бэхлэх хагалгааг Дорноговь аймагт анх удаа хийлээ5 сар 8. 10:06Газрын цахим дуудлага худалдааг амжилттай зохион байгууллаа5 сар 8. 10:02ЕАБХАБ-ын Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Кристоф Камп тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа5 сар 8. 9:59Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ5 сар 8. 9:54Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа5 сар 8. 9:46Хоймор оффисоос хойш 32-ын тойрогтой нийлэх авто зам хүртэл 798 метр авто зам барьж байна5 сар 8. 9:43Хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлууд нэмэгдэж байна5 сар 8. 9:41Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Экспорт 7.1 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 65 хувиар өндөр өсөлт үзүүллээ5 сар 8. 9:37Шархад дэд төвийн эхний ээлжийн 338 айлын орон сууцны барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхантай уулзлаа5 сар 8. 8:51УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 8. 8:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.